Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 21 January

    Брэндан Рожэрс шинэ хаалгачийн эрэлд

    Ливэрпүүлийн дасгалжуулагч Брэндан Рожэрс шинэ хаалгачийн эрэлд гарч Ноттинхам Форестийн залуу хаалгач Карл Дарлоу дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Улаануудын босс сүүлийн үед хэд хэдэн том алдаа гаргаад байгаа багийн нэгдүгээр хаалгач Симон Минольетэй өрсөлдөхүйц хаалгачийг авчрах бодолтой байна. Өнгөрсөн долоо хоногт Улаануудын төлөөлөгчид 22 настай Дарлоугийн тоглолтыг үзсэн аж. Дарлоу 18 сарын өмнө багийнхаа нэгдүгээр хаалгач болсноос хойш найдвартай, ирээдүйтэй тоглолт …

  • 21 January

    “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна

    Морин жилийн хамгийн анхны үзэсгэлэнг “Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-нд буюу Билгийн тооллын шинийн 4-ний 15:00 цагт зохион байгуулахаар болжээ. 1942 онд Монголд мэргэжлийн дүрслэх урлагийн байгууллага байгуулагдсанаас хойш 70 гаруй жилийг үджээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн түүхийг оюуны болон …

  • 21 January

    Үнэгүйдсэн нүүрс

    -Шүүмжлэл, болгоомжлол хаа хаанаа байгаа ч Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлж чадсан нь ололт байв- Нүүрсний салбар тэг зогсолт хийж, Эрдэс баялгийн салбарынхан чуулж, төр бодлогоо тодорхойлсон гээд өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбар онцлох сэдвээр дүүрэн байлаа. Ялангуяа эдийн засгийн хүндрэлийг давах гарцаа болгосон уул уурхайн салбар дээшлэх үү гэсэн хүлээлттэй зэрэгцэн шинжээчид энэ жил эдийн засагт зөв бодлого …

  • 21 January

    Хүн амын сайд эмэгтэйчүүдийг “эмнэлэг, цэцэрлэгтэй болсон цагтаа төр” гэв

    Саяхан л Монгол улс гурван саядах иргэндээ 3 сая төгрөг өгч, байр бэлэглэх тухай яриа гараад байгаа. Гэтэл Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ эмэгтэйчүүдийг “…Төрөхөө болиод хэзээ эмнэлэг, цэцэрлэгтэй болсон цагтаа төрнө гээд л хүлээгээд хэвтэж байхгүй юу даа” хэмээн жиргэж тэнэгтэв. Төрөх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа нь үнэн ч иргэдээрээ ингэж тохуу хийсэн нь иргэдийн дургүйцлийг …

  • 21 January

    Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ, өсөлтийн хурд буурсан байна

    Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 2013 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 10,627 саяам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар буюу 496 сая ам.доллараар буурсан дүн гэж холбогдох газраас мэдээллээ. Харин үүнд экспорт 112 сая ам.доллараар, импорт 384 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гадаад худалдааны жилийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс гурван нэгж хувиар …

  • 21 January

    “Хөтөлийн цемент шохой” компани шинэ захиралтай болов

      “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Г.Батдоржийг томилжээ. Төрийн өмчийн хороо энэ сарын эхээр хуралдаж А.Шоовдорт холбогдох хэргийн улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны наймдугаар сард “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг төрийн өмчийн хөрөнгийг хувьдаа …

  • 21 January

    Эрчүүд яагаад хөөрхөн хүүхэнд дурладаг вэ?

    Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсний хүнийхээ гаднах үзэмж, төрхийг огт өөр үзүүлэлтүүдээр дүгнэдэг гэдгийг сэтгэл судлаачид баталжээ. Эм хүн эр хүний царай зүс, бие хааг үнэлэхдээ их өгөөмөр загнадаг байна. Өөрийн амрагаас ямар нэг сэтгүүл, киноны баатар шиг төгс төгөлдөр байхыг хэзээ ч шаарддаггүй. Ер нь төгс эр хүн гэсэн ойлголт байдаггүйг сэтгэл зүйчдийн явуулсан асуулга нотолжээ. Бүсгүй хүн бүр …

  • 21 January

    МХЕГ-аас иргэдэд зөвлөмж хүргэж байна

    Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийт иргэд  та бүхэндээ  сар шинийн мэнд дэвшүүлж дараах зөвлөгөөг хүргэж байна. -Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг  сайтар нягтлан үзэх; -Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, …

  • 21 January

    Замын-Үүдэд хоригдлууд ажил хийх нэрээр охид бүсгүйчүүдийг хоргоож, дэмий сэлгүүцэж байна

    Замын-Үүд дэх цемент ачиж шилжүүлэх “МЧ-3” талбайд ажиллаж буй Хархорины хорих ангийн хоригдлууд хийх ажилгүй дэмий сэлгүүцэн, охид бүсгүйчүүдийг хоргоон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг удаа дараа гарах болжээ. Тэр ч бүү хэл тэдгээр хоригдлууд архидан согтуурч хянагчдаа ч зодог байна. Тиймээс иргэд энэ тухай засаг дарга болоод “11 11” төв гээд холбогдох байгууллагуудад мэдэгдэн хоригдлуудыг ажиллуулахыг болиулах …

  • 21 January

    Гэмт хэргийн өсөлтөд олон ангит киног буруутгалаа

    Венесуэлийн Ерөнхийлөгч Ни­колас Мадуро улс оронд нь гэмт хэргийн гаралт их байгааг тайл­барлах шалтгаан олжээ. Түүний үзэж байгаагаар зурагтаар дамжуулж буй олон ангит кинонууд үүний гол буруутан гэнэ. Тэрбээр “Бид энх тайвны соёлыг байгуулах болно” хэмээжээ. Түүнчлэн олон ангит кинонуудаар гол дүрийн жүжигчид хүн хөнөөж байгааг яг л баатар мэтээр үзүүлдэг гэжээ. Энэ талаар “Хэдэн сая хүн үүнийг үзэж байна …

  • 21 January

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулна

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болно. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно.

  • 21 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд: 11.00 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тасалбарын үнэ нэмэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Байгаль орчны хуульчдын холбоо, “Сайнхүү сан” хамтран “Уул уурхайн компаниудын дарангуйлал ба цалингийн мөлжлөг” сэдвээр мэдээлэл хийнэ. Бусад: – 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны …

  • 21 January

    2 байршилд нэмж нийтийн бие засах газар барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай  А/21дугаар  захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын …

  • 21 January

    Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 1 сарын 20-нд хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын …

  • 21 January

    Ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаантай

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 09.00-13.00 цагийн хооронд “Б” танхимд; Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах 09.00 цагаас; “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их …