Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 2 January

    Зэвсэгт хүчин 2014 оны онцлох үйл явдлаа нэрлэв

    Зэвсэгт хүчний салбар 2014 оны онцлох 10 үйл явдлаа нэрлэжээ. Үүнд,  1. Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс,  ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, Монгол Улс, ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод …

  • 2 January

    Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 27 хувиар өсчээ

    Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2014 оны эхний арваннэгэн сарын байдлаар 8.2 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 их наяд буюу 26.7 хувиар нэмэгджээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөг буюу 27 хувиар нэмэгдсэн нь энэхүү өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна. Уул уурхайн салбарын ААН-үүд өнгөрсөн онд 636, 4 …

  • 2 January

    Энэ сарын 9-11-нд жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болно

    Нэгдүгээр сарын 9-11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд жудочид Монгол Улсын аварга хэмээх цолны төлөө өрсөлдөнө.  Жудо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга 1978 оноос хойш ийнхүү 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойшхи 23 дахь улсын аварга юм байна.  Улсын аваргад түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.

  • 2 January

    УИХ-ын оны эхэнд хэлэлцэх асуудлууд

    2015 оны нэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, Ажлын хэсэг, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна. НЭГ: УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 05-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга …

  • 2 January

    ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг бас л хэрэгсэхгүй болгов уу

    Саяхан “Өдрийн сонин”-д Монголын мал эмнэлэгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохын бичсэн  “Мал эмнэлэгийн салбарын зарим авлигал” гарчигтай томоохон өгүүлэл нийтлэгджээ. Овоо барьцтай тоо баримт дурьдаж, эзэн холбогдогчдыг ил шулуун хэлсэн энэ өгүүллийн гол “баатар”-уудын нэг нь ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа байлаа. Түүний үүсгэн байгуулсан “Цагаан залаа агвент” компаниар дамжуулан 2011 онд  малын ивомек эмийг хуурамчаар нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан тухай …

  • 2 January

    Ломбардуудыг “чангална”

    Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардын үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Өнөөгийн байдлаар санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хошоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна.      Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх …

  • 2 January

    Долоон бурхан одны тухай домог

    Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ. Удсан ч …

  • 2 January

    М.Наранбаатар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаа өглөө

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг  ажлаас нь өчигдөр чөлөөлсөн байна. Тодруулбал  өчигдөр  МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж  М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж,  100 гаруй ажилтанг цомхтгох шийдвэр гаргасан байна.  М.Наранбаатарын хувьд ажлаас гарах хүсэлтээ өөрөө өгсөн гэдгийг эх сурвалж хэлж байна. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 2 January

    2015 онд Монгол Улс өрөө нэмэх бололтой

    Улиран одсон 2014 он улстөрийн амьдралд онцлог содон үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Монголын Улсын эдийн засаг хямарсан гэдгийг эх баригчид хүлээн зөвшөөрч Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэгийн “шийдлийн” Засгийн газрыг байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай бүх намуудыг урьж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан МАН-аас зургаан сайд томилогдсон. Тэд улс эх орны эрх ашгийн төлөө …

  • 2 January

    Цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ

    2015 оны нэгдүгээр сарын 5 бол шинэ оны ажлын эхний өдөр билээ. Энэ өдөр Нийслэлийн хэмжээнд  цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлнэ.  Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид хамрагдана. Тэд өөрсдийн …

  • 2 January

    Гурван сая дахь иргэн энэ сард төрнө

    Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдэгдэж байснаар Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сард төрнө. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм. Монгол Улсын нэг сая …

  • 2 January

    Уран зохиолын номууд тэргүүлж эхэлжээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвлшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гаргаж байгаа. Намар буюу 8, 9, 10, дугаар сард сурах бичгүүд эрэлттэй зарагддаг байсан бол …

  • 2 January

    Х.ТЭРГЭЛ: “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчид манай гэр бүлийг доромжилсон учраас шүүхэд өгч байгаа

    МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэлтэй цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр эдүгээ АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ. -Та сайхан өвөлжиж байна уу. Америк оронд очоод хэдэн жилийн нүүр үзчихэв дээ? -Сайхаан. Найман жил болж байна аа. -Бас л их удаж байгаа юм байна даа. Хүний нутагт ямаршуухан байна? -За, хүнд хэцүү үе их л байлаа. Амьдралдаа хийж …