ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Хөрөнгийн биржийг IPO-жүүлэх ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
26 September
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ
Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
-
26 September
Ховд аймгийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого” үргэлжилж байна
Ховд аймгийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах салбар комиссын бүртгэн баримтжуулах ажлын хэсэг аймгийн газар нутаг дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг хийхээр болсон. Тооллогын ажлыг 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Дуут сумаас эхэлж Мөнххайрхан, Булган,Үенч, Алтай, Цэцэг,Мөст, Дарви, Манхан, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг сумдуудын түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын бүрэн …
-
26 September
Сургуулийн орчинд хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгуулжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 …
-
26 September
“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээ болов
“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээнд 6000 гаруй залуучууд, Дотоодын цэргийн албан хаагч нар, Цагдаагийн албан хаагч нартай нийлээд 8000 гаруй залуучууд, иргэд нэгдлээ. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ бол зөвхөн хүмүүсийн үүсгэсэн хог хаягдлыг бус Монголчуудын муухай хандлага, бохир бодлыг цэвэрлэхээр төлөвлөж ажилласан олон залуучуудын төсөлт хөтөлбөр юм. Энэ төслийн дараагийн зорилт нь цэмцгэр Улаанбаатар бүтээхийн төлөө хүмүүсийн хандлагыг …
-
26 September
Г.Занданшатар:Урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа …
-
26 September
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 …
-
23 September
Зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа
Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул …
-
23 September
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч …
-
23 September
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд …
-
23 September
Мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болголоо. Бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын гадаад зах зээлээс шинээр татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох тухай Дугаар: 2022/04 Огноо: 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны …
-
23 September
Д.Зүмбэрэллхам: Шүүгч хараат бусаар шийдвэр гаргах ёстой
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зарлаж байгаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-аас баталсан тогтоолоор Монгол Улсад шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон байна. Одоогоор хэдэн шүүгч ажилладаг вэ? -2016 онд УИХаас баталсан 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн …
-
23 September
Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал сэдэвт гар зураг, график дизайны уралдааныг зарлалаа
“Хүний эрх: Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт график дизайн болон гар зургийн уралдааныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комиссоос зарлалаа. Гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох бол, график дизайны төрөлд нас харгалзахгүй бүтээлээ илгээх боломжтой юм. Энэхүү уралдаан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх болон …
-
23 September
УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх үеэр …
-
23 September
Оюутнуудын дүнг нэмж мөнгө авсан багшид ял оноожээ
Шийтгэх тогтоолын огноо, дугаар: 2022.8.15-ны өдөр № 2022/ШЦТ/814 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 2022.09.14 Хураангуй-3 Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж …