Өнгөрсөн онд Нигери улсад Исламын бүлэглэлийнхэнд хулгайлагдсан охидын 50 гаруйг нь гурван долоо хоногийн өмнө амьдаар нь харсан гэж нэгэн эмэгтэй мэдэгдсэн байна. Тэрээр Боко Харам бүлэглэлийнхнийг нутгийн цэрэг дайчид хотоос хөөн гаргахаас өмнө Гвоза хотын зүүн хойд хэсэгт тэдгээр охидыг харсан хэмээн ярьжээ. Одоогоос жил гаруй хугацааны өмнө Боко Харам бүлэглэлийнхэн Чибок хотоос 219 охиныг хулгайлж, улс дамнуулан тараасан …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
14 April
Герман эмч өөрийгөө хөлдөөж 200 жилийн дараа сэрээхийг зөвшөөрчээ
Эмчийн ажлаа олон жил хийсний эцэст тэтгэвэртээ гарч буй их сургуулийн профессор Клаус Замес Херманн хүн нас барсны дараа дахин амьдрана гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тэрээр өөрийгөө хөлдөөж 150 эсвэл 200 жилийн дараа дахин сэрээхийг зөвшөөрсөн байна. Замес энэ тухайгаа “Ихэнх хүмүүс урт удаан амьдралыг хүсдэггүй байж болох ч би урт наслахыг хүсдэг. Нас барсны дараа би хаа нэгтээ тэнгэрт …
-
14 April
Эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг …
-
14 April
Засгийн газар хэд хэдэн томилгоо хийлээ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар өмнө нь тус газрын Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байсан Д.Бэхбатыг томилсон байна. Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оронд ямар нэгэн томилгоо хийсэнгүй. …
-
14 April
Жүжигчин Э.АЛДАР: Хайр гэдэг бол гэнэтийн цочрол
Хөгжилтэй гэнэн дүрээрээ үзэгчдийг хөгжөөж байдаг залуу жүжигчин Э.Алдартай шинэхэн уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. –Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн кино өмнөх уран бүтээлүүдээс тань ялгагдах ялгаа нь юу байв? -Өмнөх уран бүтээлүүд маань дандаа инээдмийн жанрын уран бүтээлүүд байсан бол энэ удаа хайр дурлалын сэдэвтэй, романтик кинонд анх удаагаа тоглолоо. Кино багийн хувьд энэ удаа дандаа залуу …
-
14 April
Нийслэлд золгүй байдлаар 8 хүн нас баржээ
2015 оны 04-р сарын 13-с 14-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1710 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 29, бусдын биед гэмтэл …
-
14 April
83 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/245 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд 83 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг …
-
14 April
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах …
-
14 April
“Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Модон хонин жилийн босгон дээр “Билгийн мэлмий” хэмээх сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн билээ. Тэгвэл тус сэтгүүлийн зүгээс мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийг 4 сарын 13-наас 05 сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд уралдааны нэр, агуулгад нийцсэн, үндэсний шашин соёлыг сурталчилсан, шаардлагад нийцсэн …
-
14 April
ДОХ-ын тохиолдол 185 боллоо
2015 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 9108 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1156 хүн буюу 14.5 хувиар нэмэгджээ. Гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 128 хүн буюу 80.0 хувиар буурсан хэдий ч тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 307 буюу 18.3 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 276 буюу 24.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөнбайна. Мөн сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 83 буюу 7.7 хувь, салхин цэцгээр …
-
14 April
Дархлаажуулалтын зөвлөх хороо улаанбурханы асуудлыг хэлэлцлээ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны 4-р хурлын мэдээллийг тус тус танилцууллаа. Хуралд …
-
14 April
Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ
Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. …
-
14 April
Барилгын зөвшөөрөл авахад дахин 4 гарын үсэг нэмэгдлээ
Барилга бүтээн байгуулалтын улирал хаяанд ирсэн энэ цаг үед барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгардаг гол асуудал бол барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай олон төрлийн зөвшөөрөл бичиг цаасны ажил хөөцөлдсөөр цаг хугацаа ихээр алддаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын талбайн зохион байгуулалтын зураг батлах шинэчилсэн журмыг баталсан. Үүнтэй уялдаж барилгын ажлын хамгийн чухал хэсэг болох барилгын талбайн зураг …
-
14 April
Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаарай
Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг билээ. Хүний амьдралтай танилцаад нэг жил 3 сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг эх нь уриалжээ. Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин …
-
14 April
“Far away” хамтлагийн шинэ клип гарлаа
“Far away” хамтлагийнхан “Sleep” нэртэй шинэхэн дууны клипийг үзэгчдэд хүргэх гэж байна. Тус дууны үг, аяыг “Far away” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Харин mix, mastering-ийн ажлыг “Dual zet” рекордс хийсэн гэнэ. Клипийг “Grove” энтертайнмент хийж гүйцэтгэжээ. Тус хамтлагийнхан “Brand new” хэмээх шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү “Sleep” дуу тус цомогт багтах аж. Дашрамд сонирхуулахад, тун удахгүй дахин шинэ клипээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл