Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргав. Захирамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох 310 сая төгрөгийг бүрэн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүс-2-Б-д …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
1 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/234 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ХЕТ-2013-1 багцын 7,0 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Пример Инвестмент Групп” ХХК-ийг шалгарсныг батламжиллаа. …
-
1 April
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт Эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхи болон анагаахын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС, ЭМЯ хамтран Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сөүлийн Их сургуультай хамтран 600 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинарын нээлт Континентал зочид буудалд болно. Утас: 99270313 09:00 цагт Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг …
-
1 April
Ц.Төмөрбаатар: “Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон
” Үндэсний баялаг ” уран сайхны киног МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. “Үндэсний баялаг” киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераарД.Үүрдмандах нар ажиллажээ.
-
1 April
А.Эрдэнэ-Очир найрагчийн “Нар зөвийн эх орон”-оор аялаарай
90-ээд онд Монголын утга зохиолын ертөнцөд цахиур хагалан шижигнэсэн залуус орж ирсний нэг нь говь нутгийн хүү Арлааны Эрдэнэ-Очир юм. …Дэндүү хар нүднээс ямар нулимс гардаг юм бэ Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр бодогдоно… хэмээн “задгай” шүлэглэж, .Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас …
March, 2015
-
31 March
Оюу Толгой Монголыг Арбитрын шүүхэд өгнө
Америкийн Reuters агентлагийн 3-р сарын 31- нд тараасан мэдээгээр бол Монгол улс болон Рио Тинто 2-ын Оюу Толгой төслийг зогсооход хүргэсэн татварын маргаанд ахиц гарч зөвшилцөлд хүрч эхэлсэн байна. Энэ тухай тэнд ажилладаг засгийн газрын үйл ажиллагааг сайн мэдэх эх сурвалжаас мэдээлснийг дурджээ. “ Татварын эргэн тойронд гарсан асуудлууд болон бусад үл ойлголцол бүрэн шийдэгдсэн” гэж Рейтерт засгийн газрын ажилтан …
-
31 March
Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар ярилцлаа. Уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, …
-
31 March
Өндөр үнээр үнэлэгдсэн сурагчийн дүрэмт хувцас мөнгөөр угаагджээ…?
-Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сайд, дарга нар,тэднээс тендер авсан ААН-үүдийн буруутайг шүүх тогтоов- Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал нар нэр бүхий долоон компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, ихээхэн мөнгө хувьдаа завшсан тухай мэдээлэл тэнүүчилж байв. Тиймээс энэхүү маргаан холбогдох мэргэжлийн байгууллагууд болон бусад Төрийн бус байгууллагын …
-
31 March
“Баатрууд тэнгэр” компани 104 дэлгүүрээр нөөцийн махаа худалдаалж байна
Монголын махны холбоо ХХААЯ-тай байгуулсан гэрээний дагуу энэ долоо хоногоос мах бэлтгэлийн компаниуд нөөцийн махаа худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Баатарууд тэнгэр” компани 3,212,7 тн мах бэлтгэн нөөцөлсөн бөгөөд нийслэлийн 104 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.
-
31 March
Мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ
Даваа гарагт хуралдсан Засгийн газрын шийдвэрээр хонины болон тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000 төгрөг , Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас …
-
31 March
МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа цагдаагийн байгууллагын тугийг Эверестэд мандуулна
ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Дэд дарга, Дэд комиссар Д.Эрдэнэбаатар нар МУ-ын гавьяат тамирчин, ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шилдэг уулчин, цагдаагийн байгууллагын ахмад алба хаагч Т.Гүррагчааг хүлээн авч уулзлаа. Эдүгээ 74-н настай Т.Гүррагчаа гуай Энэтхэг, Австри зэрэг Олон Улсын уулчидтай хамтран аврих юм байна. Уулын спортоор 42 жил хичээллэж, тамирчин багийн ахлагч, дасгалжуулагчаар …
-
31 March
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ
Манай гаригийн хамгийн хамгийн өндөр настан Японы иргэн Мисао Окава 118 насандаа таалал төгсчээ. Мисао Окава 1898 оны 3-р сарын 5-нд Осака хотоос холгүй орших тосгонд кимоно зардаг дэлгүүрийн эзний эр бүлд төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд 2 нь одоо 90 гарсан настай аж. Өндөр настаны бие гойд эрүүл байсан бөгөөд зөвхөн сонсгол нь муудаж эхэлсэн гэнэ. Түүний хэлснээр …
-
31 March
Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ
Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп машин унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах …
-
31 March
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/
2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) …
-
31 March
ШШГЕГ-ын харъяа Хорих 405 дугаар ангид танилцах сургалт хийлээ
Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна. Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл