Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 2 April

    Үзвэр үйлчилгээний байгууллагад шалгалт хийн 218 зөрчил илрүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 02-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1, Багануур …

  • 2 April

    Үерийн аюултай бүсээс айл өрхүүдийг 52 байршилд нүүлгэн шилжүүүлнэ

    Нийслэлийн Онцгой байдлын газар болон Өмчийн харилцааны газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаагийн   467 өрх  буюу 19,7% нь Сонгинохайрхан дүүрэгт, 755  өрх буюу 31,8%  нь   Баянзүрх дүүрэгт тус тус суурьшдаг. Эдгээр айлууд нь үерийн аюулд өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр айл өрхүүдийн 65,4 хувь нь Газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй амьдарч байна. …

  • 2 April

    Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл өнөөдөр суллагдана. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад “Миний үйлчлүүлэгч маргааш /өнөөдөр/ өглөө 10.00-11.00 цагийн хооронд суллагдана” гэв. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан түүнд хар тамхины хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жил …

  • 2 April

    Азийн залуу бизнесменүүд Монголд уулзана

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж  байгаа бөгөөд энэхүү өсөлтийн амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин …

  • 2 April

    Цасан болон шороон шуурга шуурах тул иргэдэд анхааруулж байна

    2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 03, 04-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар  12-14 м/с, 03, 04-ний өдөр говь, талын нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ. Иймд: -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа …

  • 2 April

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Монгол орны  нийт нутгаар хуурайшилт эрчимтэй явагдаж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар 2015 он гарсаар 13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гарсан түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй …

  • 2 April

    Олон аймаг дамжин үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ

    В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар  сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдын орон байранд нэвтэрч, олон тооны мал, эд зүйлсийг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Дорноговь …

  • 2 April

    “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг танилцуулав

    Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны дүнг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын …

  • 2 April

    Тоглоомын төвд тоглож байсан хүүхдийг гольфийн цохиураар цохиж гэмтээжээ

    Бага насны хүүхдүүдийн очих дуртай газруудын нэг бол хүүхдийн тоглоомын төв байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүүхдүүдийг тоглуулах, чөлөөт цагийг нь өнгөрүүлэх, цэцэрлэг сургуулиасаа бусад үед очих газар хомс байдаг. Иймд эцэг эхчүүд энд тэндгүй байрлах хувийн тоглоомын төвүүд рүү зорин очдог. Гэтэл эдгээр тоглоомын төвүүдийн хяналт сул, аюулгүй байдлыг хангах асуудал доголдолтой байдгаас хүүхдүүд бэртэж гэмтэх асуудал гарч байна. Жишээ …

  • 2 April

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр болж  Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан 09:00 цагаас эхэлж, дээрх дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг …

  • 2 April

    Үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр шаардсан эмчид сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих өвчний кабинетийн эмч Д.Цэвэлмаад холбогдох асуудлыг шалгаж, шийдвэрлэлээ. Д.Цэвэлмаа нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Франц Улсын иргэнээс шинжилгээний төлбөрт 20 000 төгрөг бэлнээр нэмж өгөхийг хууль бусаар санал болгосон байна. Үйлчлүүлэгч нь тус төвийн даргын баталсан тушаалын хавсралтад заасны …

  • 2 April

    Цагийн хуваарийн өөрчлөлтийг иргэд үр дүнтэй байна гэж үзжээ

    Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгажээ. Замын хөдөлгөөнд оролцогчид, багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11409 …

  • 2 April

    Хог хаягдлын тухай хуульд салбар салбарын мэргэжилтнүүд саналаа нэмэрлэв

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тойрогтоо ажиллаж, Багахангай дүүргийн төсвийн байгууллагууд, дахиварын үйлдвэр, Хан-Уул дүүрэгт байрлах Үйлдвэр комбинатын арьс ширний үйлдвэрийн бохир усыг урьдчилан цэвэрлэх Хархираа төв, Нисэхийн цэвэрлэх байгууламж, Био цэвэрлэх байгууламж, Төв цэвэрлэх байгууламж зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулалтын байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо. Чуулгын завсарлагаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажилладаг. Харин энэ удаагийн чуулганы …

  • 2 April

    Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна

    Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт  бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 108 тохиолдол (28.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр …

  • 2 April

    Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын дарга З.Энхболд дур мэдэн аашилж ”Бялуу”-гаа ганцаараа хувааж эхэллээ

    АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ болон ардчилсан намын залуу гишүүд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж АН-ын Их Хурлыг хуралдуулах, ҮЗХ хуралдуулах болон АН-ын дарга З.Энхболдыг ард түмнээсээ уучлалт гуй гэх шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. -АН-ын дарга З.Энхболд намынхаа дүрэм журмыг зөрчсөн гэх нэлээд ноцтой мэдэгдлийг хийлээ. АН-ын дарга үнэхээр тойргоо “бялуу хувааж” байгаа …