Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 6 January

    С.Бямбацогт: МАН-ын бүлэг өрийн босгыг 70 хувьд хүргэхийг дэмжихгүй

    УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад …

  • 6 January

    2014 онд 10542 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүлсэн. 2014 оны байдлаар нийт 10542 автомашин зөөж тусгай хашаа талбайд хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлж автозамаар зорчигчдыг чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан …

  • 6 January

    Өнгөрсөн оны байдлаар Хурд болон Гэрлэн дохио зөрчсөн 363476 зөрчил бүртгэгдсэн байна

    Замын хөдөлгөөний удирдлагын төв 2014 онд “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 363476 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 29636 бүрдтгэгдсэн, хурд хэтрүүлсэн 146509 зөрчил, Энхтайваны өргөн чөлөө 5-н шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 168646, Зогсох хориотой газар зогссон 18689 зөрчил  бүртгэгджээ. 2015 оны 1-р сарын 01-нээс 01-р сарын 05-ны өдрийн байдлаар …

  • 6 January

    А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл

    Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг едөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бехийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн …

  • 6 January

    Галзуу өвчний тохиолдол дахин бүртгэгдлээ

    Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт малчин “Б”-ийн хотонд орж ирсэн үнэгийг барьж, сорьцыг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Уг үнэгийг малчин “Б” өөрөө өвчсөн бөгөөд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдаад байна. olloo.mn  

  • 6 January

    Зам, шугам сүлжээний ажлын уялдаа холбоог сайжруулна

    Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгийн шинэ оны эхний хурал боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлан Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэргэжлийн хяналт, Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар төмөр зам, есөн дүүргийн төлөөлөл оролцлоо. …

  • 6 January

    Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг хүлээн авч уулзлаа

    Өнөөдөр Эрүүл мэнд спортын дэд сайт Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг дуулгаад шагналыг гардуулсан юм. Дашрамд дуулгахад паралимпын хүүхдийн наадам тавдугаар сарын 24-нөөс эхлэх юм байна. Ирэх долоо хоногоос …

  • 6 January

    МУГЖ С.Жавхлан шинэ жилээ ингэж тэмдэглэжээ

    “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэдгээ хэлж байсан. Тэгвэл 12 сарын 29-ний өдөр тоглолтынхоо орлогоос  “Цагаан даваа”-ны хогийн цэг дээрх 200-300 хүүхдүүдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрбээр “Би “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Энэ 31-ний орой Монгол …

  • 6 January

    Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард тодорно

    Өчигдөр  Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистакийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын …

  • 6 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.06/

    2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД: Томуу, томуу төст өвчин, албан: 2014 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 5-нд Нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол12.9%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн7 хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1%-иар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3%, Хан-Уул дүүрэгт 5.2%, Багануур дүүрэгт 5.1%, Сүхбаатар дүүрэгт …

  • 6 January

    2014 оны эцэст Монгол Улсын нийт хүн ам 2995949-д хүрлээ

    Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өслөө. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ Монгол …

  • 5 January

    Солонгосын шинэ одыг манай орноос шалгаруулна

    Солонгосын хамгийн шилдэг, хамгийн олон жүжигчин, дуучин, хөтлөгч одуудтай “SM” интертайнмент групп, өөрийн багтаа авах ирээдүйн оддын сонгон шалгаруулалтыг, анх удаагаа ОХУ, Казакстан, Тайланд, Индонези, Сингапур, Монгол, Канад зэрэг орнуудад хийх гэж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг дуучин, бүжигчин, жүжигчин загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, зохиолч гэсэн 6 төрлөөр  явуулахаар болсон байна.    Ялагч болсон авьяаслаг залуучуудтай гэрээ байгуулан цаашдаа хамтран …

  • 5 January

    Хувьсал”-ын хүүхнүүд яруу найрагч Х.Тэргэлээс зугатаж байна

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас  “Зүрхээр наадагч” нэртэй кино хийж багагүй ашиг олсон  “Хувьсал” продакшныхан сүүлийн үед сэтгүүлч нараас ч зугатааж байна. Тэдний эсрэг  яруу найрагч Хулганайн Тэргэл гомдол гаргаж байгаа бөгөөд “Хувьсал” продакшны  “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин …

  • 5 January

    Н.Төгсцогт 15 секундэд 130 цохилт хийж гайхашруулав /Video/

    Гавъяат боксчин Н.Төгсцогтын амжилтаар бахархдаггүй монгол хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл Н.Төгсцогтын 13 секундэд 130 цохилт хийж байгаа бичлэгийг “Es news” –ийн сэтгүүлч  Элли Секбич youtube сайтад байршуулснаар олон  хүнийг гайхшруулж байна

  • 5 January

    Дуурийн гала тоглолт Буриадад болно

    ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад “Байкальский рож дественский фес- тиваль” хөгжмийн наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд зориулсан энэ хүү наадамд олон улсын шилдэг хамтлаг, дуучин, хөгжимчид урилгаар оролцдог билээ. Энэхүү наадамд урилгаар оролцож буй Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр болон найрал дуучид П.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн гала тоглолтоо өнөөдөр толилуулах …