Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 16 May

    Бага насны охиныг удаа дараа хүчирхийлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус …

  • 16 May

    Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна

    Увс аймгийн прокурорын газраас Улсын бүртгэлийн эрх бүрх бүхий албан тушаалтны явуулсан захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Шалгалтаар Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн улсын байцаагчийн Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэврээр арга хэмжээ авсан 6 материал болон Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэх зөрчлөөр 210 хүн арга хэмжээ авсан торгуулийн хуудсыг тус тус татаж хянажээ. Энэ …

  • 16 May

    Ходоодны хеликобактери

    Хеликобактер буюу h-pylori нь бактерийн маш хортой нэгэн хэлбэр юм. Ходоодны шархлааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Yүнд эргэлзээ төрүүлсэн ажиглалтыг Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар хийж, 1983 онд H-pylori нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч гэдгийг тогтоожээ. Хеликобактерийн …

  • 16 May

    Бүтэн сайнд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Монгол Улсад төрийн айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны Ням гарагийн 12 цагаас Улсын …

  • 16 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МХБНУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-ын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвинийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Мъянмар Улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч болон Парламентын дээд танхимын дарга,албаны  бусад хүмүүстэй уулзаж, айлчлал амжилттай болж байсныг дурсан ярьж, хоёр орны харилцаа найрсаг сайнаар хөгжиж байгааг …

  • 16 May

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан хуралдлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах, хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт, Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай, Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам, Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, …

  • 16 May

    Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль 6 дугаар сарын 14-нд болно

    НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн …

  • 16 May

    Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн эхэллээ

    Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жил бүр болдог уламжлалтай. Жилээс жилд өрсөлдөөн ширүүсч, тамирчдын чадвар чансаа нэмэгдэж байдгаараа энэ тэмцээний гол онцлог нь юм. Энэ жилийн тэмцээний нээлт өнөөдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал …

  • 16 May

    Энхийг сахиулах үйлсийн эхлэлийг нээсэн Г.Рагчаа агсны хөшөө сүндэрлэлээ

    Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэнд гавьяа нь дурсагдаж явах алдартай хүмүүсийн нэг бол Энхийг сахиулах үйлсийн эхлэлийг тавьсан ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга агсан, шинжлэх ухааны доктор, хошууч генерал Г.Рагчаа юм. Энэ сарын 29-нд болох Олон Улсын Энхийг сахиулагчдын баярыг тохиолдуулан хошууч генерал Г.Рагчаа агсаны нэр алдар, байгуулсан гавьяа зүтгэлийг мөнхлөх зорилгоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн …

  • 16 May

    Нийслэлийн 21 байршилд оношлогооны цэгүүд амралтын өдрүүдээр ажиллаж байна

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 16 May

    Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг урагшлуулахыг Ерөнхий сайд хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна” гэж хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатанд явж буй 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. Монгол …

  • 15 May

    Тариалалт жигдэрч байна

    Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа,  үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс,  0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна. Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт  9.9-13.5 хувьтай  байгаа юм. Тариалалтын явц Хөвсгөл, …

  • 15 May

    Увс аймгийн 364 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын …

  • 15 May

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Оюуны өмчийн газарт ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Оюуны өмчийн газарт ажиллаж байна. Оюуны өмчийн газар нь төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн …

  • 15 May

    ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар зөвлөмж өглөө

    Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон газар, хэлтсийн дарга удирдлагууд 2015 оны тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн ажил байдалтай танилцлаа. Яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг болон олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгуудаар орж, эмч ажилчид, эмчлүүлэгчидтэй уулзан санал бодлоо солилцсон байна. ХӨСҮТ-д 03 дугаар сарын 18-наас хойш улаанбурхан өвчний оноштойгоор нийт 4000 шахам эмчлүүлэгч хэвтэн …