Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 24 December

    Спортын оны шилдгүүд өнөөдөр цомоо гардан авна

    Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Бөртэ чоно-2014” наадмын ажлын хэсгээс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монголын спортын салбарын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадам энэ сарын 25-нд буюу өнөөдөр болно. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн юм. Ингээд өчигдөр оны шилдэг баг болон залуу тамирчидыг нэрлэсэн юм. “Оны шилдэг залуу тамирчин” номинацид чөлөөт бөхийн А.Батцэцэг, …

  • 24 December

    12 сарын 25-нд болох үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарь

    12 сарын 25-нд болох үзвэрүүд Хүүхэлдэйн театрт                     14:00, 16:00 цагт “12 сар” хүүхдийн жүжиг УДБЭТаетрт                                 19:30 цагт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг Тэнгис кино театрт                     “Тусгай ажиллагаа” инээдмийн МУСК “Омарын эрэлд” МУСК “Өлсгөлөн тоглоом-2” УСК “Оцон шувуунууд” 3Ди хүүхэлдэйн кино “Зүрх зогсохгүй” МУСК “Мухар гудамж” МУСК “Код” хэтрүүлэгт инээдмийн МУСК “Хоббит- Таван армийн тулаа” УСК “Саарал хүн” МУСК Өргөө кино театрт      “Омарын …

  • 24 December

    “Мөнхийн реп” хамтлагийн шинэ жилийн гэнэтийн бэлэг “Цаснаар”

    “Мөнхийн ус” дууг шинэчлэн дуулж олон жилийн дараа уран бүтээлэ эхлүүлсэн “Мөнхийн реп” хамтлаг бас нэгэн дуундаа клип хийжээ. Тэд Royal Beat Crew-тэй хамтарч “Цаснаар” дуугаа шинэчлэн дуулж фенүүддэ шинэ жилийн мэнд хүргэж байна.

  • 24 December

    Цахим тоглоомын газар цаг хэтрүүлэн ажилладаг уу?

    Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран цахим тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уузлаж ярилцсан байна. Дунд сургуулийн хүүхэдтэй айл болгонд шахам асуудал болдог цахим тоглоомын газар цагийн хуваарийн дагуу ажилладаг уу? хүүхэд тоглоомонд донтох гол хүчин зүйл болдогуу, бага насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болсон уу? гээд олон сэдвээр санал солилцлоо. Цахим тоглоомыг гэтэл зөвхөн хүүхдүүд тоглодог уу? …

  • 24 December

    “Кибер сургуулилт-2014”-ийг зохион байгууллаа

    Кибер аюулгүй байдлын газраас төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэдээлэл өгөх үндсэн зорилготой “Кибер сургуулилт-2014”-ийг зохион байгуулсан байна. Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл,  Үндэсний дата төв, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулсан уг сургуулилтад 62 төрийн байгууллагын нийт 75 мэргэжилтэн хамрагдав.  Энэ үеэр мэргэжилтнүүдэд сүлжээний аюулгүй байдал, /Wi-Fi/ хувийн мэдээллээ хамгаалах, цахим …

  • 24 December

    Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ цагийн төрийн удирдах ажилтнуудыг 100 жилийн турш бэлтгэж ирсэн Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус академийн туганд зүүж өгөв. Удирдлагын академийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, шинэ цагийн төрийн албаны сургууль …

  • 24 December

    Гавьяат цолтон 52-оор нэмэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад …

  • 24 December

    “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болов

    Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, …

  • 24 December

    Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа. Үүнд: Аж ахуй нэгж байгууллагууд: Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн …

  • 24 December

    Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын “Сүлд модны баяр” болно

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг …

  • 24 December

    Шинэ жилийн баярын өдөр нийтийн тээвэр 01:00 цаг хүртэл үйлчилнэ

    Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5,  Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж.  А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, …

  • 24 December

    54 гудамжны уулзварт 200 мэдээллийн тэмдэг байрлууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэрс бүхий мэдээллийн тэмдгийг байрлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр монгол, англи хэлээр цагаанаар бичиж байрлуулсан байна. Энэ нь хотын өнгө төрхийг сайжруулахаас гадна иргэдэд мэдээлэл өгөх, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож …

  • 24 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох нь зөв үү гэдэг асуудлаар Хөдөлмөрийн сайд байр сууриа илэрхийлнэ: Утас:  91915340 09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын XXII ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны …

  • 24 December

    Театраа орхиж, амрагаа үдсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг айлд “толгой хоргодов”

    Анхны амьдралдаа алдаж бяцхан хүүгээ тэврээд хоцорсон жүжигчин Б.Эрдэнэцэцэг залуу насаа театрын тайзан дээр өнгөрүүлж, уран бүтээлээс өөр юуг ч бодохгүй явсан гэдэг. Кино, жүжгийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн царайлаг бүсгүй тухайн үед цөөнгүй хэдэн эротик дүрд тоглоод авсан удаатай. Нүцгэн авахуулсан зураг нь хүртэл хэвлэлээр дэлгэгдэхэд тоогоогүй тэрбээр өөрийн зохиосон дууны шүлэг, жүжгийн зохиолоо бодит амьдрал …

  • 24 December

    Татсан тамхиа унтраалгүй хаяснаас болж угаартжээ

    Баянзүрх дүүргийн IV хороо “Американ дэнж” хотхонд гал гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй 44 настай А гэгч согтуурсан үедээ нойлын өрөөндөө татсан тамхиа асаалттай орхиж унтаад гал гаргаж, өөрөө угаартсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн …