Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 10 February

    Д.Хадбаатар аваргын тухай кино наадмаар нээлтээ хийнэ

    Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан киног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байгаа бөгөөд зураг авалтыг өнгөрсөн зунаас эхэлжээ. Аваргын хүү, “Хадбаатар сан”-гийн тэргүүн Х.Даваажавын мэдээлснээр энэ жилийн наадмаар киноны нээлтийг хийх гэнэ Эх сурвалж: mnb.mn

  • 10 February

    Цагдаагийн байгууллагад бууз баншны хулгайн дуудлага их ирж байна

    Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна. Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр …

  • 10 February

    Өргөдөл гомдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, “энэ хуулийн зарим зүйл, заалт тэдгээрийн зохицуулалт тодорхой бус, хэтэрхий ерөнхий” байгааг шүүмжилж, гишүүн М.Энхболд, “сонсгол сонсдог жишиг бусад оронд хир нийтлэг байдаг, төсөлд хэрэглэсэн зарим үг, нэр томьёолол тухайлбал “ мөрдөн шалгах” томьёоллыг …

  • 10 February

    Нийслэлийн албан тушаалтнууд шилэн хаалгатай, камержуулсан тусгай өрөөнд иргэдтэй уулзаж байна

    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил …

  • 10 February

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан билээ. …

  • 10 February

    Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж хүргүүллээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 …

  • 10 February

    Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь ХОМ гаргажээ

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. …

  • 10 February

    Монгол улс, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” /цаашид “хэлэлцээр” гэх/-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1.  Бид, “Эрх чөлөө ба ардчилал, энх тайван, харилцан туслах” хэмээх үзэл санаа …

  • 10 February

    Монгол, Японы Ерөнхий сайд нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ.   Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манаы улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. …

  • 10 February

    Хүний амь үрэгдсэн зам тээврийн осол гарлаа

    Өчигдөр Баянзүрх дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан Аврах ангийн албан хаагчид байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэж өглөө.  Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн VIII хорооны “Амгалан”-гийн нийтийн тээврийн хэрэгслийн эцсийн буудлын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 08-17 УНД улсын дугаартай суудлын …

  • 10 February

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь “Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал”-д заавал хамрагдсан байх үүргийн биелэлтийг хангуулах үүднээс Монголын Хуульчдын холбооноос даатгалын компаниудтай хамтран өмгөөлөгчдийг даатгалд хамруулах үйл ажиллагааны нээлт Хуульчдын холбооны 301 тоотод болно. Утас: 98066116 09:00 цагт  МУИС-ийн дугуй зааланд “XXI зууны Монголын нийгэм: Хөгжил, өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар …

  • 10 February

    Ж.Эрдэнэбат: Цалингийн хэмжээ 10-15 хувиар нэмэгдэнэ

    Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөгийн эдийн засаг, ажилгүйдэл, тэтгэмжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “2014 онд ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 56 хувиар нэмэгдсэн. 260 орчим мянган иргэн цалингийн зээлтэй, хүн амын орлогын ялгаа 6.5 дахин нэмэгдсэн ийм нөхцөлд МАН Засгийн газарт хамтрахаар болсон” гэдгийг онцолсон юм. Улмаар …

  • 10 February

    Иракуудыг амьдаар нь шатаажээ

    “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид Иракийн Мосул хотноо 16 хүнийг хамтран ажиллахаас татгалзсан гэж амьдаар нь шатаажээ. Энэ тухай орон нутггийн түшмэл мэдээлснийг Ираны “Press TV” агентлагаас дамжуулсан байна. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Сири дэх Б.Асадын дэглэмтэй тэмцэж байсан бусад бүлэглэлийн нэгэн адил АНУ, Саудын Араб, Катараас нэлээд дэмжлэг авсан түүхтэй. Харин өнгөрсөн оны зунаас тус хөдөлгөөн хүчирхэгжиж, Сирийн нэлээд …

  • 10 February

    Sweetymotion хамтлаг “Зүрхэн аялгуу”-г гэгээн хайрын өдрөөр эгшиглүүлнэ

    Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “Sweetymotion” билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг …

  • 10 February

    Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар сар шинийн баярын дуугаа цацлаа

    Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол  уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ.      Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид шинэ клипээ цацлаа.  Нийтийн дууны уран бүтээл дээр ажиллахгүй …