Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 12 May

    Төл бойжилт 98 хувьтай байна

    Зуны дэлгэр сайхан цаг хаяанд иржээ. Энэ жилийн хувьд цаг агаар таатай сайхан байснаас мал жилбэтэй төллөж одоогоор улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ. Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос …

  • 12 May

    Автомашинаа буруу байршуулах нь эрсдэл дагуулдаг

    МУ-ын ЗХДүрмийн 11.5.б зөрчиж тээврийн хэрэгслээ байршуулах нь бусдад хохирол учируулдаг гэдгийг жолооч бид мэддэг хэрнээ тэр болгон ойшоож анхаардаггүй билээ. 11.5.б-д явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд зогсохыг хоргилоно гэж заасан байдаг. Жолооч та 11.5.б-г зөрчиж тээврийн хэрэгслээ байршуулснаар жолооч, явган зорчигчдын амь нас, эд хөрөнгөд хохирол учируулдаг гэдгийг санаж хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. Явган …

  • 12 May

    Тариалалтын явц 16.6 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийх юм байна. Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, …

  • 12 May

    Д.Дорлигжав сайд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээнэ

    Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногоос эхэлж бужигнаад эхэллээ. Гэхдээ энэхүү бужигнаан нэг хэсэгтээ зогсохгүйгээр барахгүй зарим нэг газрын чиг үүргийг нь өөрчилж хуучин байсан ганц нэг албыг ч дахин сэргээхээр болсон байна. Тодруулбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 04-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Д.Дорлигжав цагдаагийн байгууллагад зарим нэг томилгоог хийсэн. Тухайлбал,Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, …

  • 12 May

    А.Мөнхбат: Надад хүн төрөлхтнийг аврах том зорилго байна

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай ярилцлаа. -МЗХ-ны явуулж буй үйл ажиллагааг улс төрийн байгууллагаас ялгагдахгүй боллоо гэдэг шүүмжлэл их байна. Ер нь залуучуудын холбоо, улс төрийн байгууллага хоёрын ялгаа юу юм бэ? – Улс төрийн байгууллага, залуучуудын байгууллага хоёрын ялгаа мэдээж явуулж буй үйл ажиллагаа нь улс төрийнх үү, үгүй юү гэдгээр …

  • 12 May

    Монгол, Болгарын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр “Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол салбарууд болох уул уурхай, харилцаа холбоо, мэдээлэл технологи, барилгын салбарын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж олгох тус форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож …

  • 12 May

    Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

    Мод ба Амьдрал Модон байшин, модон хашаа, модон жорлон, мод түлээ гэх мэтээр монголчууд бидний модны хэрэглээ мондохгүй. Ширээ, сандал, хоолны савх, шүдний чигчлүүр, ном, дэвтрийн цаас, сав баглаа гээд олон зүйлийг модоор хийдэг. Харахад мод биш боловч гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зүйлсийн заримыг ч модноос гарган авчээ. Модыг байгалийн ээж гэсэн үг байдаг. Хүнээс гадна өчүүхэн өтнөөс эхлээд аварга …

  • 12 May

    “Эмоци” продакшн 2 нас хүрлээ

    Монголын хамгийн отгон хошин урлагийн хамтлаг болох “Эмоци” продакшн  байгуулагдаад 2 жил өнгөрчээ. Саяхан л “Эрчүүдийг уучил” нэртэй хамгийн анхны  тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан тус продакшн 2 жилийг ардаа үджээ. “ЭМОЦИ” продакшн байгуулагдсан цагаасаа хойш нэлээд хэдэн уран бүтээлийг үзэгч олондоо танилцуулаад байгаа. Саяхан “Гурван Найз: Яасан байх нь уу” хэмээх инээдмийн киногоо үзэгч олонд хүргэж олон нийтийн дундаас нэлээд …

  • 12 May

    Чанар, аюулгүй байдал нь хангагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжил

    Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байна. Дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл …

  • 12 May

    Занданшуулсан шарилыг зарах гэж байсан Д.Энхтөрд 6 сарын баривчлах ял оноолоо

    Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэсэн гэх Д.Энхтөрд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Д.Энхтөрийг  Эрүүгийн хуулийн  129.1 дэхь зүйл ангийг үндэслэн  өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүх хурал боллоо. Улмаар Д.Энхтөрийг буруутай гэж үзэн зургаан сарын баривчлах ялаар шийтгэлээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 12 May

    Стокхольм хотноо Архангай аймгийн нутгийн зөвлөл байгуулагдлаа

    Шведийн Вант улсын Стокхольм хотын Соллентуна номын санд өнгөрсөн ням гарагт “Алтан нутаг-Архангай” Монгол иргэдийн уулзалт өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Стокхольм хотноо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг “Дэгжих амьдрал” клубын залуус санаачлан зохион байгуулж “Алтан нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэд төслийнхөө хүрээнд Стокхольм хотноо суудаг Архангай аймгийн уугуул иргэдийн Нутгийн Зөвлөлийг байгуулсан юм. Арга хэмжээнд эх нутгаасаа алс хол ажиллаж амьдарч …

  • 12 May

    Хүүхдийн баяр Чингисийн талбайд болно

    Энэ жил “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэх тухай мэдээлэл багагүй гарсан. Энэ талаар Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад “ Ийм ташаа мэдээлэл яваад байгаа. Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд болно” гэсэн юм. Хүүхдийн баярын өдөр 1500 гаруй авьяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой …

  • 12 May

    2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна

    Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу энэ пүрэв гаригт 2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилдэг уран …

  • 12 May

    МХЕГ аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллаж байна

    Мэргэжлийн хяналтын байгууллага нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Одоогоор ОХУ-д “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан …

  • 12 May

    Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна

    Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь …