Хулгайчид сэжиг, сүжиг хамаагүй бололтой. Иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ. Ямар ч төрлийн хулгай гэдэг хүнд сайн үр дагавар авчирахгүй. Монголчуудын ярьдгаар хоол болохгүй. …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
2 March
Машин хулгайлсан хэргийг илрүүлжээ
Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвгэрт байрлах Нэхий плазагийн автомашины зогсоол дээрээс машинаа алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Б-ийн Тоуота Vitz маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13-р хороонд оршин суух 22 настай Э хулгайлсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иргэд та бүхэн машинаа түр зогсоолд байрлуулахдаа …
-
2 March
Түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/163 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан VCH380001886 арлын дугаартай, Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 680 533 төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт …
-
2 March
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн …
-
2 March
Зарим хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг …
-
2 March
Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт “Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” Зөвлөлдөх уулзалт “Монгол-Японы төв”-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна. 09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх …
-
2 March
“Сутай” хайрханыг улсын тусгай хамгаалалтад авчээ
Эртний домогт Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон Сутай хайрхан хэмээн өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх …
-
2 March
“Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” Үндэсний чуулган болно
Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван өөр насны ангиллаар зохион байгуулагдах юм. “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг …
-
2 March
Хүндэтгэлийн “алдаа” буюу он цагийн хэлхээс
Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар …
-
2 March
Парис хотод 15 урлагийн бүтээл хулгайлагджээ
Парисын Fontainebleau-ын хамгаалалтанд байдаг БНХАУ-ын музейгээс үл таних хүмүүс урлагийн 15 бүтээлийг хулгайлсан байна. Францын Соёл урлагийн сайдын хэлснээр хулгайн хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын нэгний өглөө болсон бөгөөд хулгайчид музейд долоон минут орчим болсон байна. Музейн төлөөлөгчид хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийг үнэлж баршгүй чухал зүйлс байсан гэдгийг хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллага юу болсон талаар судалж эхэлсэн бөгөөд сэжигтэн болон …
-
2 March
Өвөлжөөнд байсан 15 үхэр шатжээ
Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт мэдээллийн хоёр дуудлага тус тус бүртгэгджээ. Үүнд: Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ийн амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байна гэсэн дуудлага тус тус ирж Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн …
-
2 March
Л.Эрхэмбаярын маш нууц гэрээг дэлгэв
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс бүрдсэн хэсэг нөхөд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Чингэсний учир нь тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг өрсөлдөгч улстөрийн хүчинтэйгээ “маш нууц” гэсэн таван заалт, 20 зүйл бүхий гэрээ байгуулсныг юуны түрүүнд дуулгасан юм. Тиймээс энэхүү гэрээнийхээ дагуу төрийн албаны наймааг гардан гүйцэтгэсэн хүн нь Л.Эрхэмбаяр аж. Түүнчлэн …
-
2 March
Хайрын дуутай “болзоо” -нд урьж байна
Нэгэн үе “Дахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Гуравхан жил” зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү. Хайр, энэрэлийн дуугаар сонсогч түмнээ баясгадаг түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болж удаан хүлээсэн фэнүүдээ баярлуулах нь ээ. “Будаггүй уруулын амт” тоглолтоо гуравдугаар сарын …
-
2 March
Яруу найрагч Б.Ойдов Сүхийн талбай дээр улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв
Жил бүрийн 3-р сарын нэгэн бол эх орончдын өдөр. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн, өөр бусад иргэний хөдөлгөөнүүд хамтраад Жанжин Сүхийн талбайд томоохон цуглаан зохион байгуулсан юм. “Ноён уулыг хамгаалах” нэрийн дор явагдсан уг цуглаан нь урьд өмнөх жагсаал цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг, соёлын одод ирж ая дуугаа өргөсөнд байлаа. Түүнчлэн энэхүү улс …
-
2 March
Б.Сэр-Од Токиогийн марафоноос хүрэл медаль хүртлээ
Японы Токио хотноо ням гаригт буюу гуравдугаар сарын 1-нд болсон “Lake Biwa Marathon” тэмцээнд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт оров. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас 8 секундийн өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд оржээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл