Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 18 December

    185 эмэгтэйг хулгайлжээ

    Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр Борно мужаас холгүй байрлах Майдугари тосгонд халдлага үйлдэж, 185 эмэгтэйг хулгайлжээ. Мөн 32 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шебау “Бидэнтэй тулалдаагүй хэмээн цаазын ял авсан цэргүүдийн төлөө дээрх эмэгтэйчүүдийг хулгайллаа” гэжээ. Өчигдөр Нигерийн удирдлагууд “Боко Харам”-тай тулалдаагүй, ажлын хариуцлага алдсан 54 цэрэгт цаазын ял оноосон юм. “Боко …

  • 18 December

    Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-наас хаагдана

    Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-ны өдөр орон даяар албан ёсоор хаагдах юм байна. Улсын төсвийн орлого хэдийгээр тасарсан ч Төрийн сангийн мөнгөн хөрөнгө, орж ирж буй орлогоо хуваарилан орон нутагт олгох санхүүжилт, цалин, тэтгэвэр тэтгэмж, байгууллагуудын тогтмол зардлыг 100 хувь олгоод байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил “Ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж, хойшилсон, мөн зайлшгүй …

  • 18 December

    Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үдээс хойш мэдээлэл хийх юм. 09.00 цагаас: 1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/; 2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал: …

  • 18 December

    Хэт даврагчид сонгууль явуулна

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ирэх оны эхээр сонгууль явуулахаар болжээ. Сонгуульд оролцсон иргэдийг “Халифын вант улс”-ын иргэнээр бүртгэж, Иракийн иргэншлээс нь гаргахаар төлөвлөсөн байна. Тус бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа оршин суугчдыг алах эсвэл худалддаг юм. Өнгөрсөн амралтын өдөр хэт даврагчид хуралдаж, тусгаар улс болохын тулд “Халифын вант улс” иргэнтэй байх ёстой гэж үзжээ. Өөрийн хүсэлтээр тус улсын …

  • 18 December

    Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/; 2.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, …

  • 18 December

    Малчид махаа зах зээлд шууд нийлүүлнэ

    “Тэнгэр” худалдааны төвд өнөөдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны малчид, “Амин нутаг” ТББ, “Тэнгэр” худалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл түүхий эд” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно. Малчны хотноос эрүүл малын чанарын баталгаатай махыг зах зээлд шууд нийлүүлж байгаагаараа уг арга хэмжээ их онцлог юм. Энэхүү үйл ажиллагааг “Ширээт хөгжил” хоршооны малчид санаачлан …

  • 18 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өөрийн байранд зохион байгуулна. Утас: 99907969 09:00 цагт Төрийн ордоны иргэний танхимд “Экологийн тэнцвэрт байдал, нэг дэлхий-нэг эрүүл мэнд, хор судлалын асуудал”  зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас: 90076000, 99114313, 88101990 09:00 цагт Түншлэл хамтын ажиллагаа ба талуудын оролцоо сэдэвт уулзалт НҮБ-ын байранд болно. Алдагдал хаягдлыг алт мөнгө болгох иргэдийн санаачлагын …

  • 18 December

    Нийслэл АНУ-ын “Сиско” компанитай хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Мэдээллийн технологийн тэргүүлэгч “Сиско” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд: Үүлэн технологид тулгуурласан ухаалаг засаглалын …

  • 18 December

    Нялх хүүхдийг “бор халзан туулай” болгох ёс үүдсэн домог

    Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж, …

  • 18 December

    Парист зарагдсан бурхан алдагдсан нь тогтоогджээ

    Өнгөрсөн долоо хоногт Парист дуудлага худалдаагаар зарагдсан Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон Дарь Эх бурхан нийгэмд шуугиан тарьж байна. Манай зарим судлаачдын үзэж байгаагаар уг зарагдсан бурхан нь Занабазарын Бага Ногоон Дарь Эх бурханы эх хувь нь мөн бололтой. Энэ бурханыг Жан Клауд Моро Гоборд гэгч нь 1954 онд хаанаас, хэнээс олж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж байсан нь одоогоор тодорхой …

  • 18 December

    Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гуравдугаар хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Дараа нь Засгийн газраас оруулж ирсэн 320 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа. Одоо Төсвийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Дараа …

  • 18 December

    Вагоны зам дээр хэвтсэн хүнийг аварчээ

    Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч ахлах дэслэгч Д.Мөнхболд ахлах ахлагч Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар нь тус хорооны  Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авчээ. Улмаар шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуугаар вагоны зам дээр хэвтэж амиа хорлох гэж байсныг вагоны замаас татан …

  • 18 December

    Далай лам: Би сүүлчийнх нь ч байж мэднэ

    Дээрхийн гэгээн 14-р Далай лам Их Британийн БиБиСи агентлагт ярилцлага өгч өөрийнхөө болон өнөөгийн дэлхийн улс төрийн асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр ярилцлагынхаа дундуур өөрийгөө хамгийн сүүлчийн далай лам байж магадгүйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ Далай ламын нэр төр дэлхийн олон улсад ихэд түгж, алдаршсан учир нэн эртнээс улбаатай хойд дүрийг нь тодруулах уламжлалыг таслахгүй байх нь юу …

  • 18 December

    Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ

    “Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ. Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж эргэсэн аж. Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, …

  • 18 December

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын бие муудаж хорих ангийн эмнэлэгт хүргэгджээ

    Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван хүн Төрийн ордны хашаа руу гранат, галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг явдал гарсан юм. Тэрээр уг хэргээс болж буруутгагдан шүүхээс долоон жилийн ял сонсож Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангид хоригдож байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярын даралт нь тогтворгүй болж, бие нь муудсан тул хоёр хоногийн өмнөөс Зайсангийн …