Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
29 December
Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана
Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа “Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлахаар боллоо. Мөн Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах аж. Харин тээврийн хэрэгслийн …
-
29 December
2014 оны “Онцлох монгол хүүхэд” тодорлоо
2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч. Сайханбилэгээс батламжаа гардаж авлаа. Ерөнхий сайд “Онцлох Монгол хүүхэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “… Бидний өвөг дээдэс өсвөр насныхны хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, Хань мэт зөвлө” гэсэн үзэл баримтлалаар ханддаг байсан уламжлал өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй. Ийм ч хандлагаар Та …
-
29 December
Улсын аварга С.Мөнхбат Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардан авав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авав. Тэрээр 2011 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор …
-
29 December
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзана. 09:30 цагт Төрийн болон төсвийн 1100 орчим байгууллагаас шалгарсан шилдгийн шилдэг 28 байгууллагад болон төсвийн шилдэг 16 санхүүчид шагнал гардуулж, алдаршуулах арга хэмжээ ТӨХ-ны хурлын зааланд болно. 10:00 цагт Нийслэлийн 2014 оны Хөдөлмөрийн аварга шалгаруулах үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 91040607 10:00 …
-
29 December
Дэлхийн цөөхөн орон “дээрэмдүүлэлгүй” үлджээ
Дэлхийн хамаг баялаг хэм баян цөөнхийн гарт очсоор байгаа тухай АНУ-ын сонинд ийнхүү бичжээ. Орчин үеийн түүхийн бусад үетэй харьцуулахад өнөөдөр манай гарагийн баялаг хэт баячуудын гарт төвлөрчээ. Өмнө нь дэлхийн оршин суугчдын ихэнх нь хүнсний ногоогоо хэрхэн ургуулах, малаа яаж арчлахыг мэддэг, мөн өөртөө болон гэр бүлдээ ч санаа тавьж чаддаг байлаа. Маш цөөн хүмүүс л үлгэрийн мэт баян …
-
29 December
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан том цолтнуудад халгаатай эхлэлээ
Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан Үндэсний баярын энэ өдөр бөхийн өргөөнд болж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан ихээхэн сонирхолтой эхэллээ. Бөх сонирхогчдын зүгээс түрүүлэх бөхийн тоонд таамаглалд оруулж байсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Санжаадамба нар нар нэгийн даваанд учраа бөхдөө уналаа. Мөн энэ өдөр төрсөн өдөр нь тохиож байгаа улсын начин Баасанхүү, Баянхонгор …
-
29 December
Хотын дарга1000 хүүхэдтэй шинэ жилийн баяраа тэмдэглэлээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын …
-
29 December
70 орчим мянган өрх тогны хөнгөлөлтөд хамрагддаг
Хотын утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өрхийн дулааны хэрэглээндээ утаагүй зуух болон цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдэд хөнгөлөлт үзүүлж буй явдал юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 68895 айл өрх УБЦТС компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаагаас 95 хувь нь сайжруулсан зуух ашиглаж 200 кВт.ц, цахилгаан халаагууртай 3682 өрх буюу шөнийн цагаар хэрэглэсэн …
-
29 December
Зогсоолууд төлбөргүй үйлчилнэ
Шинэ жилийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнтэй холбогдуулан нөгөөдөр оройн 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун зүүн талыг хааж автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж явган зорчигч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Тухайн арга хэмжээний үеэр талбайн орчим ажиллаж байгаа бүх төлбөртэй зогсоолуудад тээврийн хэрэгслийг хураамжгүй зогсоох …
-
29 December
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө
Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …
-
29 December
Бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд …
-
29 December
Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг өмнөх эзэмшигчд нь эргүүлэн авч байна
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгоод байгаа юм байна. Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан …
-
29 December
“Хөхөө Намжил” морин хуурын уралдаан болно
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү зорилтот …
-
28 December
Дүнжингаравын замыг маргааш нээнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл