Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм. …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
30 September
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулав
Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр (2022.09.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монголбанкнаас танилцуулав. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар …
-
30 September
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга, Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Т.Асог хүлээн авч уулзлаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн турш хүнд хэцүү цаг үед тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай сайн хөрш болохыг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжин хөгжихөд Ерөнхий сайд асан Ш.Абэ үнэтэй хувь …
-
30 September
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Иймд, Иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, – халуун үнс, нурмыг тусгайлан …
-
30 September
Технологийн дэвшилд суурилсан удирдлагын шинэ арга технологийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 29-ний ээлжит 35 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэв. Улмаар иргэд, олон нийтээс санал авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст хуулийн хугацаанд нээлттэй байршуулахаар боллоо. Уг баримт бичгийг баталснаар шүүхийн үйлчилгээ болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд …
-
30 September
Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ. Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9, залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн …
-
30 September
“Анир” поп оркестрын нээлтийн тоглолтын ТАСАЛБАР худалдаалагдаж ДУУСЛАА
Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгон гарч ирж буй “Анир” поп оркестрын нээлтийн тоглолтын тасалбар худалдаалагдаж дуусжээ. Тодруулбал маргааш буюу 2022.10.01-нд “Corporate Convention Centre”-т 1015 хүний суудалтайгаар 15:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар хэдийнэ худалдаалагдаж дууссан бол 20:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар цөөн үлдсэн тухай Shoppy.mn-с мэдээллээ. 20 гаруй жилийн түүхтэй “Анир” студиэс төрөн гарч буй Монголын анхны “Анир” поп оркестр нь …
-
30 September
Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор …
-
30 September
Он гарсаар 136 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдэж, цурманд орсон хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 29-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймаг, нийслэлийн 4 дүүрэгт нийт 136 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.8%-аар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10044 га, хээрийн 1,118,109 га, нийт 1,128,154 …
-
30 September
Байлдагч А.Цогбадрах:Төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цөөн тооны цэргийн алба хаагч намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдний нэг байлдагч А.Цогбадрахтай уулзаж ярилцлаа. Байлдагч А.Цогбадрах “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Б.Үүрцайх захиралтай “Хатан Сэлэнгэ, Орхон” компани, Н.Алтаншагай захиралтай “Төхөм талын ургац” бүлгийн төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна. …
-
30 September
Д.Амарбаясгалан: Засгийн Газар УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Монгол хүн бүр эрүүл, …
-
30 September
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал мөн одоо үүсээд байгаа инфляцын өсөлт иргэдэд хүнд цохилт өгч байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өчигдөр (2022.09.29) Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Өнөөдөр хоёр талын Зөвлөлдөх ажлын хэсгийн уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал болсон. Монголыг хариуцсан ажлын багийн ахлагч Ангана Банержи уг хурлаар ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг танилцуулсан гээд уг зөвлөмжид дурдсан асуудлуудаар Улсын Их Хурлын даргад дэлгэрэнгүй мэдээлэл …
-
30 September
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын …
-
29 September
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан 64 настай Сингапур улсын иргэнийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ баривчиллаа. Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог …
-
29 September
“Зүүнбаян төмөр зам” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг туршилтаар нэвтрүүллээ
“Зүүнбаян төмөр зам” ХХК төмөр замын салбартаа анхлан хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтын журмаар нэвтрүүллээ. Энэ нь тус компанийн хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандартын шаардлагыг хангаж буй программ хангамж юм. Төмөр замчид өдөр тутмын үйл ажиллагаандаа “Gafety” программыг ашигласнаар аюул ослыг мэдээлэхдээ зураг, бичлэгтэй нь бүх ажилтанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломж бүрдэхээс гадна бүх …