Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 4 January

    Н.Төгсцогт мэргэжлийн боксын үнэмлэхээ гардан авлаа

    Өнгөрсөн жилийн Инчёны наадамд шүүгчдэд луйвардуулснаас хойш гавьяат тамирчин Н.Төгсцогтын талаар гарсан мэдээллүүд түүнийг мэргэжлийн боксод хүчээ үзэхээр АНУ-г зорьсон хэмээж байсан. Харин энэ бүхэнд ямар нэгэн хариулт өгөлгүй явсаар байсан. Харин он гарахтай зэрэгцэн Гавьяат тамирчин Н.Төгсцогт маань мэргэжлийн боксчины үнэмлэхээ гардан авснаар ард түмнийхээ хариулт нэхсэн асуултад хариултаа өглөө.   ЧОЙ

  • 4 January

    Ёкозүна Какүрюү Монгол бүсгүйтэй хуримаа хийхээр боллоо

    Арлын орны сумогийн дэвжээг доргиож буй Монгол аваргуудын нэг нь Какүрюү М.Ананд билээ. Тэрээр мэргэжлийн сумод 2001 онд мэргэжлийн сумод элсэн орсон. Түүнээс хойш зиндаа бүрт хүчийг үзэж 2006 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд макүүчид дэвшсэн байна. Харин 2012 оны тавдугаар сард озэки, 2014 оны гуравдугаар сард анх удаа дээд зиндаанд түрүүлж, ёкозүна цол хүртжээ. 30 насны босго давж буй Японы мэргэжлийн сумогийн 71 …

  • 4 January

    Нийслэл ажилгүйдэл, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Энэ оны 3 дугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөлгөөний хуралд гэмт …

  • 4 January

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны  анхны  шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурсан …

  • 4 January

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын асуудлын эргэн тойронд

    МҮОНРТ хэмээх их айл шинэ оныг нэлээн бужигнаантай угтаж байна. Хуучин оны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы үеэр хэлсэн үгнээс болж МҮОНРТ-ийн уран бүтээлчид эсэргүүцэн уучлалт гуйхыг хүссэнээр асуудал улам хурцадсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2015 оны 01 сарын 02-ны “амралтын өдөр” яаран сандран хуралдаж Ерөнхий захирал М.Наранбаатарын өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Сосорбарам гавьяатын давшилт, асуудлыг нягт …

  • 4 January

    Consonans хамтлаг Олон улсын VI фестивальд уригджээ

    Монголын дууны урлагт өөрсдийн авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй «CONSONANS» хамтлагийн уран бүтээлчдийг дуунд дуртай дуучин Монгол түмэн хэдийнэ таньдаг болжээ. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг С.Гончигсумлаагийн Хөгжим бүжгийн коллежийг төгссөн А.Наранбаатар (тенор), Э.Отгонбат (баритон), Г.Дашчанрав (тенор) нарын мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд авъяаслаг уран бүтээлч залуучууд өдгөө Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт ажиллаж …

  • 4 January

    Ч.Уртнасан: Баярын өдрүүдэд 33 хүн золгүйгээр амь насаа алдсан

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 597 хүнд торгох арга …

  • 4 January

    Жеки Чаны тоглосон “Луугийн илд”-ын трэйлэр гарлаа

    Найруулагч Данель Лигийн найруулсан Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак болон Кунг-фугийн мастер Жеки Чан нарын тоглосон түүхэн адал явдалт “Луугийн илд” киноны трэйлэр гарсан байна. Жеки Чан тус кинонд Хуо Ан хэмээх цэргийн командлагчийн дүрд тоглосон бөгөөд  Хятадын цагаан сарын өдөр буюу  хоёрдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийх ажээ.

  • 4 January

    “Airbus A320-200” онгоц шуурганаас болж осолджээ

    Индонезийн “Airbus A320-200” онгоцны ослын шалтгааныг албаныхан дараах байдлаар тайлбарлалаа. Сүйрэлд нөлөөлсөн гол хүчин зүйл бол цаг агаар буюу шуурга хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Индонезийн цаг агаарын агентлагаас мэдэгдсэнээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тэр үед шуурга болж, цаг агаар тун муу байсан аж. Түүнчлэн багагүй хэмийн хүйтэн байсан тул онгоцны хөдөлгүүр болон бусад техникүүд ч гацсан байна.Тухайн …

  • 4 January

    Ким Чен Уны дүү хуримаа хийжээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун өнгөрсөн зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Түүнийг “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн гэв. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулсан  аж. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг …

  • 4 January

    Буриадад ганц хоногийн дотор 8 удаа газар хөдөллөө

    Манай хөрш Буриадад ганцхан хоногийн дотор 8 удаа газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь 1300 гаруй хүн амьдардаг Северомуйск тосгон. Хамгийн хүчтэй газар хөдлөлт 4,9 магнитуд байсан аж. Оросын Шинжлэх ухааны геофизикийн албаны мэдээлснээр бүр 1-р сарын 3-ны үдээс хойш анх удаа газар хөдөлжээ. Харин 8 дахь газар хөдлөлт ням гарагт буюу 1-р сарын 4-ний өглөө эрт (орон нутгийн цагаар) …

  • 4 January

    Нийслэл “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн …

  • 4 January

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аавынхаа цогцсыг аваад буцна чинээ санаагүй нь лавтай

    Цас хүлээсэн нийслэлчүүдийг шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө орсон багахан цас ихэд баярлуулж, цасны сургаар цана чаргаа авцгаан хаана л гулгаж болох цанын бааз байна тийшээ зүглэцгээх болов. Үүний жишгээр бидний хэдэн найзууд ч энэ сарын 02-нд цэвэр агаар амьсгалан, чаргаар гулгахаар Хандгайтыг зорив. Өдрийн 12:00 цагийн үед биднийг очиход тэнд хүмүүс дөнгөж ирж эхэлж байгаа бололтой машин тэрэг …

  • 4 January

    16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засварлана

    Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал …

  • 4 January

    Нэрт хөтлөгч Опра эмнэлэг барьж өгнө

    Нэрт хөтлөгч Опра Унфри Хавайд эмнэлэг барьж өгөхөөр болжээ. Энэхүү эмнэлэг ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ гэж “TMZ” сайт мэдээллээ. Эмнэлгийг барихад 150 сая ам.доллар зарцуулах гэнэ. Тус эмнэлгээр зөвхөн хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой гэж Опра ярьжээ. Тэрбээр “Хүүхэд бол бурхны хамгийн гайхалтай бүтээл. Би саяхан л олж мэдсэн. Хавайд амьдарч буй 20 эмэгтэйн нэг нь хүүхэдтэй …