Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 25 December

    “Би МҮОНРТ-ийн удирдлагуудаас уучлалт гуйхгүй”

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг, архи дарс уух нь замаа алдсан газар та нар очиж байна. Энэ бүхнийг цэгцлээрэй” хэмээн шүүмжилсэн нь тус телевизийн уран бүтээлчдийн …

  • 25 December

    Гол нэрийн барааны үнэ өсчээ

    2014 оны 12-р сарын 24-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 5.0 хувиар буурч, адууны …

  • 25 December

    Тамхины цэг байгуулахыг дэмжлээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлийн шатанд гишүүд байр сууриа илэрхийлэв.  Тухайлбал, С.Баярцогт гишүүн “Аж ахуй нэгж, албан байгууллагад тамхины цэг байгуулах талаар ойлгомжгүй зүйл байна. Хуулиндаа аж ахуй нэгж, албан байгууллага дотор тамхины цэг байгуулна гэсэн байх юм. …

  • 25 December

    Төв талбайн мөсөн гулгуур энэ сарын 28-нд ашиглалтанд орно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 …

  • 25 December

    Албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх талаар сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын зорилтууд, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт үр дүнг тооцох аргачлал, албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинараар Монгол Улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэр, нийслэлийн Засаг …

  • 25 December

    Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалаа

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  А/980 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж болон худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй …

  • 25 December

    Алла Пугачёва шагнууллаа

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зул сарын баяраар урлагт оруулсан гавьяаг нь үнэлэн дуучин Алла Пугачёваг “Эх орны төлөө V” одонгоор шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2005, 2009, онуудад “Эх орны төлөө II, III” одонгоор шагнуулж байжээ. Алла Пугачёва шагналаа гардан авсны дараа Ерөнхийлөгч болон ард түмэндээ талархалаа илэрхийлээд “Үнэнийг хэлэхэд, би урлагт ямар ч гавьяа байгуулаагүй. Би зөвхөн хоббигоороо амьдарч байна. …

  • 25 December

    МУГЖ Н.Төмөрхуяг байртай боллоо

    Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан гурван тамирчин орон сууцтай болсон энэ сайхан үетэй давхцан олон түмэндээ “солгой” хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг бас байртай болжээ. Тэрээр нутгийн дүү, Хэнтий аймгийн уугуул, залуу дуучин СТА Д.Балдангийн хамт “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо энэ наймдугаар сард хийсэн билээ. Тоглолтын үеэр “Бест Дриллинг” ХХК-ийн захирал Х.Нямбаяр нэг өрөө байр өгөхөө амлаад байсан. Тэгвэл “Хамаг …

  • 25 December

    Хүүхэд-Залуучуудын “Сүлд модны баяр” болно

    Нийслэлийн Засаг даргын дэр­гэдэх Хүүхэд-залуучуудын сур­­галт хү­мүүжлийн тусгай цогцолбо­рын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг …

  • 25 December

    Банкны шимтгэлийг хууль бус гэж үзлээ

    Манай улсад  ажиллаж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл олгож буйг ШӨХТГ буруутгасан. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд өгчээ. Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр арилжааны банкууд сүүлийн гурван жилд иргэдэд олгосон зээлийн шимтгэлийг буцаан …

  • 25 December

    Байнгын хорооны дарга нарыг “албажууллаа”

    УИХ-ын байнгын хороны дарга нарыг нэг жил болоод томилдог. Өргөдлийн байнгын хорооноос бусад байнгын хороог хэн хэн даргалах асуудлыг байнгын  хороод хэлэлцсэн байгаа.  Улмаар уг асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлав.  Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр,Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, …

  • 25 December

    УИХ-ын гишүүдийн ”ижилхэн” гоёл

    Жил болгоны арванхоёрдугаар сарын 25 ний өдрийг дэлхий нийтээр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өдөр”- болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан хууль тогтоогчид 16 хоногийн турш улбар шар өнгийн ороолт зүүдэг уламжлалтай аж. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж улбар шар ороолтыг зүүцгээсэн нь энэ аж. Эх сурвалж: www.unen.mn    

  • 25 December

    Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтанд хамруулна

    Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж , төрийн санхүүжилтээр сургахаар боллоо. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад3-аас …

  • 25 December

    Баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын чуулганы хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. 1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 2.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат …

  • 25 December

    “Оройн дээд” үндэсний түүхэн дуурь ирэх онд тоглоно

    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг тайзнаа тавихаар төлөвлөж байсан билээ. Гэвч уран бүтээлчидийн хувцас тайз дэлгэцийн санхүүжилт зогссоноос үүдэн үзэгчидэд хүрэх нээлтийн тов хойшилогдсон байна. Гэхдээ уран бүтээлчид бэлтгэлэээ үргэлжлүүлж байгаа бөгөөд ирэх онд тайзнаа тавихаар төлөвлөж байгаа юм байна. Тус бүтээлийг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат …