Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
29 December
Дүнжингаравын замыг өнөөдөр нээнэ
Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дууссан байна. Энэ автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 12.30 цагаас болох бөгөөд Зам тээврийн яамны удирдлагууд болон Гудамж төсөл зам барьсан компаниудын төлөөлөл нээлтэд оролцох юм байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар …
-
29 December
Түүх өгүүлэх олдворуудыг дэлгэв
Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран зохион байгуулдаг археологийн малтлагын олвороор гаргадаг “Нүүдэлчдийн өв-3” үзэсгэлэнгээ үзэгч түмэндээ дэлгэн үзүүлж байна. Монголын эртний түүхийн чиглэлээр сургалт судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагааг тогтмолжуулах, цэргийн археологийг хөгжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн биет дурсгалууд хийгээд Монголын эртний цэргийн түүхэнд холбогдох …
-
29 December
Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын …
-
29 December
Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэллээ
Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 …
-
29 December
Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын …
-
29 December
НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа. Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь …
-
29 December
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 05-наас эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Иймд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж …
-
29 December
Дуучин Б.Баярцэцэг: Гацуур маань эзэнтэй болсон, шинэ жилээ сайхан тэмдэглэнэ
Уран бүтээлээ эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэлээ, хувийн амьдралаа олны нүднээс ихэд нууцалдаг дуучин Б.Баярцэцэг өнгөрсөн хавар нярайлж, хөөрхөн охин төрүүлсэн билээ. 1999 онд нөхөртэйгээ нууцхан гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэсэн тэрбээр нэг хэсэг урд хөршид ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Энэ ч утгаараа, хэвлэлийн хуудаснаа түүнийг “Хятад хүнтэй суусан” гэх зэргээр элдэв мэдээлэл тавигдаж байсан бөгөөд …
-
29 December
Жүжигчин П.Шүүдэрцэцэг автобусанд сэлфидэв
Жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг автобусанд селфидсэн зургаа өөрийн цахим хуудаснаа хийжээ. Тэрээр жүжигчин бүсгүй “Саятан болгох дамжаа” хэмээх кинонд тоглож байгаа бөгөөд уг киноны зураг авалтын үеэр ийнхүү автобусанд сэлфидсэн байна. Харин энэ зургийг харсан цахим найзууд нь түүнийг автобусаар зорчдог юм уу хэмээн асуусан байх юм.
-
29 December
Нийслэлийн 2014 оны “Шилдэг хүүхэд”-үүд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас жил бүр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлж, үлгэр жишээ байж чадсан олон олон авьяаслаг хүүхдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 төрлөөр дараахь 15 хүүхдийг шалгарууллаа. Үүнд: “Шилдэг тамирчин хүүхэд“ Баянзүрх дүүрэг …
-
29 December
Нийслэлийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын явагдаж дууслаа. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр 76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ 2015 оны 1 …
-
29 December
“Цөмөөхэй” балет 5 өдөр танхим дүүрэн үзэгчтэй байлаа
Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны турш 6 чиглэлээр 116 ажлыг хийж, хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлаас гадна олон улсын форум, хэлэлцүүлэг, соёл урлагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд түүхт ойн хаалтын ажиллагаа болгож дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотод амжилттай тоглолоо.Дэлхийн 5 тивд шинэ жилийн баярын өдрүүдэд тоглогддог тус балетыг нийслэлийн Засаг даргын …
-
29 December
Прокурорын байгууллагын 2014 оны “онцлох үйл явдал”
Прокурорын байгууллага 2014 онд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, программ хангамжийн ажлыг төгөлдөржүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллалаа. Прокурорын байгууллага 2014 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт …
-
29 December
Цагдаагийн алба хаагч нар төрийн дээд одон медалиар шагнагдлаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл