МХЕГ-ын facebook хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм. Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
17 April
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон …
-
17 April
Монгол улс БНХАУ-руу мах экспортлох боллоо
Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ. Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны 6 дугаар сард БНХАУ-ын …
-
17 April
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ. Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм …
-
17 April
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх авто замын ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар …
-
17 April
“Улаанбаатар –уран баримал” наадам болно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар –Уран баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст …
-
17 April
“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн боллоо
“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгууллаа. Энэхүү олон улсын тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 2 үе шаттайгаар явагдлаа. Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт Үйлчилгээний менежер, Зочин …
-
16 April
Бүх Оддын тоглолт ирэх бямба гаригт болно
Сонирхогчдын сагсан бөмбөгийн Спрайт супер лигийн Бүх Оддын тоглолт 2015.04.18-ны өдрийн 19.00 цагт Спортын төв ордонд болохоор болсон билээ. Бүх Оддын тоглолттой холбоотойгоор Хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Coca-Cola Happiness Center” зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Баруун бүсийг амжилтаараа тэргүүлсэн Альянс Тех багийн дасгалжуулагч Б.Мөнгөншагай, Зүүн бүсийг тэргүүлсэн Magic Ball багийн дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш, МУИС МБМ багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв, Бүх оддын тоглолтонд …
-
16 April
Мерилин Монрогийн аминд хүрсэн эр хэргээ хүлээжээ
АНУ-ын Тагнуулын Төв газрын офицер байсан 78 настай Норман Хожес 1959-1972 оны хооронд засгийн газрын тушаалаар 37 хүн хөнөөсний нэг нь нэрт жүжигчин Мерилин Монро байсан гэдгээ дэлгэсэн байна. Виржини мужийн нэгэн эмнэлэгт хэвтэж байгаа өвгөн энэ дуулиант мэдэгдлээ хийжээ. Түүний хөнөөсөн хүмүүс нь “улс орны аюулгүй байдалд хөнөөл учруулах” аюултай байснаас өөрийн дарга хошууч Жеймс “Жимми” Хейвортын даалгавраар гүйцэтгэж …
-
16 April
Өвөр Монголд газар хөдөлжээ
Бээжингийн цагаар 4 дүгээр сарын 15 ны өдрийн 15 цаг 39 минутанд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа баруун хошуунд 5,8 баллын хүчтэй газар хөдөлжээ. У Хай хот, Алшаа аймагт хүчтэй мэдрэгдсэн бол Баяннуур, Бугат, Хөх хотод илэрхий мэдрэгджээ. Нинься, Шэньси хот орчимд мөн газар хөдлөл мэдрэгджээ. Том сүйрэл, хүний амь эрсэдсэн, шархдсан мэдээлэл байхгүй ба бодит хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна. …
-
16 April
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн ард түмэнтэйгээ ярилцана
Америкийн “Тайм” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгын дүнгээр В.Путинийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр дахин тодруулжээ. Оросын Ерөнхийлөгчийн төлөө уншигчдын олонхи (6.9 хувь) санал өгсөн нь хэдэн өдрийн өмнөөс тодорхой болсон ч албан ёсны шийдвэрийг даваа гаригт зарласан юм. Өмнөд Солонгосын “2NE1” хамтлагийн дуучин түүнтэй адил санал авсан ч шалгаруулалт явуулах аргачлалын дагуу В.Путин тэргүүлжээ. “Тайм” сэтгүүлийн “Топ 10”-ын …
-
16 April
“Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцлоо
Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож, тус салбарын бодлого, зорилт болон ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тээврийн салбарт эрх зүйн зохицуулалтын шинэтгэл, бүтээн байгуулалтын ажлын чанар, аюулгүй байдлын стандартын шинэчлэл хийхээр ажиллаж байна. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг 2016 онд хийж дуусгах зорилттой. Богдхан төмөр замын ажлыг Азийн хөгжлийн банкны …
-
16 April
Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль химийн лабораторитой боллоо
Тус сургууль дээр “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр, Хан-Уул дүүргийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргээс 28,5 сая төгрөгийн өртөг бүхий “Химийн хичээлийн лаборатори кабинет”-ийг байгуулан өгч, хамгийн орчин үеийн сургалтын стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, бодис урвалж, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий иж бүрэн кабинетийг хүлээлгэн өгч, тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл …
-
16 April
“Хаан хүнс” компани МХЕГ-т талархал илэрхийлэв
“Хаан хүнс” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авлаа. 2011 оноос хойш эхэлсэн энэ төслийг анхнаас нь дэмжин бизнес эрхлэгчдийн найдвартай ар тал нь болж, байнгын, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж байгаагаа тус компанийн ерөнхий захирал илэрхийлжээ. “Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор …
-
16 April
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход цөөхөн хоног үлдлээ
Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн ирэх сарын 10-15-нд Улаанбаатар хотноо Буянт Ухаа Спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгч: Витафит групп, Дэмжигч байгууллага: Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байгаа бөгөөд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонконг, Тайвань, Япон улсуудын баг тамрчид оролцох аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл