Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 2 January

    “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг дизайнер Л.Амаржаргал тэргүүллээ

    Монголын Ноос, Ноолуурын Холбооноос “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Шоуг Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, …

  • 2 January

    Хүүхдийн эмч нарыг төрийн санхүүжилтээр сургана

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад 3-аас …

  • 2 January

    “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн борлуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв дээр “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Иймээс иргэд та бүхэн анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

  • 2 January

    Стивен Жеррард багаа орхихоо мэдэгдлээ

    Английн Ливерпүүл клубын амьд домог, багийн ахлагч Стивен Жеррард энэ улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ мэдэгдлээ. Стивен Жеррард одоогоор гэрээгээ сунгаагүй байгаа бөгөөд улирлын төгсгөлд шинэ гэрээний нөхцөлөөс татгалзана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн одооноос эхлэн өөрт нь тавьсан санал бүрийг анхааралтайгаар авч үзэх болно гэжээ. Гэхдээ домогт ахлагч Английн премьерлиг дэх өрсөлдөгч клуб рүүгээ явахгүй гэдгээ багийн удирдлагууддаа мэдэгдсэн гэнэ. …

  • 2 January

    Шилэн дансны хууль мөрдөгдөж эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой энэхүү хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэллээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр  тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш …

  • 2 January

    Шуудангийн илгээмжээс гаалийн татвар авахгүй

    Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй …

  • 2 January

    Онгоцны эх биеийг олоогүй байна

    Энэ долоо хоногийн мягмар гаригт Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн нислэгийн QZ8510 дугаартай онгоцны хэлтэрхий болон зарим зорчигчдын цогцосыг олсон талаар Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Одоогоор онгоцны эх биеийг олоогүй байгаа бол онгоцны зарим жижиг хэсгүүдийг үргэлжлүүлэн олсоор байгаа аж. Онгоцны “хар хайрцаг″-ыг олохын тулд  сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд одоог хүртэл онгоцны …

  • 2 January

    Жүжигчин Баярмагнай гэртээ 65 хоног л амьдардаг гэнэ

    10 жилийн дараах амьдралаа зургаан хүүхэдтэй, өнөр өтгөн айлын тэргүүнээр төсөөлдөг Макс продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр NTV телевизийн Нандиагийн шоунд уригдан оролцож амьдралынхаа сайн сайхан мөчүүдээс хуваалцсан юм. Тэрбээр, хамгийн сайн аав байхыг хүсдэг ч жилийн 365 хоногийн 65-ыг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаадаа жаахан сэтгэл дундуур байдаг гэнэ лээ. Гэсэн ч амьдралынх нь түшиг болсон …

  • 2 January

    Рок попынхон өнөөдөр шилдгүүдээ нэрлэнэ

    Шинэ оны өдрүүдэд амарч суух ч завгүй ажилладаг цөөхөн хэдэн мэргэжил байдаг. Эмч, сэтгүүлч, цагдаа, онцгой цаашлаад урлагийнхан гэдэг амрах завгүй явдаг хүмүүс. Шинэ оны баярыг дуу хуураар чимэх гэсэн тэдний ажил он гарсан ч дуусдаггүй бөгөөд энд тэндэхийн телевизийн нэвтрүүлэгт оролцох, задгай талбайн шоунд оролцох гэх мэтээр шинэ оныг ард түмэнтэйгээ хамт угтдаг урлагийнхан маань өнөөдөр шинэ оноо тэмдэглэх …

  • 1 January

    Шинэ жилийн үдшийн “ул мөр”

    Монголчууд шинэ жилийн баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхийн бусад орны жишгээр нийслэл хотынхоо төв талбайд оргилуун дарсаа буудуулж, урлаг соёлын үйл ажиллагаагаа харж цэнгэн, ёслолын сүрт буудлагыг харж баясан морилон ирж буй шинэ оноо тоолон хүлээж авсаар хэдэн жил өнгөрсөн ч нийслэлчүүд их хотын соёлоо үл умартан “хэтрүүлэн цэнгэх” нь элбэг. Жил жилийн найр наадмын …

  • 1 January

    Өнөөдөр худалдааны захууд ажиллахгүй

    Шинэ жилийн баярын амралт үргэлжилж байна. Өнөөдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй байгаа юм байна. “Нарантуул” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Баянгол” худалдааны төв, “Меркури”, “Саруул” төвүүдийн ажиллахгүй байгаа юм. Зарим нэг томоохон сүлжээ дэлгүүрүүд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана. “Улсын их дэлгүүр” 08:30-22:00, “Номин” их дэлгүүр 08:30-22:00, “Мах мall” 10:00-21:00, “Grand plaza” 09:00-21:00, “Минж плаза” 10:00-22:00, “Наран mall” 10:00-22:00 цагуудад ажиллах …

  • 1 January

    Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

    Нэгтгэсэн мэдээгээр 12 дугаар сарын 24-ний байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ. 12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны …

  • 1 January

    400 жилийн түүхтэй “Бурхан багшийн шүтээн”- Монголд бий

    Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 103 дахь жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-нд УИХ-ын дарга З.Энхболд Богд хааны ордон музейд зочилсон. Энэ үеэр тус музейд шүтэгдэн залагдаж байдаг “Бурхан багшийн шүд”-ийг УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга болон эрдэмтэн судлаачид, албаны зочдод үзүүлсэн юм. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. “Бурхан …

  • 1 January

    Таван толгойн хэлэлцээрийг тавнаас эхлүүлнэ

    Таван толгойн хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлтэй “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсгийнхэн уулзсан аж. Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг энэ сарын 5-наас эхлүүлэхээр тохирсон бөгөөд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдсэн юм байна. Ажлын хэсгийн гишүүд “Орд …

  • 1 January

    “Танхай тээгч” үзэгчдийн хүртээл боллоо

    “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон  “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино шинэ оны эхний өдөр буюу 2014 оны 01 сарын 01-нээс эхлэн Тэнгис Өргөө кино театруудын дэлгэцээр үзэгчдэд хүрч эхэллээ. Нэрнээсээ эхлээд содон өвөрмөц, басхүү эмзэг сэдвийг хөндсөн инээдмийн хөнгөн драм төрлийн тус киноны гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний …