Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 11 May

    Эцэг, эхээс хандив цуглуулж байгаа гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нь эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар хандив цуглуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй боловч холбогдох хууль тогтоомж зөрчсөн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нь Нийслэлийн Боловсролын газрын 2013-2014 оны хичээлийн …

  • 11 May

    ЦЕГ-аас АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа Ялалтын баярын 70-н жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, …

  • 11 May

    Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр БНЧУ-д ажиллаж байна

    “УБЦТС” ТӨХК –д ZPA Smart energy  компанийн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  С.Төмөрхүү нар  БНЧУ-д томилолтоор ажиллаж байна.    Энэхүү ажлын хүрээнд БНЧУ-ын  ZPA smart energy  компанитай  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ухаалаг тоолуурын  шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт …

  • 11 May

    Гамшгийн эрсдлийг бууруулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

    “Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран зохион байгуулж байгаа юм. Шадар сайдын урилгаар тус хэлэлцүүлэгт НҮБ-ын …

  • 11 May

    Тайландын хаан Bhumibol долоон сарын дараа эмнэлэгээс гарлаа

    Тайландын хаан Bhumibol Adulyadej нь дэлхийн хамгийн удаан эрх мэдлээ хадгалж чадсан хаан юм. Тэрээр долоон сар эмнэлэгт хэвтсэний эцэст өнгөрөгч Ням гаригтэмнэлэгээс гарлаа.  Хаан аравдугаар сард цөсний мэс засалд орохоор эмнэлэгт хэвтсэнийг ордны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Өдгөө 87 настай хаан Bhumibol Adulyadej хатан Sikrit-тэйгээ далайн эргийн зуны ордон руугаа эмнэлэгээс гарсан даруйдаа хөдөлсөн байна. Өнгөрсөн таван жилийн ихэнх …

  • 11 May

    Дэлхийн гэр бүлийн өдөр энэ 7 хоногт тохиож байна

    НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил …

  • 11 May

    “Манайхаан маскаа зүүе” аяныг эхлүүллээ

    Монгол улсын хэмжээнд улаанбурханы өвчний сэжигтэй тохиолдолд “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн статистик мэдээллээр 3546 тохиолдол бүртгэгдэж, үүнээс их дээд сургуулийн оюутан залуусын хувьд 506 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.         Иймд Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, НАМЗХ-ны дэргэдэх Эрүүл-Монгол клуб хамтран Олон улсын Unicef байгууллагын дэмжлэгтэйгээр  “Манайхаан маскаа зүүе” аяныг МУИС-ын оюутны 1, …

  • 11 May

    УИХ-ын дарга З.Энхболд Болгар улсын ерөнхийлөгчид бараалхана

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр /2015.05.11/ бараалхана. Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, …

  • 11 May

    “Люмино” хамтлагийн шинэ клип – Яасан байх нь уу?

    Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг “Люмино” хамтлагийн шинэ уран бүтээлийг хүлээдэг сонсогчид олон байдаг. Тэгвэл тэд энэ удаад удаан хүлээлгэсний эцэст “Яасан байх нь уу?” хэмээн шинэ уран бүтээлээ клипжүүлэн өнөөдрөөс цацаж эхэллээ. Энэ дуу нь үзэгчдийн дунд бүтэн жилийн турш хүлээлт үүсгээд байсан “3 найз: Яасан байх нь уу?” УСК-ы дуу юм байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш …

  • 11 May

    Арслан цолны хүндэтгэлд арслан цолтон түрүүллээ

    Монгол улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 25 дахь удаагаа амжилттай болон өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй  224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа. Энэ өдрийн барилдаанд Даваабаатар харцага тун онцгой байлаа. Уран барилдаант …

  • 11 May

    “Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна

     Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.   Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шилдэг …

  • 11 May

    Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

    Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ “Хүүг нь түрүүлээд өгчихсөн” гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй …

  • 11 May

    Ихэр хүүхдүүдийнх нь эцэг хоёр өөр хүн гэдгийг олж мэджээ

    Энэ үнэн эцэг тогтоолгох шинжилгээний үеэр илэрчээ. Ийм тохиолдол 13000-д нэг тохиолддог ба ихэр хүүхдүүд өөр өөр эцэгтэй байх боломжтой аж. New Jersey-д амьдардаг уг эмэгтэй үүнийг мэдээд маш их гайхсан гэнэ. Гэхдээ тэрээр жирэмслэх боломжтой үедээ долоо хоногийн зайтай хоёр өөр хүнтэй унтсан гэдгээ New York Times сонинд өгсөн ярилцлагандаа мэдэгсэн юм. Эмч нарын үзсэнээр энэ бол маш ховор …

  • 11 May

    Нийслэлд зам тээврийн есөн осол гарчээ

    2015 оны 05-р сарын 10-с 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1294 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах …

  • 11 May

    Сувилагчийн баярын өдөрт зориулсан Эрүүл мэнд, спортын сайдын мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа мянга мянган сувилагч нартаа Эрүүл мэнд, спортын яамны Сайдын зөвлөл, яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан нь бие даасан байдлаа улам бүр хадгалж, арга технологийн хувьд хөгжсөөр олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй мэргэжил болж …