Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 19 April

    Шанхайн далайн боомтод 809 хөлөг онгоц зогсож байна

    Дэлхий дахинд коронавирусийн цар тахал тархаж улс орнууд хилийн хориг тогтоосноос үүдэн ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн. Үүний жишээ нь далайн боомтуудад хөлөг онгоцнууд ачаа буулгахаар хүлээгдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэсч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна. Одоогийн байдлаар тус боомтод 1962 хөлөг онгоц …

  • 18 April

    Г.Мишээлт:ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

    Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим  санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа. …

  • 18 April

    Дулааны улиралд ирэх өвлийн шахмал түлшийг нөөцөлнө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр  Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний нөөцийн  талаар мэдээлэл өглөө. Таван толгой түлш компанийн баруун үйлдвэрийн 10 шугамаас дөрөв нь ажиллаж байна. Бусад шугамд улирлын засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороо болон …

  • 18 April

    Сансрын хөлөг “Шэньжөү-13”-ын багийнхан үүргээ амжилттай биелүүлжээ

    Хятадын нисгэгчтэй сансрын хөлөг “Шэньжөү-13” нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Jiuquan хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч тойрог замдаа орж байсан ба Бээжингийн цагаар 2021 оны 10-р сарын 16-ны 6:56 цагт автомат удирдлагаар “Тяньхэ” бүхээгтэй холбогдож, өмнө нь хөөргөсөн “Тяньжөү-2”, “Тяньжөү-3” ачааны хөлөгтэй залгалдан нэг цогц болж сансар дахь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ.  Уг хөлөг сансарт зургаан сар амжилттай үүргээ …

  • 18 April

    Б.Жавхлан: Кью эс си компани гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон

    Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцууллаа. Концесс эзэмшигч Кью эс си компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл …

  • 18 April

    Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар …

  • 18 April

    Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана

    Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагуудтай уулзлаа. Энэ асуудал нь жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг бөгөөд 2022 оны төсвийн тодотголд зарим шийдлүүдийг тусгахаар Засгийн газар ажиллаж байна. Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд …

  • 15 April

    БШУЯ:Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна

    Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур …

  • 15 April

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, …

  • 15 April

    Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.15/ нэгдсэн хуралдаан 10:03 цагт эхэлж, Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн олонхын …

  • 15 April

    У.Хүрэлсүх: Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв. …

  • 15 April

    Ши Жиньпин Вэньчаны сансрын төвд ажиллав

    Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 12-нд Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төвд ажиллав. Тэрээр намын төв хороо болон цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс сансрын хөлөг хөөргөх төвийн нийт ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин “Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төв бол Хятад улсын шинэ үеийн өндөр хүчин чадалтай пуужин хөөргөх төв бөгөөд Хятад улсын сансрын уудамд хайгуул судалгаа хийх …

  • 15 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр /2022.04.14/  УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.  Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар …

  • 15 April

    Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

      Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан өчигдөр  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.       Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг …

  • 15 April

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.04.14/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл     Монгол Улсын Их Хурлаас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай …