Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 22 June

    Нийслэлийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг ногоон бүсийн зусланд амраана

    Зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/532 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зорилтот бүлгийн хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо.  Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 50.000.000 сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг дарга  Ё.Гэрэлчулуунд зөвшөөрч, зусланд …

  • 22 June

    “Засна, янзлана” гэхээс өөр хариугүй шинэ байрныхан

    Сүүлийн үед ашиглалтанд орсон барилгын чанар муу гэх асуудал чих дэлсээд нэлээдгүй жилийг үдлээ. Үүний нэгэн жишээ бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон 34 дугаар байр юм. Тус барилгыг “Өсөх ордон” Констракшн барьж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа эхлэн оршин суугчдын гомдолд дарагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, тус барилгын оршин …

  • 22 June

    Бугын эвэр түүхээр хилийн бүст нэвтрэв

    Хилийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсгээр бугын эвэр түүх зорилгоор Монгол Улсын долоон иргэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр явж байсныг хилчид илрүүлэн саатууллаа. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

  • 22 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов. “Энэрэл” төв нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд орсноос хойш 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ хугацаанд 300 гаруй өнчин болон халамж шаардлагатай хүүхдийг өсгөн хүмүүжүүлж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. Одоо төвийн 20 ажилтан, …

  • 22 June

    ”Монгол наадам цогцолбор” – ын бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/512 дугаар захирамж гаргаж, ”Монгол наадам цогцолбор”-ын Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалтад тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. ”Монгол наадам цогцолбор”-ын Хүй долоон худаг дахь газрын хилийн цэсийн асуудлыг …

  • 22 June

    “3 найз” УСК тавдугаар сард ашиг орлогоороо тэргүүллээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа …

  • 22 June

    Хууль шинэчлэгдэн батлагдсанаар  Шүүхийн шинэтгэл урагшиллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн асуудалд анхаарлаа хандуулан  энэ чиглэлд олон хуулийн төслийг санаачлан амжилтттай хэрэгжүүлж байгаа.  Түүний санаачилсан Шүүхийн шинэтгэлийн зарим асуудал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “нүүр тулсан”  ч өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэгдэн батлагдлаа. Ингэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудал нь ямар нэг байдлаар ухарч няцсан зүйлгүйгээр УИХ-аар хэлэлцэгдэн, ҮХЦ-ийн дүгнэлтийг тусгасан “ухаалаг” байдлаар,  улам боловсронгуй болж  …

  • 22 June

    “АРМИЯ-2015” цэрэг зэвсэглэлийн үзэсгэлэнгийн онцлох шинэ зэвсэг, техникүүд

    2015 оны 6 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан “Армия-2015” үзэсгэлэнг хичээн хүн үзэв, хүмүүсийн сонирхолыг ямар зэвсэг, техник хамгийн ихээр татаж байсан тухай, мөн үзэсгэлэнгийн үр дүнг товч тоймолж бичихээр шийдлээ. Энэ үзэсгэлэнгийн үед 700 гаруй гадаад, дотоодын компаниудын том жижиг 5000 гаруй нэгж зэвсэг, техник, технологи, загваруудыг Кубинка дахь “Патриот” цогцолборын 40 мянган м/кв павилон, 100 мянган …

  • 21 June

    Бэлгийн замын өвчлөлөөр Өмнөговь аймаг тэргүүлдэг гэв үү

    Монгол Улсад жендэр гэх ойлголт тун хожуу орж ирсэн. Энэ үгийг ямар ойлголтод хэрэглэх ёстойгоо ч бид мэддэггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын дэргэд Жендэрийн үндэсний хороог байгуулж, эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл бололцоог хангах бодлого батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Манайхан жендэр гэж ярихаар эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог. Нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил оролцож чадахгүй байгаа, …

  • 21 June

    “Калашников” концерн шинэ гар бууг танилцуулжээ

    Саяхан Орос улсад  болж өнгөрсөн олон улсын цэрэг-техникийн “Армия-2015” үзэсгэлэнд “Калашников” концерн өөрийн “Ижевскийн зэвсгийн үйлдвэр”-т бүтээсэн ПЛ-14 (Лебедевийн гар буу Р.Э) загварын шинэ гар бууны туршилтын загварыг олон нийтэд танилцууллаа. Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн өгч буй мэдээллээр бол уг шинэ гар бууны ижил төрлийн бусад гар буунаас ялгарах гол онцлог нь буудлага үйлдэх үед хүний хүчин зүйлээс үүдэн гарч болох …

  • 20 June

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу ашиглахыг шаарджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн мини парк болгож зориулалтын дагуу ашиглахыг хүсэж буй оршин суугчдын санаачлагаар бий болсон Чулуутын задгай ТББ оюутан залуучуудын нэгдсэн байгууллага болох “ Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-тэй хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зориулалтын бусаар ашиглаж барилга барих шийдвэрийг  2015 …

  • 20 June

    Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулаад байна

    Авлигатай тэмцэх газарт 2015 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа …

  • 20 June

    Цагдаагийн алба хаагчид хүмүүнлэгийн үйлсэд оролцож, 812.0 төгрөг хандивлажээ

    “Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” зорилтот хүмүүнлэгийн аяныг Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж, 13 газар, хэлтсийн алба хаагчид 812,0 төгрөг хандивлажээ. Сайн үйлс бүтээсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье

  • 20 June

    Олон улсын нисэх буудлын ажлын явцад шалгалт хийжээ

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хяналт шалгалтыг 2015 оны тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд хийсэн байна. Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэх нь зүйтэй гэж …

  • 20 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …