Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
28 December
Найман хувийн хүүтэй зээл ирэх онд ч үргэлжилнэ
Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юү гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Албаны хүмүүсээс энэ таалаар лавлахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг …
-
28 December
Чингисийн талбайн мөсөн гулгуурийг дахин нэгээр нэмэгдлээ
Чингисийн талбай дээр хоёр дахь мөсөн гулгуурийн нээлт боллоо. Хүүхэд залуус дахин нэг мөсөн гулгуур нээх хүсэлт тавьсан аж. Учир нь энэ талбайд гулгах гэхэд багадаж, зай талбай нь ч жижигдэж байгаа аж. Ингэснээр Нийслэлийн Захирагчийн ажлын алба энэ байдлыг судалж үзээд дахин хоёр дахь мөсөн гулгуурыг нээлээ. Ийм хоёр мөсөн гулгуурын талбайтай болсноор 31-нд Чингисийн талбайд болох “”Улаанбаатарын мөнгөн …
-
28 December
Төрийн ордны баруун, зүүн талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
Он солигдох мөч буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд болох “Мөнгөн шөнө” арга хэмжээний үеэр Төрийн ордны баруун болон зүүн талын замын хөдөлгөөнийг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах ажээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас Чингисийн талбайтай ойролцоо байрладаг Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны …
-
28 December
Сураггүй болсон онгоцыг алан хядагчид барьцаалсан байж болзошгүй гэв
Малайзын “Air Asia” авиа компанийн Индонез-Сингапур чиглэлд 160 гаруй хүнийг тээвэрлэн нислэг үйлдэж байсан “Airbus A320-20″ онгоц өчигдөр орон нутгийн цагаар 07:24 цагт холбоо тасарч, сураггүй болсон. Тэгвэл сураггүй болсон “QZ8501” онгоцыг алан хядагчид барьцаалсан байж магадгүй гэж Австралийн талаас мэдээлжээ. Учир нь тус онгоцонд суусан зорчигчдын дунд лалын шашинтай хоёр хүн байсан гэнэ. Харин Индонезийн Тээврийн яамнаас “Тэднийг хэт …
-
28 December
ХААН банкны бүх салбарууд өнөөдөр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу өнөөдөр ХААН Банкны бүх салбар нэгжүүд амрах аж. Энэ өдөр ХААН банкны 372 АТМ, 3000 гаруй Картаар үйлчлэгч байгууллага (КҮБ), “Мобайл банк”, “Интернэт банк”, “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжтой аж. Харин 2014 оны маргааш ХААН банкны бүх салбар нэгжүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Голомт банкны …
-
28 December
Өнөөдөр Монгол улс тусгаар тогтоносон өдөр
Өнөөдөр 12 дугаар сарын 29-ны өдөр. Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үжийн дарлалаас үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр. Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган …
-
28 December
Хоёр хүүхдээ шатаасан З.Ёндонгийн ялыг хэвээр үлдээжээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэжигтэн З.Ёндонд холбогдох хэргийг энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Уг хэргийн тухайд З.Ёндон нь 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 7:30 цагийн үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны авто …
-
28 December
Шинэ жилийн баяраа энэ сарын 29-ний дотор дуусгах үүрэг өгчээ
Нийслэлээс байгууллагуудын шинэ жилийг 29-нд багтаан хийж дуусгах шийдвэрийг Нийслэлээс гаргажээ. Учир нь энэ сарын 30, 31-нд нийслэлийн нэгдсэн арга хэмжээ болох бөгөөд үүнтэй давхардуулан арга хэмжээ зохиохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Баярын өдрүүдээр цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Энэ сарын 31-нд Чингисийн талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” нэгдсэн цэнгүүн хийж, иргэдэд автобус Чингисийн …
-
28 December
Тавантолгойн үр дүнгийн хүлээлт
Оюутолгой, Тавантолгой мега төслүүдийг улстөрчид ямар ч их яривдаа. Улс төрийн шийдэлд хүрэх гэж маргалдана, хүрснийхээ дараагаар хөрөнгө оруулагчидтай учраа олж, гэрээ хэлцэл хийх их асуудлыг давж гарах гэж муудалцана. Ингэсээр дээрх хоёр төсөл байрнаасаа хөдлөлгүй удсан. Оюутолгой төслийг эхлүүлж, 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн. Энэ гэрээнээс болж өнөөг хүртэл улстөрчид маргалддаг, мэтгэлцдэг. Гэрээ муу болсон гэж …
-
28 December
2015 оны 1 сард Монгол улсын 3 сая дах иргэн мэндэлнэ
Манай улс 3 сая дахь иргэнээ хоног тоолон хүлээж сууна. ҮСХ-ны мэргэжилтнүүд 2015 оны нэгдүгээр сарын эхээр 3 сая дахь иргэн мэндэлнэ хэмээгээд байгаа билээ. Иймээс төр засгийн зүгээс эх орныхоо хүн амын тоог 3 саяд хүргэсэн шинэ иргэндээ багагүй бэлэг сэлт амлаад байгаа билээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 3 сая дахь иргэнд урамшуулал өгөх асуудлыг дахин нягтлаад …
-
28 December
Алга болсон онгоцны сураг гараагүй байна
Өчигдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасраад байгаа билээ. Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутад хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэсэн юм. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа …
-
28 December
Өнөөдөр болох үйл явдлууд
12:00 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Богд хааны ногоон ордон музейд болно. УИХ-ын З.Энхболд мэндчилгээ дэвшүүлнэ. 13:10 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Төрийн ордны хашаанд байрлах Тамганы хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. 14:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн …
-
28 December
Шигшмэл 128 бөхийн барилдаан 14:00 цагт эхлэнэ
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа тус барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс, аймгийн алдар цолтой шигшмэл хүчит бөхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө зодоглоно. …
-
28 December
Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Үндэсний бахархлын өдөр буюу өнөөдөр, мөн ирэх нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Эдгээр өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Дашрамд дурдахад, ирэх сарын 2-ны өдөр ажлын өдөр байгаа ч үүнийг амралтын өдөрт шилжүүлж, энэ өдрийг ирэх нэгдүгээр сарын 10-ны бямба гарагт нөхөж ажиллахаар болсон юм. Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл