Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 16 February

    Туркэд Монгол хэл, соёл судлалын төв байгуулагджээ

    БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг  гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна. Тэрбээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд нэг жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач аж.  Уг төв нь магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад монгол хэл заах, монголын түүх, соёлын …

  • 16 February

    Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Оюутан цэрэг” хөтөлбөрийг баталлаа

    Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн  бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм …

  • 15 February

    Монгол Улс шинээр есөн улстай дипломат харилцаа тогтоолоо

    Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын 9 улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу хэлэлцэн баталлаа. Ингэснээр Улсын Их Хурлын 2014 оны 02 тоот тогтоолоор Антигуа Барбуда Улстай, 03 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Бурунди Улстай, 04 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Вануату Улстай, 05 тоот тогтоолоор Бүгд Найрамдах …

  • 15 February

    Цаг агаар шинжих монгол арга

    Хур тунадас   -Ойр биш боловч алсын бараа тод харагдаж байвал тэнгэр муудна. Эсрэг бол хур тунадас унах нь ховор. -Шөнө хяруу унаж хоновол өдөр нь хур орохгүйн шинж. -Сэвсгэр хяруу унасан бол тэнгэр зохирно. -Дуу цахилгаан ихтэй бол бороо орох нь бага, бага бол их.  -Тэнгэр баруун хойд тал буюу хойноосоо цэнхэр өнгөөр хаяарч ирэх нь бороо татарч зогсохын …

  • 15 February

    Татварын алданги тооцох хэмжээг 0.051 хувь байхаар тогтоолоо

    Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоосон байна. Алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны 2013 оны cap бүрийн статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэжээ.

  • 15 February

    Гүйлтийн цанын уралдаанд Б.Бямбадорж 80-р байранд оржээ

    “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын долоо дахь өдөр Монголын тамирчин ОУХМ Б.Бямбадорж олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаарт барианд оржээ. Энэ төрөлд нийт 87 тамирчин гараанаас гарч, өрсөлдсөнөөс Швейцарийн Дарио Колонья 38:29.07 хугацаанд барианд орж, алтан медаль хүртсэн байна.

  • 14 February

    С.Оюун сайдтай ой хамгаалагчид “Дайн зарласаар”

        Уг нь Иргэний Зориг Ногоон Нам гэдэг байгаль орчин хамгаалдаг хэмээх намаас гарч ирсэн С.Оюун хэмээх эмэгтэй хүнээр Монгол улс байгаль орчноо хамгаалуулж салбарынхаа сайдаар тохоон томилсон байдаг. Гэвч энэ сайд хайр даасангүй, байгаль орчноо эмэгтэй хүний нинжин сэтгэлээр энэрсэнгүй, ногоон хөгжлийн тухайд бол санахын ч хэрэг алга. Учир юу вэ? Хэмээвээс 2014 оны ойн сан ашиглах, модны …

  • 14 February

    Улаанбаатар хот 2016 он гэхэд усны хомсдолд орох магадлалтай

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын усны хангамж, өнөө ба ирээдүй” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгууллаа. Усны үнэ тариф хурц сэдэв болов Зөвхөн Улаанбаатар хот, Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй …

  • 14 February

    PC тоглоомын газрууд 23:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

    Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэнөөрчлөлт орууллаа. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчиллөө. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн …

  • 14 February

    IV хорооллын дулааны шугамд гарсан гэмтлийг засварлажээ

    БГД-ийн 8-р хороо 4 дүгээр хорооллын 7и магистраль шугамд 2014 оны 2 дугаар сарын 14-нд гэмтэл гарснаас 3,4 дүгээр хорооллын 50 гаруй орон сууцны байр, албан байгууллагыг халаалт, халуун усаар түр хугацаанд хязгаарлаад байсан юм. Гэмтэл гарсан даруйд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн аваарын засварын бригад дуудлагын дагуу газар дээр нь  шуурхай ажиллаж шугамыг засварлажээ.  Мөн тухайн хэсэгт  халаалт,  халуун усаар …

  • 14 February

    2 сарын 13-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны хоёрдугаар сарын 13-нд 69 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 463 жолооч хурдны зөрчил гаргажээ. ЗХУТ дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

  • 14 February

    Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг нийслэлд хэрэгжүүлнэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 13-ны ээлжит хуралдаанаар, 2013 оны зам тээврийн осол, гэмтэл болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, Хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө. 2013 онд улсын хэмжээнд 90 721 зам тээврийн ослын дуудлага хүлээн авснаас Улаанбаатар хотод 87 354, орон нутагт 3 367 дуудлага бүртгэсэн нь улсын хэмжээнд 7,2 дахин, Улаанбаатар хотод …

  • 14 February

    Байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг журмаар зохицуулна

    Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн …

  • 14 February

    Хуримын ордон нурж, есөн хүн амь үрэгдж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ

    Хятадын Зежян мужийн Жинхуа хотод хуримын ордны барилга нурснаас есөн хүн нурангид даруулан нас барж, 90 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хуримын ордны барилга нурах үед дотор нь 200 гаруй хүн хуримын хүндэтгэлийн зоог барьж байсан аж. Албаныхны мэдээлснээр хуримын ордны барилга хуучирсан байсан гэнэ. Одоогоор мөрдөн шалгах албаныхан барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна хэмээн “CNN” мэдээлжээ.