Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 5 February

    Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” кино Монголд гарахаар боллоо

    Монголын эмэгтэй жүжигчдээс анх удаа олон улсад хөл тавьж, гадны томоохон найруулагчийн кинонд тоглосон жүжигчин Р.Анхням өчигдөр эх орондоо  ирсэн. Оскарын шагналт найруулагч Жан-Жакын найруулсан “Wolf Totem” буюу “Чонон сүлд” киноныхоо нээлтэд оролцсон жүжигчин бүсгүй чамлахааргүй олз омогтой ирсэн байна. Тодруулбал Р.Анхням “Чонон сүлд” киноны Монгол гарах эрхийг худалдаж авчээ.  Түүнчлэн уг киногоо гуравдугаар сарын эхээр үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаагаа …

  • 5 February

    Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-н замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 08, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш …

  • 5 February

    Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ

    Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны …

  • 5 February

    БОНХАЖ-ын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

    БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцсон юм. Энэ үеэр БОНХАЖЯ-ны бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялдаа, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотой агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд …

  • 5 February

    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2-р сарын 07-оос 12-р сарын 20 хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Хуваарийн дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавих, …

  • 5 February

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно. Утас:311133, 310750 09:00 цагт Хангарьд ордны хурлын А танхимд “Монгол Улс …

  • 5 February

    О.Банзрагч: 8 хувийн зээлийг зогсоох нь утааны өмнө гараа өргөсөнтэй адил

    Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай ярилцлаа. -Та бусад банкийг, Монголын банкны холбоог төлөөлж ярихгүй байх л даа. Гэхдээ банкны захирал учраас салбарын мэдээлэлтэй байгаа байх. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд банкууд зээл гаргалтаа багасгаж, зарим нь бүр зогсоолоо гэх юм. Үнэхээр тийм юм байна уу? -Банкууд зээлээ хязгаарлаж байгаа нь үнэн. Харин зогсоосон юм бол байхгүй.  Энэ хязгаарлалт нь …

  • 5 February

    Д.Арвин гишүүн бөө нартай нийлж Дондогдулам хатны сүнсийг дууддаг

    Хүн амьд явахад үзэхгүй, харахгүй, сонсохгүй зүйл ч гэж байхгүй бололтой юм. Бөө мөргөл, шашин шүтлэг, хий ертөнц, сүнс, сүүдрийн тухай ам дамжсан олон мянган яриа яригддаг ч УИХ-ын гишүүний тангаргийг дөрвөнтөө өргөж, олны итгэл, хүндэтгэл хүлээсэн эрхэм гишүүд хүртэл сүүлийн үед хачирхалтай зүйлс ярьж, олны гайхширлыгтөрүүлдэг болоод байна. Саяхан чуулганы танхимд Малайзын онгоцны ослын талаар солиотой ч гэмээр мэдэгдэо хийж …

  • 5 February

    С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүлж байна

    Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /United World Wrestling /-ноос эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг өчигдөр шинэчлэн гаргажээ. Энэхүү жагсаалтад манай 13 бөх багтсан бөгөөд 60 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүлжээ. Манай бөхчүүдээс 48 кг-ын жингийн 13 дугаарт Ц.Бямбазаяа, 19-т Э.Нарангэрэл эрэмбэлэгджээ. 53 кг-д есдүгээрт ОУХМ Э.Сумъяа, 55 кг-ын жингийн тавдугаарт С.Бямбацэрэн, есдүгээрт А.Батцэцэг, 11-т П.Орхон нар …

  • 5 February

    Дуучин Наагий, Хулан нарын “Би чамд хайртай” тоглолт “Гэгээн хайр”-ын өдрөөр…

    Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ  уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд  “Love theme from Romeo&Juliet”, “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан …

  • 5 February

    Дуучин Б.Болд, Чулуунчимэг нар “Universe best songs” нэвтрүүлэгт ороод тэнцжээ

    Нийтийн дуучдын төлөөлөл болох МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дуулан олонд танигдсан залуу дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Universe best songs” наадамд оролцжээ.Тэд цахим хуудаснаа “UNIVERSE BEST SONGS -2015 наадамд бид амжилттай оролцож 1-р шатандаа тэнцлээ.Мундаг шүүгч нарынхаа урд гараад дуулахад үнэхээр сандардаг юм байна  Шинийн нэгний орой хүлээн авч үзээрэй…” хэмээн бичжээ.

  • 5 February

    2 сарын 4-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    2015 оны 02-р сарын 04-нд гэрлэн дохионы зөрчил 92, хурд хэтрүүлсэн 106 зөрчил бүртгэгдсэн. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 2015/02/04 14:04:56 0141УНЛ SIGNAL RED / 0.21 2 2015/02/04 08:33:39 0234УНО SIGNAL RED / 0.158 …

  • 5 February

    Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна

    Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 02-р сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн …

  • 5 February

    2 сар эзгүйрсэн Улсын Ерөнхий Прокурорын суудал эзэнтэй болно

    Өнгөрсөн 2014 оны 12 сарын 07-нд өөрийн хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Дорлигжав Хууль зүйн сайд болсноосоо хойш Улсын Ерөнхий Прокурорын суудал 2 сар гаруй хугацаанд эзэнгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд тус өндөр хариуцлагатай албан тушаалд маш олон хүний нэр хийсч явсан ч Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт тодроод байгаа талаар албаны …

  • 5 February

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.05/

    2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД: Томуу, томуу төст өвчин, албан: 01 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 1-нд улсын хэмжээнд 151.930 хүн амбулаториор үйлчлүүлсний 10,875 (7.2хувь ) нь томуу, томуу төст гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар бага, 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдэн, …