Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 13 May

    Монголын хүүхдийн ордноос Олимпийн гудамж хүртэл замыг хаана

    Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн  I хороо, Гэндэнгийн гудамж /Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэл/-ийн авто  замын хөдөлгөөнийг  5 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 22 хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

  • 13 May

    Бямба гарагт хүй долоон худагт “Эрүүл иргэн – Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлт болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл …

  • 13 May

    Шуурхай мэдээ: Умард Солонгос улс Батлан хамгаалахын сайдаа цаазаар авчээ

    Умард Солонгос улс Батлан хамгаалахын сайд Хёон Ён-Чолыг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба парламентад мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн дамжуулснаар ноён Хёоныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр олон зуун хүмүүсийн өмнө цаазаар авсан аж. Түүнийг Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд үнэнч бус хандсан хэмээн буруутгаж ийнхүү шийтгэсэн юм. Одоогоор Пхеньянаас ирүүлсэн эх сурвалжуудын мэдээллийг бүрэн хүлээн …

  • 13 May

    “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлэг болов

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.13/ Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд байгаа энэхүү тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал …

  • 13 May

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого сэдэвт хэлэлцүүлэг болно

    УИХ-ын “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээ болон бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан үндэслэл, үзэл баримтлал, судалгааны аргыг танилцуулна. Түүнчлэн Монгол …

  • 13 May

    “Монголд инновацийн тухай ярихад 365 хоногийн арга хэмжээ ч багадна”

    Төрийн ордонд өнөөдөр Инновацийн үндэсний форум болж байна. Түүнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явууллаа. Форумд оролцогчдод явуулсан Төрийн тэргүүний илгээлтийг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонсголоо. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ “Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, энтрепренерүүд ээ, Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Өдгөө биотехнологи, нанотехнологи, материалын болон мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил рүү, эдгээрт …

  • 13 May

    Францын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Францын “Эйр Ликуид” компанийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Диетер Грабенбауэр, “Эйр Ликуид Ази”-ийн дэд ерөнхийлөгч Жин Фрейсз нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Францын “Эйр Ликуид” компани нь байгалийн хий, технологи, аж үйлдвэрийн салбарт дэлхийд …

  • 13 May

    Филадельфиад галт тэрэг осолдлоо

    Өчигдөр Филадельфийн Амтрак галт тэрэг осолдож хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ. Вашингтоны зүүн хойд бүсийн нутаг руу явж байсан галт тэргэнд 188 хүн сууж явсан байна. Галт тэрэгний толгой гэнэт замаас гарч эргэсэн аж. Цагдаа нар эргэн тойрны замыг хаасан байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Б.Нарангэрэл

  • 13 May

    “Жи Эн Моторс” Тур ХХК-д хууль журам зөрчин барилга барих зөвшөөрөл хэн олгов

    Нийслэлчүүдийн очих дуртай газрын нэг, Хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжтой байсан Зайсан толгой тал бүрээсээ таслагдаж, эргэн тойронд байшин барилга баригдаж, ногоон байгууламж нь хумигдлаа. Байгаль орчны үе үеийн сайд дарга нар, хотын зарим удирдлагууд Зайсан орчмын газрыг хувийн компаниудад зориулж аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалт нэрийн дор олгосоор одоо энэ орчимд ногоон байгууламжаараа үлдсэн газар цөөхөн үлджээ. УИХ, …

  • 13 May

    “Таван толгой”-н талыг 20 ам.доллараар зарчихъя

    “Гурилтай бол Доржоос мах зээлээд цуйван хийх юмсан. Даанч түлээ байхгүй”  гэдэг дээ. Түүнтэй адилхан төмөр замтай бол нүүрсээ зөөгөөд мөнгөтэй болох гээд байдаг. Гэтэл улс төрчид нь “чулуугаар” байлдаад шийдэлд хүрч чаддаггүй ээ.  Ам бүл олонтой, амьдрал ахуй  тааруухан, өрхийн тэргүүн нь өдөр хоног өнгөрөөсөн шинжтэй улс орон  “Таван толгой” хэмээх  баялагтай. Энэ баялагаа зараад мөнгөтэй ч больё, морьтой …

  • 13 May

    Орон сууцны үнэ сүүлийн 9 сард 6.9 %-иар буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулжээ. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ. …

  • 13 May

    Хужирбулангийн хүүхдүүд төрийн өмчит цэцэрлэгтэй боллоо

    Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гуравдахь цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтээ болсон юм. Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо Хаус” компанийн барьж босгосон 203 дугаар цэцэрлэгт Хужирбулангийн харьяалалтай 150-200 хүүхэд сурч, хүмүүжих юм байна. Цэцэрлэгийн …

  • 13 May

    Непалд дахин газар хөдөллөө

    Энэ оны 4-р сард Непалд 7,8 баллын хүчтэй газар хөдөлж 8000 гаруй хүн нас барж 1800 гаруй хүн шархадсан  аймшигт гамшиг болсон. Гэтэл өчигдөрхөн 7,3 баллын газар дахин хөдөллөө. Гэхдээ хамгийн их хүчтэй мэдрэгдсэн хэсэг буюу Эверестийн оргилд ийм хүч мэдрэгдсэн байна. Хүмүүс өмнөх газар хөдлөлтйн цочролоосоо гарч амжаагүй байсан үед ийнхүү дахин газар хөдлөлөө. Засгийн газраас хүмүүсийг ил талбайд …

  • 13 May

    Сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан үйлдлийг МСНЭ буруушааж, уриалга гаргалаа

    Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн дууссаны дараа шигшээ багийн тамирчдаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчийг “Гэрээ байгуулсан телевизүүдтэйгээ л хамтарч ажиллана. Танайх бүртгэлгүй учраас босго давах эрхгүй” гээд чирч гаргасан тухай Мэдээ.мн сайтад (http://www.medee.mn/main.php?eid=62760) мэдээлсэн байна. Ийнхүү сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлж байгаагаас нь хамааран ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эрс буруушааж …

  • 13 May

    Венецийн VIP гүүр нуржээ

    Венецийн компани VIP гүүр барин зочдыг хүлээн авсан байна. Уг нь тэдний зорилго нэр хүнд бүхий хүмүүсээр өөрийн компаниа сурталчилах байж. Гэтэл тэдний хүсэл талаар болжээ. Учир нь гүүр нурж хүмүүс Гранд Канал гол руу унаж норцгоосон байна. Нэр хүндтэй хүмүүсийн хувьд энэ нь маш том доромжлол мэт болжээ. Б.Нарангэрэл