Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 11 May

    “Мон-Атом” компани  ШУТИС-тай санамж бичиг зурав

      “Мон-Атом” төрийн өмчит компани  ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад шинээр үүсэн хөгжиж буй уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, тандан судалгаа хийх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан шинэ салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож энэхүү “Санамж …

  • 11 May

    Иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар сурагчдад нэн шаардлагатай номыг гардуулав

    Жил бүрийн хавар мөнгөн хонхны дуутай зэрэгцэн элсэлтийн шалгалтанд бэлдсэн охид хөвгүүдийн их ажил эхэлдэг. Сайхан амьдарлын баталгаа сайн мэргэжил гэдэг үг байдаг. Тэгвэл дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх чухал номыг “Хан-уул” дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч А.Отгонбаатар гардуулжээ. Иргэдийн төлөөлөгч бүрт тойрогт нь төсөвлөж өгдөг 20 сая төгрөгийг ийнхүү үр бүтээлтэй хэрэгтэй зүйлд нь зарцуулж буй …

  • 11 May

    БНСУ-д 10 настай охиныг хүчиндсэн гэх монгол оюутанд ял оноожээ

    Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр хамтран амьдардаг эмэгтэйгийнхээ 10 настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх  хэрэгт шалгагдаж байсан монгол оюутанд БНСУ-ын Тэгү хотын шүүхээс 3 жилийн хорих ял оноосон байна. Монгол Улсын иргэн 27 настай Л-ийн хувьд мөрдөн шалгалтын үед өөрийн хэргээ хүлээсэн бөгөөд мөрдөгчид “Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” хэмээн ярьжээ. Түүнд БНСУ-ын анхан шатны шүүх 3 …

  • 11 May

    Дорноговийн зодоон

      Дорноговь аймагт улс төрийн зодоон үргэлжилсээр байна. Хоёр ч удаа засаг ноёны суудлаасаа мултрах дөхсөн П.Ганхуяг намын  нөхөдтэйгөө түнжин хагарч эхэлжээ. Тэр дундаа өөрийг нь огцруулахад гар бие оролцсон гэх аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай муудалдаж, намаасаа хөөсөн үйл явдал саяхан болжээ.  Шинэчлэлийн Засгийн газрын үеэс П.Ганхуягийн суудал ганхаж, 2013 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-аас огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ …

  • 11 May

    Үзэгчдийг гайхшруулсан “Mongolian art show” боллоо

    Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д болж өнгөрсөн юм. “Mongolian art show” нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа онцлог болсон юм. Үзүүлбэр тус бүрийг олны танил бүсгүйчүүд болон шилдэг модель охидууд амилуулсан нь …

  • 11 May

    “Хайрын хүч” тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

    Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие …

  • 11 May

    “Гэгээн муза -12” наадам айсуй

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.   Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо …

  • 11 May

    Залуус нэгдэж Багануур дүүрэгт 3300 мод тарьлаа

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг “Ногоон” сар болгон зарлаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр амжилттай зохион …

  • 11 May

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 4691 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 464 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 527 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 162 хүн хэвтсэн бөгөөд 147 хүн эмнэлгээс эмчлэгдэн …

  • 11 May

    Боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    2015 оны 05 сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгдэж өвчтөн 19 настай ,эрэгтэй, “Э”-нь Дашбалбар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин “Э”-ийн эрүүн дор хатиг гарсан, бага зэрэг халуурах шинж тэмдэг 5 сарын 5-ны өдөр илэрсэн байна. Тэдний хотонд 3 сарын сүүлээр 1 ботго, 4 сард 1 ингэ, …

  • 11 May

    Ж.Мөнхбат: Өгий нуурын эрэгт энэ жил 4000 мод тарих төлөвлөгөөтэй байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, БОНХАЯ-ны харъяа Байгаль хамгаалах сан, Архангай аймгийн залуусын санаачилгаар байгуулсан Өгий сан болон нутгийн  иргэдтэй хамтран өнгөрсөн бямба гаригт Өгий нуурын эрэгт 1000 мод тарилаа. Сүүлийн жилүүдэд Өгий нуурын усны төвшин багасч, бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан нутгийн залуус санаа, сэтгэл нэгдэж, мод тарих ажлыг эхлүүлсэн нь энэ. Цаашдаа Өгий нуурыг аялал жуулчлалын идэвхитэй бүс …

  • 11 May

    БНБУ-ын ерөнхийлөгч зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улс, БНБУ-ын хоёр талын албан ёсны хэлэлцээний дараа Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав. Хөдөө аж ахуйн …

  • 11 May

    Монгол Улс, БНБУ-ын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийв

    Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Хоёр тал 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд …

  • 11 May

    “Хүүхдийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

    Энэ жилийн “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд зургадугаар сарын 1-нд тоотой хэдэн тоглоомын газар өдөржин дугаарладаг. Тэгвэл баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, автомашинаас хол тоглож наадах нөхцөлөөр хангахаар Монгол наадам цогцолбор бэлтгэл ажилдаа орсон байна. Тавдугаар сарын 30, 31-нд багачууддаа зориулж …

  • 11 May

    Хачигт хазуулахаас сэргийлээрэй

    Улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд хазуулсан тохиолдол бүртгэгджээ.Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байна. Харин боом өвчнөөр гурван аймгийн есөн суманд 15 мал өвчилсөн байна. Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг …