Манай улсаас олон хүн гадаадад явж эмчлүүлж байгаа. Зарим нь өөрийн орны эрүүл мэндийн салбарыг голж гадагшаа явдаг бол зарим нь эх орондоо эмчлэгдэх боломжгүй болсон тохиолдолд гадаад оронд эмчлүүлэхээр зайлшгүй явдаг билээ. Тэгвэл гадаадад эмчлүүлээд ирсэн хүмүүс эргэж ирээд тодорхой хэмжээний эмчилгээний зардал авах ёстой байдаг аж. Тэгээд ч жил бүр Эрүүл мэндийн яам гадаадад хийлгэх эмчилгээнд зориулж мөнгө …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
13 January
С.Шаарийбуу гуайн санаа амрахгүй
Малайз улсад харийн хүний гарт золгүйгээр амиа алдсан бүсгүйн араас монголчууд мөн ч их эмгэнэн гашуудсан. Хөөрхий эцэг нь олон жилийн турш охиных нь амийг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдээс ял нэхэж, энэ нь түүний амьдралын утга учир болж Монгол Малайзын хооронд ёстой л хөлөө хүрэх газраа явж, хэлээ хүрэх газраа заргалдаж явсан. Тэгвэл энэ бүхэн одоо л нэг байх ёстой гольдролоо олох …
-
13 January
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм. Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн …
-
13 January
22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ
Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас 22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ арга буюу нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ шатаасан этгээдийн энэ хэргийн талаар нарийвчлан шалгах …
-
13 January
АН-ын шинэ нарийн бичгийн дарга нар томилогдлоо
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллаж байсан АН-ын нарийн бичгийн дарга нар ажлаа өгчээ. Тодруулбал, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга М.Анхбаяр, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батсуурь нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэгвэл, АН-ын дарга З.Энхболд даваа гарагийн орой намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, намынхаа нарийн бичгийн дарга нарыг шинээр …
-
13 January
Хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээс гаргуулна
2015 оны төсвийн тодотгол яригдаж эхлэхээс өмнө ерөнхий сайд Ч.Сайханбилэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээс гаргуулах тухай ярьж байсан. Тэгвэл энэ тухай Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн дэмжилгийг хүлээж чадсан байна. Учир нь зөвхөн төр хүүхдийн хоолны мөнгийг бүхэлд нь хариуцаад байж болохгүй эцэг эхэд бас хариуцлага байх ёстой хэмээн үзсэн байна. Ингэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны …
-
13 January
Залуухан ээж та бүтэн нойртой хономоор байна уу?
Та ээж болсон өдрөөсөө эхлээд л бүтэн нойртой хоноогүй гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Миний хүү одоо ой гарантай. Хөхнөөсөө гараагүй л явна даа. Эрдэмтэд хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг дэмждэг. Тиймээс л энэ үе хүртэл нь гүрийгээд байгаа хэрэг. Гэхдээ хүүхдээ хөхүүлэхэд учир байна аа. Өөрт тохиолдсон, өөрийн биеэр мэдэрсэн зүйлсээ залуу ээж тантай хуваалцаж байна. 1. …
-
13 January
Кентаврууд амьдарч байсан ул мөр олджээ
Эртний үлгэр домогт гардаг Кентаврууд хэмээн хүн цээжтэй морин бөгстэй амьтад ын тухай их яригддаг билээ. Гэтэл энэхүү гаж гэмээр хөгжилтэй амьтад МЭӨ 1-р мянганы үед амьдарч байсан тухай сонирхолтой баримт саяхан олдсон ажээ. Баруун Сахарын Эль-Аюм гэх газрын орчимд хийсэн археологийн судалгааны олдвор бүх эргэлзээнд цэг тавьсан байна. Эндээс арав гаруй кентаврын араг яс олдсоны зарим нь маш сайн хадгалагдсан …
-
13 January
Сагсанбөмбөгийн нэгдүгээр тойргийн тоглолт өндөрлөлөө
Үндэсний Супер лигийн 1-р тойргийн сүүлийн 2 тоглолт өчигдөр спортын ордонд боллоо. Эхний тоглолт Т.Санчир тэргүүтэй “Мадимос Шонхорууд” “Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болсон юм. Одоогоор нэг ч легионер тоглогчгүй “Шонхоруудын” хувьд сүүлийн тоглолтондоо “Танан Гарьд” багт хожигдоод байсан бол “Аравтууд”-ын хувьд хүчирхэг “Дундговь Альянс Харцага”-уудыг буулган авч 1-р тойргийн 5 дахь хожлоо аваад байсан юм. Ингээд тоглолтын эхнээс “Аравтууд” …
-
13 January
Ам.долларын ханш эрчимтэй өсөж 2000 хүрэх нь ээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал аа!
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1945 төгрөгөөр зарж байна. “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1939 төгрөгтэй тэнцжээ. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1929 төгрөгийн ханштай байна. Тэгвэл ирэх сард ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд бий боллоо. Учир нь хоёрдугаар сар бол Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болдог учир юм юмны үнэ …
-
13 January
О.Магнай жагсана
ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн ээлжит шоу эхэлжээ. Учир нь тэрбээр удахгүй төв талбайд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай. Саяхан даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тэрбээр улс төрийн нэлээн том акциудыг хийхээр зориг шулуудсан гэнэ. Чухам ямар утга учиртай, зорилготой жагсаал хийх гэж байгаа нь хараахан мэдэгдэхгүй байгаа ч намын нөхдүүдийн эсрэг байж болох талтай аж. Тэр ч …
-
13 January
Японд цалинтай амралтаа заавал эдлэхийг хуульчилна
Японы парламентад ажил дээрээ олон цагаар саатаж, цалинтай амралтаасаа татгалздаг хүмүүсийн амьдралыг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Японы хуулиар ажилтан жилдээ 10-20 хоног цалинтай амралт эдлэх эрхтэй боловч олон хүн амралтаа эдлэх хүсэлт гаргадаггүй гэнэ. Түүнчлэн дэндүү олон цагаар ажилласнаас туйлдаж ядрах нь үхлийн нэг шалтгаан болдог тул үүнийг илэрхийлдэг “karoshi” хэмээх ойлголт бий болжээ. Хуулийн төсөлд өгүүлснээр ажил олгогчид …
-
13 January
Төсвийн тодотголыг хэлэлцэхийг хойшлууллаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэрУИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцээгүй тул 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь хууль зөрчсөн явдал болно” гэлээ. …
-
13 January
Хоолоор дайлж, мөнгөөр байлддаг ҮЗХ-ны сонгууль
Ардчилсан намынхан дотроо бужигнасаар байна. Хэний ч оролцоогүйгээр нэгийгээ түлхээд унагачихдаг гэдэг тус намынхан энэ удаад дээр, дооргүй гүйцгээж байна. Намын дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор удирдлагынхаа багт сэлгээ хийж, ойрын хэдэн жилд болоогүй ротацийн сонгууль намын анхан шатны зарим үүрүүд дээр эхэлсэн нь тус намынхныг хөдөлгөөнд оруулжээ. Уржигдар л гэхэд тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон. Тухайлбал, намын байгуулалт …
-
13 January
Үүл даргын цэргүүдийн 70 хувь нь шилэн дансаа нээжээ
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг нийслэлийн төр захиргааны байгууллагууд манлайлан хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийг санаачилж байх үеэс л нийслэлийн Засаг даргын Тамгын газар цахим хуудсандаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулсан. Мөн шинэ оны эхний удирдлагын зөвлөлийн хурал дээрээ Хотын дарга хатуухан шийдвэр гаргаж, хууль биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл