Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 6 January

    Тамхины цэг байгуулахаар хууль эрхзүйн орчин бүрдэв

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015.01.06-ны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох хэсэг, …

  • 6 January

    УИХ дахь хүний эрхийн хорооны дэд даргаар Ё.Отгонбаярыг сонгожээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа2015.01.06-нд хийж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан …

  • 6 January

    Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгджээ

    2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 5-нд Нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3 хувь, Хан-Уул дүүрэгт 5.2%, Багануур дүүрэгт 5.1 хувь, Сүхбаатар дүүрэгт гурван хувь, Баянгол дүүрэгт 2,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй …

  • 6 January

    “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, …

  • 6 January

    Гурван сая дахь иргэнийг газар нутаг, байршил үл хамааран тодруулна

    Гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах Хамтарсан ажлын хэсгийн дарга Б.Отгонжаргалаас зарим тодруулгыг авлаа. -Ойрын өдрүүдэд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? Манай улс нь хүн …

  • 6 January

    Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ

    Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээллээр 12 сарын 29-нөөс 01 сарын 04-ний өдрийн байдлаар Нисэх, Толгойт, Телевиз, Амгалан орчимд тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн давхар ислийн хэмжээ ямар байгааг зурган хүснэгтээр танилцуулж байна.

  • 6 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11:00 цагт  “ХАНГУЛЗ ХОЛДИНГ” ХХК нь Монголд анх удаа үйлчлүүлэгчиддээ цалин өгдөг “Супер маркет”-ыг нээн ажилуулж эхлээд байна. “ХАНГУЛЗ ХОЛДИНГ ” ХХК нь “МОНГОЛ НЫЮС” мэдээллийн төвд өнөөдөр  “Үйлчлүүлэгчдээ цалинжуулдаг дэлгүүр ” сэдэвд хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирж шинэ мэдээлэл авахыг урьж байна 12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ. 12:00 цагт …

  • 6 January

    AirAsia-ийн онгоц осолдсон тэнгисийн уснаа ар гэрийнхэн нь цэцэг өргөхөөр боллоо

    AirAsia компанийн онгоцны ослын улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн уг онгоц осолдсон Ява тэнгисийн районд цэцэг өргөхөөр болжээ. Энэхүү ажиллагаанд зориулан Индонезийн цэргийнхэн тээвэрлэгч онгоц болон цэргийн хөлөг онгоц гаргаж өгөхөөр болсон байна. “Амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг Сурабайгаас Калимантан арал дээрх Панкаланбуун хүргэх Hercules онгоцыг ерөнхий командлагч гаргаж өгөхөөр болсон бөгөөд тэнд тэднийг цэргийн хөлөг онгоцонд суулган, тэнгисийн цэцэг өргөх …

  • 6 January

    Ө.Энхтүвшин: Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал хөндөгдлөө. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэн үг нэлээд анхаарал татсан юм. Тэрээр “Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж …

  • 6 January

    Казахстанд хоригдож байсан хоёр монгол иргэнийг шилжүүлэн авч иржээ

    Казахстан улсын Алмата мужийн хорих ангид хоригдож байсан Монгол Улсын хоёр иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу өнгөрсөн сард эх оронд нь авчирсан байна. Тэднийг хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг онц их хэмжээгээр бүлэглэн оруулж ирж, хадгалан борлуулсан хэрэгт буруутган Казахстаны шүүхээс 17-19 жилийн хорих ял оноогоод байжээ. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 6 January

    С.Бямбацогт: МАН-ын бүлэг өрийн босгыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

    УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад …

  • 6 January

    2014 онд 10542 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүлсэн. 2014 оны байдлаар нийт 10542 автомашин зөөж тусгай хашаа талбайд хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлж автозамаар зорчигчдыг чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан …

  • 6 January

    Өнгөрсөн оны байдлаар Хурд болон Гэрлэн дохио зөрчсөн 363476 зөрчил бүртгэгдсэн байна

    Замын хөдөлгөөний удирдлагын төв 2014 онд “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 363476 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 29636 бүрдтгэгдсэн, хурд хэтрүүлсэн 146509 зөрчил, Энхтайваны өргөн чөлөө 5-н шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 168646, Зогсох хориотой газар зогссон 18689 зөрчил  бүртгэгджээ. 2015 оны 1-р сарын 01-нээс 01-р сарын 05-ны өдрийн байдлаар …

  • 6 January

    А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл

    Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг едөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бехийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн …

  • 6 January

    Галзуу өвчний тохиолдол дахин бүртгэгдлээ

    Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт малчин “Б”-ийн хотонд орж ирсэн үнэгийг барьж, сорьцыг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Уг үнэгийг малчин “Б” өөрөө өвчсөн бөгөөд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдаад байна. olloo.mn