Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 17 February

    Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон …

  • 17 February

    Цагдаагийн албан хаагчид алсын хараатай өдөр шөнийн дуран ашиглаж байна

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчийн судалгааг үндэслэн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй цэгүүд,   гэр хороололын гудамж, талбайд  үйлдэгдэж  байгаа хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс    урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, илрүүлэх зорилгоор  өндөрлөг цэгээс алсын хараатай өдөр, шөнийн дуранг  эргүүлийн үйл  ажиллагаанд ашиглах боллоо. Хяналт тавьж …

  • 17 February

    Нийслэлийн сайн малчин, тариаланч, фермерүүд тодорлоо

    XVII дугаар жарны модон хонин жилийн босгон дээр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ сайхан өдөр өөрсдийнхөө хөдөлмөрийг …

  • 17 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлахдаа “болчимгүй” үг хэллээ

    Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг  хэдхэн  хоногийн өмнө япон улсад айлчилсан. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр  Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан  Японы  иргэдийг нь  барьцаалж, амийг нь хөнөөсөн Исламын улс бүлэглэлийн тухай түүнтэй  ярилцсан байна. Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Японы иргэд Исламын улсын гарт алагдсан явдалд эмгэнэл илэрхийлээд “Монголын зүгээс Абэгийн тэргүүлж буй Терроризмтай тэмцэх ажлын хэсэгт хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлнэ” гэж амлажээ. Үүнийг сонсоод мэл гайхаж, цэл …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үр дүнгийн гэрээ байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нар, харъяа агентлагуудын удирдлагатай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа энэ сарын 15-нд “Хангарьд” ордонд болов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Хотын дарга Э.Бат-Үүлтэй үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурав. Дүүрэгт саяхан тавдугаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчилж, ашиглалтад хүлээн авсан. Мөн 2014 онд Орон нутгийн хөгжлийн …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярыг угтан, энэ сарын 15-ны Ням гарагт Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа дүүргийн удирдлагууд Улсын Драмын Эрдмийн Театрт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны …

  • 17 February

    Хакухо М.Даваажаргалын гэргий Саяако: Бид хоёр монгол япон гэж бодолгүйгээр ариун сэтгэлээр дурлаж, хайрлалцсан

    Хөдөлмөрийн баатар болсон Их аварга Хакухо М.Даваажаргалын гэргий  Саяаког Монгол түмэн шинжингүй харж байгаа нь лавтай. Тэгвэл Саяако бүсгүйд Монгол үндэсний дээл хувцас сайхан зохисон харагдана. Их аваргад хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн Саяако бүсгүйг товч танилцуулахад 1984 онд Японы Токушима аймагт төрж өсөөд Токиогийн эртнээс алдартай Гакүшюүин Их сургуулийг дүүргэсэн юм байна. Тэрбээр Япон улсад ажиллаж амьдардаг монгол …

  • 17 February

    Эмээр биш сексээр эмчилдэг өвчин

    Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Хамгийн түрүүнээ л хээхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа секс хийх тэр …

  • 17 February

    Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаа зарлалаа

    Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гарагаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм. Иймд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлж буйгаа танилцууллаа.     Энэ талаар УИХ-ын гишүүн …

  • 17 February

    Төрийн дээд цол, одон, медаль гардуулав

    Монгол түмний уламжлалт  сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Япон Улсын …

  • 17 February

    Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Прокурорын Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Прокурорын сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай 2015 оны 2 дугаар сарын 17-ний өдөр биечлэн танилцлаа. Прокурорын сургалт судалгааны төв 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд прокурор ажилтнуудын багц цагийн сургалт, давтан сургалт , онлайн сургалт болон прокурорын хяналтын чиглэлээр хийгдэх судалгааг хариуцан ажиллаж байна. Тус сургалт судалгааны төв …

  • 17 February

    Амьжиргааны баталгаажих төвшин доогуур айлуудад нүүрс тараалаа

    Монголын Залуучуудын Холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар болгон зарласан. Энэхүү хайрын сарын хүрээнд олон олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Хайрын сар олон хүнд хайрыг мэдрүүлэхийг зорилго болгож 1-р долоо хоногийг “Найз нөхдийн хайр”, 2-р долоо хоногийг “Хосуудын хайр”, 3-р долоо хоногийг “Гэр бүлийн хайр”, харин 4-р долоо хоногийг “ Эх орноо хайрлах хайр” хэмээн хувааж тодорхой ажлуудыг  хийж  байна. …

  • 17 February

    Америкийн иргэншлээс татгалзах болжээ

    Америкийн иргэншлээс татгалзсан хүний тоо өнгөрсөн онд 3415 хүрснийг тус улсын Татварын алба болон Сангийн яамнаас мэдээлжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 14 хувь, 2008 онтой харьцуулахад 15 дахин өссөн үзүүлэлт аж. “CNN Money” сувгийнхан энэ тухай холбогдох шинжээчдээс лавласан байна. Тэд АНУ-ын татварын шинэ хууль тогтоомжийг өөрчилсөнөөр хилийн чинадад ажиллаж, амьдардаг америк иргэдэд санхүүгийн хүнд дарамт учруулсантай холбон тайлбарлажээ. …

  • 17 February

    Жүжигчин Ц.Төмөрхуяг Төрийн одонгоор шагнууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа. Энэ хүрээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цолыг олгоод байна. Мөн жүжигчин Ц.Төмөрхуяг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Түүний хувьд АЖ, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр олон арван кино уран бүтээлд дүр бүтээсэн билээ. …

  • 16 February

    Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав. Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэхэд орчны таатай уур амьсгал бүрдүүлэх, хөрс цаг уурын нөхцөлд тохирч ургах чадвартай …