Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 5 January

    Гурван иргэнийг хазаж, гэмтээв

    Төв аймгийн  Алтанбулаг  сумын II багийн нутаг, Дунд Хавтгайн энгэр хэмээх газар нутаглаж байсан  малчин С-ийн нохой  энэ сарын 3-ны өдөр хүн рүү дайрчээ. Үүний улмаас гурван хүн хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр нохойд хазуулсан иргэдэд урьдчилан сэргийлэх вакцин, боолт хийжээ. Эдгээр иргэд нь 20-36 насныхан аж. Хүн рүү дайрсан нохойг устгаж, шинжилгээнд хамруулсан байна. Одоогийн байдлаар эцсийн …

  • 5 January

    Эрдэмтэд Ерөнхий сайдад хандан ил захидал илгээжээ

    ШИНЖЛЭХ УХААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХИЙГ ХҮСЧ ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээг нэг удаагийн хөрөнгө хэмнэх явцуу утгаар бус, Шинжлэх ухааны  удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчилж, тунгалаг ардчилсан тогтолцоо бүрдүүлэх гэсэн өргөн утгаар нь ойлгон дэмжиж байна. Засгийн газраас олон улсын жишгийг дагаж их …

  • 5 January

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих барилга байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр …

  • 5 January

    Хакухогийн хувь заяа хаашаа эргэх вэ

    Энэ сарын башё мэргэжлийн сумод асар их зүйлийг өгнө. Үүнтэй Японы ард түмэн ч санал нийлж байгаа билээ. Наран улсын бурханчлан шүтдэг домогт их аварга Тайхогийн 32 удаа түрүүлж, эзэн хааны цом хүртсэн амжилтыг хэзээ ч, хэн ч эвдэж чадахгүй мэтээр төсөөлж байсан цаг ард хоцрох нь. Одоо их сумогийн ноён оргилд Монгол хүн суухыг зарлах учир хацу башёг ийнхүү …

  • 5 January

    Бодиболдингийн зөвлөгөө /фото/

    Бодиболдингийн бялдаржуулах төхөөрөмжүүдийг ашиглан биеийнхээ аль хэсгийн булчинг хөгжүүлж болох тухай  фото  мэдээллийг  хүргэе  

  • 5 January

    Г.Алтанхүүг найз охиноо зодож амь насыг нь хохироогүй гэж шүүх үзжээ

    Хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн гэх Г.Алтанхүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүх түүний хэргийг хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст гурван жилийн ял оноожээ. Түүнд үүсгээд байсан 91.1 буюу санаатайгаар хүний амь нас хохироох  гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1 буюу бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйл ангид  зааснаар буруутган тус ялыг оноожээ. Ингэснээр шүүхийн байгууллагаас Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй, …

  • 5 January

    Нэг ийм юм болоод байна аа…

    За, сайн байцгаана уу? Ажил амьдралууд нь мэдээж сайн биз дээ. Надад нэг ийм юм тохиолдоод, надаас илүү ухаантай, ухамсартай, холын бодолтой та нартай хуваалцаж санал шүүмжлэлийг сонсмоор байгаа юмаа. Өөрийгөө товч танилцуулахад 28 настай, хөөрхөн биш гунхсан сайхан биш нэг тийм амьтан. Нар сар навч цэцэг шиг ганц сайхан хүүтэй одоо ой гарантай хөдөө эмээ өвөө дээрээ байдаг юм. …

  • 5 January

    436 зам тээврийн ослын 154 нь согтуугаар үйлдэгджээ

    Шинэ оны эхний  болон амралтын өдрүүдээр тайван байлаа гэж Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Нийтдээ 11053 дуудлага ирснээс ихэнх нь цагдаагийн 102 дугаарын утсанд хандсан мэдээлэл байжээ. Эдгээр дуудлагаас 597 зөрчил гаргасан хүнийг торгож, 14 хүнийг баривчилж, 419 зөрчил арилгуулж, 22 тээврийн хэрэгсэл журамласан байна. Мөн дуудлагын ихэнх нь согтуугаар зодолдох, бэртэж гэмтэх, зам тээврийн осолд холбогдсон зөрчил байв. 12 …

  • 5 January

    2014 онд 221 амьтныг шинээр нээжээ

    Эрдэмтэд 2014 онд амьтны 221 шинэ төрөл зүйлийг шинээр нээжээ. Калифорнийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны тэнхимээс энэ талаар мэдээлсэн байна. Шинжлэх ухаанд шинэ амьтан нээгдэх нь ердийн үзэгдэл ч сүүн тэжээлтэн амьтан шинээр нээгдсэн нь яриангүй онцлох үйл явдал юм. Шинээр нээгдсэн амьтдын дийлэнх буюу 110 зүйл нь шоргоолжны төрөлд хамарч байгаа бол 28 нь загас, 25 нь загас …

  • 5 January

    Үндэсний зөвлөлийн “сэгсэлзүүр”

    Сэгсэлзэх. Нэг ийм үг монгол үгийн санд байх. Гэхдээ амьдрал дээр энэ үгийг нэг их хэрэглээд байдаггүй. Харин энэ сарын 2-нд буюу олон нийтийн амралтын өдрөөр яаран сандран хуралдсан МҮОНРТ-ийн Үндсэний зөвлөлийн хурал дээр Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын аяглахыг хараад өөрийн эрхгүй “сэгсэлзэх” гэх үгийг үгийн сандаа оруулахаас аргагүй байдалд орлоо. Миний хүндэлдэг бас хайрладаг, бахархдаг жүжигчний нэг яах …

  • 5 January

    “Үргээлэг” ашиг, орлогоороо тэргүүлжээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар монгол киноны ашиг, орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд танилцуулдаг. 2014 оны эхний хагас жилд найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Үргээлэг” кино шалгарсан бол оны сүүлийн хагаст ч мөн тэргүүлжээ. “Үргээлэг” киногоор Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон Монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн байна. Дашрамд, “Зүрхээр наадагч” кино ашиг орлогоороо удаалжээ. …

  • 5 January

    5000 жилийн өмнө барьсан газар доорхи хот оллоо

    Туркийн төв нутгийн Каппадокия мужаас  газар доорхи нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхрий дээр мэдэгдэж байгаа газар доорхи хотуудаас хамгийн том нь байхын зэрэгцээ 5000 гаруй жилийн өмнө баригдсан байна гэж археологчид хэлж байна. Каппадоки нь туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших,  НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт  …

  • 5 January

    Жорж Клунигийн эхнэр шоронд сууна

    Жорж Клунигийн эхнэр Амалийг Египтийн шүүхийн тогтолцооны талаар илтгэл тавьсных нь төлөө шоронд хорих ял оноож магадгүй байна. Амаль Клуни Египтийн шүүхийн тогтолцооны дутагдлыг шүүмжилсэн илтгэл тавьсан аж. Түүний тавьсан илтгэлд Египтийн Хуульзүйн яамны түшмэлүүд шүүгчдээс илүү эрх мэдэлтэй байгаа бөгөөд Засгийн газар нь прокуроруудын ажлыг дэндүү их хянаж байгаа тухай өгүүлжээ. Амаль Клуни болон түүний багийнхан шүүгчдийг өөрийнхөө үзэмжээр …

  • 5 January

    “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах: Нийтийн дууны бацаанууд цаашаа…

    Үндсэрхэг үзэл, омголон зан төрхөөрөө рок попын ертөнцөд бараг л “дархлагдсан” гэмээр аашилдаг дуучин С.Амармандах “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгтээ дэндүү их хайртай гэнэ. “Хар сарнай” хамтлагийнхаа цөс хөөргөм доргио дуунуудаар охид залуусыг хэсэгтээ л байлдан дагуулж явсан мань эр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ийн дурьджээ. “Би залуу нас, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан байж урлагт зүтгэсэн 20 жилийнхээ босгон …

  • 5 January

    Нийслэлийн орлогч нар цалингүй ажиллана

    Шинээр баталсан 2015 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн Засаг даргыг 2 орлогчтой ажиллахаар тогтоосон. Тэгвэл хотын мэр Э.Бат-Үүл  6 орлогчийнхоо 4-ийг нь цомхотгохгүйгээр бүгдийг нь албан тушаалд нь хэвээр нь үлдээхээр болжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын орлогч нар албан тушаалтайгаа үлдэж, өнөөдрөөс  эхлэн цалингүй ажиллахаар болсон байна.