Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотын удирдлага болон тус хотын дунд сургуулийн сурагчид, Японы гэрэл зургийн холбооны зочид төлөөлөгчид Монгол Улсад аравдугаар сарын ихээр айлчлах гэж байна. Хигашикава хот нь “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “Хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “ГЭРЭЛ …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
28 September
Д.Амарбаясгалан:Төр өөрөө ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй
Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, ажил, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар …
-
28 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …
-
27 September
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны нэр бүхий газрын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав. Төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн …
-
27 September
Г.Энхтайван:Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай. 2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус …
-
27 September
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, …
-
27 September
Д.Амарбаясгалан: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах тушаал гаргалаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 26-ний өдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдаа шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь Монгол …
-
27 September
С.Эрдэнэбат: 2023-онд инфляцыг нөхөж, бодитоор цалин орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “УИХ, Засгийн Газар мөрийн хөтөлбөртөө инфляцын түвшинтэй уялдуулж цалин орлого тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэх амлалт өгсөн. Нэг талаас иргэд хөдөлмөрчид хүлээлттэй байгаа нөгөө талаас Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны улсын төсвийг батлахтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан дүрэм журам, Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалын ажилтнуудын цалин хөлс, Боловсрол, эрүүл …
-
27 September
Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжоор хангах бодлогыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан оролцож 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцууллаа. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” шилжих шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтыг төсвийн бодлогын нэг хэсэг болгож …
-
27 September
АТГ:Өнгөрсөн долоо хоногт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
27 September
“Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо
“Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ. Францчууд улсад нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай …
-
27 September
Д.Батсүрэн:Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд малчдын оролцоо бодит дэмжлэг болдог
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, ерөнхий мал зүйч Д.Батсүрэнгээс малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, хэрхэн бүртгэлжүүлэх талаар тодрууллаа. -Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил эхлээд нэлээн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарсан бэ? -Малыг бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх асуудал цоо шинэ ажил биш юм шүү дээ. Манай улс төвлөрсөн …
-
27 September
Д.Сарангэрэл:”Улны айл” гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ тайлбар хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл:”Төрийн ордонд өчигдөр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг болсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг “улны айл” гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. …
-
27 September
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар дулаан байна. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 …
-
26 September
Д.Сарангэрэл:Халамжийг зорилтот бүлэгт олгох нь чухал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжийг зорилтот бүлэгт олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулга хийлээ. Дэлхийн банкнаас хийсэн “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оны түвшингээс 0.6 пунктээр буурсан байна. Хэрэв Монгол Улсад КОВИД-19 цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрч буурах байсныг судалгааны тайланд дурдсан …