Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 17 April

    Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллана

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, бүрэн унтраагүй байгаа юм. Түймэр аймгийн төв рүү ойртож байгаа мэдээг газар дээр нь ажиллаж байгаа сэтгүүлчид хэлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарсан голомтод очиж ажиллахаар явах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймэр унтраахаар ажиллаж байгаа гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …

  • 17 April

    Байнгын хороо эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцлээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.04.17/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хороо энэ долоо хоногийн Мягмар гарагийн хуралдаанаараа үндсэн чиглэлийн батлан хамгаалах салбартай холбоотой асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн. Харин гадаад харилцааны чиглэлийн асуудлыг …

  • 17 April

    Стандарт хангасан микроавтобус шугамд явж болно

     Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хороо гэх байгуулагаас 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан билээ. Уг хурлаар нийслэлийн Тээврийн газраас “Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микроавтобуснуудыг 2015 оны 04 дүгээр сараас бүртгэлээс хасч, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулах боломжгүй болгож байна.        Энэ нь уг салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, …

  • 17 April

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

    Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар алба хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай …

  • 17 April

    Онцгой байдлынхныг шуурхай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан байна. Хэнтий  аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр …

  • 17 April

    Залуу эр 92 настай эмэгтэйд анхны харцаар дурлажээ

    Америкийн иргэн Грэгор Коллинз, Мария Альтман нарт бие биедээ дурлахад нь 60 насны зөрүү огтхон ч саад болоогүй аж. 32 настай Грэгор Коллинз шинэхэн жүжигчин байсан бөгөөд кино урлагт эхэлсэн карьер нь яагаад ч юм бүтэлгүйтсэн байна. Ингээд амьдралаа залгуулах ажил олохын тулд настай эмэгтэйд туслах ажилтан авах зарын дагуу шалгуулахаар шийджээ. Гэвч энэхүү уулзалт түүний амьдралыг насан туршид нь …

  • 17 April

    Монгол Улсын Ерөнхийлөгчид БНСУ-ын Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун Итгэмжлэх жуух бичиг барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдон ирж байгаа Элчин сайдын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд амжилт хүслээ. Элчин сайд У Сун БНСУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай …

  • 17 April

    “Эврика-2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдгүүд тодорлоо

    Монголын Залуучуудын Холооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон.Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний хурал  нь гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд өнөөдөр Төрийн оронд шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хуралд …

  • 17 April

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, …

  • 17 April

    Г.Уянгын дэлгэсэн шинэ баримтууд

    УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. Тэрээр “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна. Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн …

  • 17 April

    Манай цэргийн үлээвэр хөгжимчид Хабаровскт тоглоно

    Манай Бүх цэргийн үлээвэр найрал хөгжимчид ОХУ-ын Хабаровск хотноо очиж аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Амурын долгион-2015” наадамд оролцон Хятад, Умард Солонгосын  мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөнө. Хабаровск, Амур дээрх Комсомольс гэсэн хоёр хотод зэрэг  болох энэ наадамд оросын Хабаровск, Владивосток, Петропавловск-Камчатск, Екатеринбургийн цэргийн хөгжмийнхөн бас оролцох юм. Наадам оролцох бүрэлдхүүн сонгодог, жааз, ардын дуу, маршууд тоглож өрсөлдөнө. …

  • 17 April

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалгажээ

    Өмнөговь аймгийн Прокурорын газраас  2015 оны 1-р улиралд “Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх тухай” хуулийн биелэлтийг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежид тус тус шалгажээ. Шалгалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил нь тогтмолжоогүй, төлөвлөсөн ажлуудынхаа биелэлтийг тооцдоггүйгээс хийгдэх ажил нь тасалдсан, нийгмийн ажилтан нь санаачлан хийсэн зүйл бага байсан зөрчлүүд илэрсэн тул аймгийн Прокурорын газраас дээрх …

  • 17 April

    Олон улсын нисэх буудлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

    Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх нэмэлт зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг төлөөлөн уг байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мицүми нар гарын үсэг зурж байна. Монгол Улсын Засгийн …

  • 17 April

    Улаанбурхан өвчний сэрэмжлүүлэг

    Улаанбурхан нь бүх дэлхийд тархсан өвөл хаврын улиралд ихэсдэг 8-10 жилийн үечлэлтэй амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан уг өвчлөл нь ихэсч байгааг ард иргэд анхааралдаа авна уу. Улаанбурхан өвчнөөр өвчлөөгүй ямарч насны хүн өвчилдөг ба улаанбурхнаар өвчилсөн юмуу дархлаажуулсан эхээс төрсөн хүүхэд эхээс тархлаа авсан байдаг учираас эхний 3 сардаа өвчинөөр өвчлөхгүй байж байгаад 6-10 …

  • 17 April

    Урлагийнхны нэгдсэн “Сэтгэлийн эгшиглэн” тоглолт болно

    Дуу хуураар хөглөгдөж ирсэн монголчууддаа зориулж рок поп болоод нийтийн дуучид, хошин урлагийхан нэгдэж нэгэн сайхан тоглолтыг хүргэхээр болжээ. Тоглолт энэ сарын сүүлээр буюу 4-дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд “Сэтгэлийн эгшиглэн” нэртэйгээр та бүхэнд хүрэх гэж байна.  Тоглолтонд: МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, МУСТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, Universe best songs-2010 нэвтрүүлгийн гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, Дуучин П.Баярцэнгэл, Ноён Бондгор, О.Анхбаяр, Дуучин …