Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Үүнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын өдөр буюу энэ сарын 29-нд болон ирэх сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцоно.
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
26 December
Путин шинэ жилийн амралтыг богиносгожээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд, сайд нарыг шинэ жилийн уламжлалт амралтаа авахгүй байхыг хүссэн байна. Уламжлал ёсоор ОХУ шинэ жилийн баярыг тохиолдуулан 1 дүгээр сарын 1-нээс 12-ныг хүртэл амардаг гэнэ.Эдийн засгийн хямралын улмаас энэ жил энэхүү амралтыг богиносгох шийдвэр гарчээ. Уламжлалт амралтын хугацаанд сайд нар амрах боломжгүйг Владимир Путин өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн …
-
26 December
Хоолны хордлогын талаарх сэрэмжлүүлэг
Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 1. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх, 2. Түргэн гэмтэж, муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт …
-
26 December
Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулав
БНХАУ-д энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас …
-
26 December
31-ний орой гурван зогсоолоос автобус үйлчилнэ
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобус иргэдэд үйлчилнэ. А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд тав, Хэлмэгсдийн хөшөө буюу B зогсоолд 12, Хас банкны С зогсоолоос зургаан автобус үйлчилгээнд …
-
26 December
Хүүхдүүдээ шатаасан этгээдийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр төрсөн хоёр хүүхдээ машинд түгжин шатааж, амь насыг нь хохироосон З.Ёндонд холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. Хэргийг сануулахад, З.Ёндон нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 30 минутын үед “10-08” ОРА улсын дугаартай …
-
26 December
Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн …
-
26 December
Оны сүүлийн хуралдаан мягмар гаригт болно
Монгол Улсын Засгийн газрын 66 дахь ээлжит хуралдаан 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны мягмар гарагт 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Э.Гэрэл
-
26 December
“Ярилцлага” кино АНУ-ын 3000 гаруй кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ
Шуугиан дагуулсан “Сони пикчерс” кино компаний “Ярилцлага” кино АНУ-ын 3000 гаруй кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ. Ихэнхи кино театрууд Хойд Солонгосын удирдагчийн тухай уг киног шөнийн үзвэрийн хуваарьтаа оруулжээ. Хэрвээ “Ярилцлага” киног олон нийтэд үзүүлбэл “Есдүгээр сарын 11-ий үйл явдлыг давтах болно” гэж сүрдүүлсэн ч кино компанийн удирдлагууд шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү үйл явдлыг АНУ- ын олон иргэн …
-
26 December
Төв талбайн 2 дахь мөсөн гулгуурын талбай энэ сарын 28-нд ашиглалтад орно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 …
-
26 December
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …
-
26 December
Төрийн ордны интернэт сүлжээг хаажээ
Төрийн ордонд интернэт сүлжээ ажиллахгүй байна. Үүнийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай явагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа олон хүн байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж буй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах асуудлын тухай ярьж байгаа гэнэ. Үдээс өмнөх хуралдаан завсарлах үед УИХ-ын дарга гишүүдийг утас болон электрон төхөөрөмжөө орхиж ирэхийг анхааруулсан. Тэрбайтугай өөрсдийнхөө тэмдэглэлийн дэвтрийг …
-
26 December
Туркийн Ерөнхийлөгчийг доромжилсон хэргээр 16 настай хүүг баривчлав
Өнгөрсөн лхагва гарагт Сентрал Анатолий мужийн Конья хотод болсон оюутны жагсаалын үеэр Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг шүүмжилсэн эрэгтэй оюутан баривчлагджээ. Хэрвээ уг оюутныг буруутай гэдэг нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хоригдож магадгүй гэнэ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус баривчилгааг өмгөөлж, “Ерөнхийлөгчийн албан ажлыг хүндэтгэн үзэх ёстой” гэж мэдэгджээ. Туркийн эрүүгийн хуулиар төрийн тэргүүнийг доромжлох нь гэмт хэрэгт …
-
26 December
Нийслэлийн 2014 оны онцлох 10 үйл явдал
Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. …
-
26 December
УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэмэгдэж орлоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.12.26/ үдээс хойш 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл