Мэдээ мэдээлэл

September, 2022

  • 29 September

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд дараах бодлогын арга хэмжээг ирж …

  • 29 September

    “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнийг нээлээ

    Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан. “Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа …

  • 29 September

    “СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

    Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй гавьяа байгуулсан ууган их сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон түүхт 80 жилийн ойгоо “СУДАЛГАА БА ИННОВАЦИ -ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан тэмдэглэж байна. 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан нь манай орны хувьд орчин цагийн анагаах ухааны эмч, …

  • 29 September

    Өвөр монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

    Өнөөдөр Өвөр монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор цахим хэлбэрээр нээлтээ хийлээ. Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн цахим үзэсгэлэн гаргах, цахим урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, кино үзүүлбэрийг зохион байгуулах бөгөөд видео дууны уралдаан, Монгол, Хятадын анагаах ухааны үнэт зүйлсийг сурталчлах зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нээлтийн …

  • 29 September

    “Ханбогд кашимер” компани Монгол Улсаа төлөөлөн анх удаа Италийн загварын шоунд амжилттай оролцов

    Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan-2022” загварын шоунд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо. REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, …

  • 29 September

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Монгол, Японы Ерөнхий сайд нар онцлов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж …

  • 29 September

    СБД:Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах боломжтой киоск машин байршуулав

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Нэг цэгийн үйлчилгээнд иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа авах боломжтой киоск машин байршууллаа. Улсын бүртгэлийн киоск машинаас иргэн дараах 12 төрлийн болон тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, гар утсанд олгох үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм. Үүнд, • Иргэний үнэмлэхийн лавлагаа • Иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа • Төрсний бүртгэлийн лавлагаа …

  • 29 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 10 дугаар сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 09-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын  нутгийн …

  • 28 September

    Жирэмсний тэтгэмж авах эрхийг хязгаарласан журмын заалтыг хүчингүй болгов

    Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “… жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг … жирэмсний 31-32 долоо хоногтойд … олгоно”,  4.8.2-т “… жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна.   Иргэн Сувдаас “… …

  • 28 September

    Килиманжаро уулын ноён оргилд Монгол улсынхаа далбааг мандуулжээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Өмнөд секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд энэ сарын 23-ны өдөр Монгол Улсынхаа Төрийн далбаагаа амжилттай мандуулсан юм. Энэхүү авиралт нь БНӨСУ-д явагдаж …

  • 28 September

    Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын …

  • 28 September

    Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны …

  • 28 September

    С.Бямбацогт:Урьдчилсан байдлаар вагоны машинист хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байж болзошгүй байна

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Зүүнбаян-Ханги чиглэлд баригдаж байгаа төмөр замын ачаа тээвэрлэж явсан 17 цуваа галт тэрэг осолдсон хэрэг урд шөнө гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зүүнбаян-Ханги чиглэлд “Монголиан Транс Ложистик” компанийн ачааг ачиж явсан вагон унаж осолдсон. Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн …

  • 28 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна. Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна. …

  • 28 September

    Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ …