TeamHERO, Three Flames Pictures -хамтын бүтээл болох “Этгээд” МУСК /Aberrance/ 29 дэх удаагийн Internationales Filmfest Oldenburg -д амжилттай оролцож “Хамгийн өвөрмөц, зоримог кино” /Originality, Daring, Audacity film/ шагналын эзэн боллоо. Есдүгээр сарын 14-18 хооронд зохион байгуулагдсан тус кино наадмын үеэр найруулагч Б.Баатарын өвөрмөц шийдэл, хэний ч гаргахаас зүрхшээм зоримог үйлдлээр бүтсэн энэ кино нь олон улсын кино шүүмжлэгчид, уран бүтээлчдийг …
Мэдээ мэдээлэл
October, 2022
-
5 October
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарна
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.Ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний өдрөөс зөвхөн энэ тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж цахим системд …
-
5 October
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа.Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна. Тус захиргаа нь:-Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, -Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын …
-
5 October
Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. …
-
5 October
МҮЭХ:2023 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай
МҮЭ-ийн холбоо Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.10.05/ хэвлэлийн хурал зохион байгуулж байр сууриа илэрхийллээ. 2023 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед тус холбооноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлт зэрэг нөхцөл байдлуудын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдөл бий болсноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ …
-
5 October
3000 уурхайчин 30000 мод тарилаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК Үндэсний Мод тарих өдрийн хүрээнд “3000 уурхайчин 30000 мод” өдөрлөг зохион байгуулж, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад, уурхайчидтай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн бүс нутаг болон төлөвлөсөн хэсгүүдэд 30000 мод тарьлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.
-
5 October
Найруулагч Ж. Жанчивдоржийн “Хөхөө” кино “Киношок” олон улсын кино наадмаас “Шилдэг Кино” шагнал хүртлээ
Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино нь 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ны хооронд ОХУ-д зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг Кино” “Golden Vine” цом, “Шилдэг Найруулагч” шагналыг тус тус хүртлээ. “Шилдэг эрэгтэй дүр”-ээр жүжигчин Ц.Цэрэнболд, “Шилдэг эмэгтэй дүр”-ээр МУГЖ Т.Борхүү “Шилдэг Найруулагч” төрөлд Ж.Жанчивдорж …
-
5 October
Төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж болзошгүй
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчдадэнэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна. 2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4-НИЙ 20.00 ЦАГААС АРАВДУГААР САРЫН 5-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно. Салхи: Ихэнх нутгаар …
-
5 October
Байгууллагын хөрөнгийг хариуцаж байгаа этгээд дур мэдэн авч ашигласныг “завших” гэмт хэрэг гэж үзнэ
Туршилтаар Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг …
-
5 October
Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо
Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо. Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138 тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм. Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг …
-
5 October
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, тариаланчдын анхааралд: 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Алтайн өвөр говиор хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, …
-
4 October
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, “Таван толгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа. Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй …
-
4 October
С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.04/ төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 …
-
4 October
Монгол улсын нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт хортон шавьж, гал түймэрт өртөж сүйджээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцэв. Тогтоолын …
-
4 October
Я.Сарансүх:ХНХЯ 2016-2020 онд үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох асуудлыг хэлэлцэв. Тайланг танилцуулж Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлэхдээ аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн …