Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 19 February

    “Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан хамтарч ажиллана

    2013 онд Монголын Залуучуудын Холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан өчигдөр “Гудамж  төсөл”-ийн хамт олонтой уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр уг хоёр төслийн уялдаа холбооны талаар хэлэлцсэн бөгөөд ЭЗХ яамны сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж,  хамтран ажиллахаа …

  • 19 February

    С.Эрдэнэ сайд 11 11 төвд ажиллаж байна

    Яг одоо Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын  сайд С.Эрдэнэ 11 11 төвд ажиллаж байна. Тэрбээр тус төвийн онлайн ярилцлагад орж, иргэдийн асуултад шууд хариулт өгч байна. Засгийн газрын сайд нар тус төвд нэгээс доошгүй цаг ажиллаж, иргэдтэй утсаар шууд холбогдон  газар дээр нь хариулт өгч байгаа. Энэ удаад иргэд С.Эрдэнэ сайдаас тэтгэврийн нэмэгдэл болон түүний өргөн бариад байгаа Хамтын тэтгэврийн …

  • 19 February

    “Спешл авто инфо” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

     Авто машин сонирхогч хүн бүрийн заавал унших “Special Auto info” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Сэтгүүлийн энэ удаагын дугаарын зочиноор Дакар-2014 уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилт гаргасан Олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатарын сонирхолтой ярилцлага мөн залуучуудын замын хөдөлгөөнд оролцох соёлыг сурталчлах зорилготой сонирхлоороо нэгдсэн  “AUTO CAR” клубын анхны уулзалтын талаарх мэдээ, авто зөвлөгөө, Paparazzi Traffic фото мэдээллийн …

  • 19 February

    Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх хувийн эмнэлгүүд

    Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн эмийн сан болон хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 28 төрийн өмчийн эмнэлэг, 79 хувийн хэвшлийн эмнэлэг, 14 рашаан сувилал, 121 эмийн сантай гэрээ байгуулсан байна. Даатгуулагчдын хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх хувийн хэвшлийн эмнэлгүүд: Дашрамд дурьдахад, даатгалтай иргэд жилд 1.328 сая хүртэлх төгрөгийн тусламж …

  • 19 February

    Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ

    Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө. …

  • 19 February

    9 настай охиноо хэвтэрт ортол нь элдүүрээр зоджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 30 настай, эмэгтэй иргэн Д, өөрийн төрсөн охин 9 настай Л-ыг  хэвтэрт ортол нь зоджээ. Тэрээр Л-ыг гурилын элдүүр модоор цохиж, баруун гарын тохойг хугалан, хоёр хөлийг нь хөдлөх боломжгүй болтол гэмтээсэн байна. Энэхүү хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

  • 19 February

    Голын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байхыг анхааруулж байна

    Манай орны ихэнх гол, мөрөн, нууранд халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Иймд гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийх, мал туух, зорчихгүй байх, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг малчид, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулж байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ …

  • 19 February

    Дулааны IV цахилгаан станцын үр ашгийг Японы хөрөнгө оруулалтаар дээшлүүлнэ

     -Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга- Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсын …

  • 19 February

    “Хүннү эйр” Парис руу нислэг үйлдэхээр бэлтгэж байна

    Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани ирэх зун анхныхаа уртын нислэгийг Парис хот руу хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани нь өмнө нь “Mongolian Airlines” гэх нэртэй байсан бөгөөд А319 онгоцоор үйлчилдэг байсан юм. Тэгвэл 2015 оноос эхлэн А330-200 онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна. Ямартай ч “Хүннү эйр” компани зургаадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 29-ний өдрүүдэд долоо хоногт …

  • 19 February

    Бичихгүй байж чадсангүй

       Сэтгүүлч Жаргалын бичсэн “Хүн үү, мангас уу?” нийтлэл нийгэмд шуугиан тарьж энэ нийтлэлээс болоод төсвийн мөнгийг идэж уусан олон эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татжээ. Энэ явдалд эмзэглэсэн нэгэн сайд сэтгүүлч Жаргалыг өөрийг нь шоронд “хатаах” арга сэдсэн байна. Ингээд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан бичдэг, олон болж бүтэхгүй зүйлийг илчилж, орон гэрээ хүртэл бусдын луйврыг илчлэхийн тулд барьцаалж, хувийн амьдралаа …

  • 19 February

    Цөмийн энергийн газар итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

    Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн дозиметрийн шалгалт, баталгаажуулалтын нэгж Стандарт хэмжилзүйн газрын итгэмлэлийн хэлтэсийн үзлэгт тэнцэж итгэмжлэлээ 4 жилээр сунгууллаа. Энэ талаар тус лабораторын ахлах мэргэжилтэн Ү.Оюунгэрэлээс тодрууллаа. Лаборатори анх хэзээ итгэмжлэгдаж байсан бэ. Ер нь итгэмжлэгдсэн лабораторын шалгуур үзүүлэлт нь ямар байх ёстой вэ? Лабораторын үйл ажиллагаа MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж мөрдөж ажиллаж байгаа …

  • 19 February

    Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 62 тусгай зөвшөөрлийг хоёр дахин багасгаíà

    Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз  олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг …

  • 19 February

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл Монгол наадам цогцолбортой хамтран ажиллана

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хүй долоон худаг дахь Олон нийтийн арга хэмжээ, Олон улсын чанартай тэмцээн уралдаан, Улсын их баяр наадам зэрэг үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэл ажилд хамтран ажиллана. Тодруулбал ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгаа, …

  • 19 February

    Нийслэлийн 1124 өрхийн 160 231 толгой малыг шинжилгээнд хамруулжээ

    Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин  зөөвөрлөгдөн  орж  ирэхээс  урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо,  Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост,  Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун  турууны  товчоодод  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24  цагаар  ажиллан байнгын хяналт тавьж байна.  Өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм. 2014 оны …