Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 28 December

    Шигшмэл 128 бөхийн барилдаан 14:00 цагт эхлэнэ

    Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа  тус барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс, аймгийн алдар цолтой шигшмэл  хүчит бөхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө зодоглоно. …

  • 28 December

    Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Үндэсний бахархлын өдөр буюу өнөөдөр, мөн ирэх нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Эдгээр өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Дашрамд дурдахад, ирэх сарын 2-ны өдөр ажлын өдөр байгаа ч үүнийг амралтын өдөрт шилжүүлж, энэ өдрийг ирэх нэгдүгээр сарын 10-ны бямба гарагт нөхөж ажиллахаар болсон юм. Ugluu.mn

  • 28 December

    Хакухог Монголын Ерөнхийлөгч болохын тулд иргэншлээ солихгүй байгаа гэжээ

    Японы хэвлэлүүд Хакухо М.Даваажаргалын талаар, тодруулбал түүний иргэншлээ солихгүй байгаа тухайд элдвийн л таамаглал дэвшүүлж, зарим нь ёкозүнаг бага зэрэг “мэрж” эхлээд байна. Тухайлбал, хэдэн цагийн өмнө nikkan-gendai.com-д нийтлэгдсэн материал дээр Хакухогийн Монголын иргэншлээсээ татгалзахгүй байгаагийн цаад учир шалтгааныг улсынхаа Ерөнхийлөгч болох санаа агуулж явдагтай холбоотой гэж бичжээ. Тус материал “Монголынхоо иргэншлийг чухалчлах Хакухогийн үнэн зорилго бол Ерөнхийлөгч болох” гэж …

  • 28 December

    Индонезоос Сингапур луу хөөрсөн 162 зорчигчтой онгоц сураггүй болжээ

    Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасарчээ.   Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутанд хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэжээ. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн  албаныхан мэдээлжээ. Индонезийн …

  • 27 December

    Галдан бошигт хааны өөрийн гараар бичсэн зохиол

    Япон улсад бүртгэлтэй Queastiones Mongolorum Disputatae сэтгүүлийн 9-р дугаарыг худалдан авч сонирхон үзвэл олон шинэ соргог өгүүллүүд хэвлэгдсэн байнам. Түүний дотор Ойрадын тод үсгийн дурсгалууд болон Зая бандида Намхайжамцын өвийг судалсан Өвөр Монголын эрдэмтэн Мянгад Эрдэмт авгайн нэн сонирхолтой нэгэн танилцуулга өгүүлэл байна. 2002 онд Хятад ард улсын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Илийн хасаг үндэстний өөртөө засах тойргийн Монголхүрээ …

  • 27 December

    Манжийн үеийн хурдан морины цол

    Монголчууд 200 орчим жил Манжийн эрхшээлд байсан боловч хурдан морь уралдах  зэрэг уламжллат баяр наадмаа үйлддэг хэвээр байжээ. Тэр бүү хэл Манжийн хаан Монголоос шилмэл үүлдэрийн сайн хүлэг морьдийг шилэн сонгож өөрийн сүргээ бүрдүүлдэг байжээ. Энэ үеэс хүлэг морьдыг магтаал судар бичигт үлджээ.  Хүдэр дунгуй гэдэг газарт өргөн хэрэглэж байсан хурдан морины цолыг та бүхэндээ хүргэе.  Ингэхдээ эхэнд хуучний хэллэгийг …

  • 27 December

    Халимагийн ард түмнийг Сибирт цөллөсөн нь…

    12 сарын 28. Энэ өдөр бол Монголчууд бидний угсаа гарвал нэгтэй ахан дүүс болсон  Халимаг улсын хувьд үндэсний хэмжээний “хар” өдөр. Учир нь ЗХУ-ын үед Сталины тушаалаар 1943 оны энэ өдөр Халимагийн ард түмнийг алахыг нь алж, цөлөхийг нь цөлсөн байдаг.  Тэднийг таваарын вагонаар ачаалан   замдаа хөлдөж үхснийг нь хаалгаар шидэлсээр Сибирт үйл олноор нь нутаг зааж цөлсөн эмгэнэлт өдөр  …

  • 27 December

    БНСУ-ын үсрэнгүй хөгжлийн үндсийг тавьсан Пак Жөнхый ерөнхийлөгч

    БНСУ-ын Ерөнхийлөгч ПАК ЖӨНХЫЙ:  “Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол, Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн  гэж бахархал дүүрэн хэлье”  Солонгос улсын түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг юм билээ. 1961 онд түүнийг цэргийн эргэлтээр засгийн газрын эрх мэдлийг  гартаа  авахад БНСУ,   АНУ-ын цэргийн ангийг байршуулсаны төлбөр …

  • 27 December

    “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүллээ

    Гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийг хэрэгжүүлж хүлээн авлаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулан 3 телевиз 9 FМ радиогийн газруудад өргөн …

  • 27 December

    2014 оны “Эрүүл мэнд”-ийн салбарын онцлох үйл явдал

    Монголчууд бид амны билгээс ашдын билиг гэж ярьдаг, сайн сайхан зүйлийг ярьвал цаашдын ажил үйл нь бүтэмжтэй, сайн сайхан байх нягууртай, харин муу амлаж, бүтэлгүй зүйл ярьвал түүнтэй адилхан зүйл тохиохын шинж болой. Улиран өнгөрч буй 2014 он эрүүл мэндийн салбарт сайн муу, магтаал зэмлэлийн аль альныг нь хүртсэн он байлаа. Ингээд сайн мэдээгээр эрүүл мэндийн салбарын онцлох үйл явдлаа …

  • 27 December

    Гурван сая дахь иргэнд орон сууц, чацуутнуудад нь гурван сая төгрөг олгоно

    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ирэх оны нэгдүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутанд олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр …

  • 26 December

    “Их засаг” их сургууль оюутны 70 дээр ажиллаж байна уу?

    Төрөөс оюутнуудад олгодог урамшууллын 70 мянган төгрөг оноос өмнө оюутнуудын дансанд байршиж, оюутнууд мөнгөтэй залгаж, нар нь гарч байна. Гэтэл зарим их, дээд сургуульд уг мөнгөө өгөхгүй байна гэх гомдол үүсээд байгаа аж. Тодруулбал, “Их засаг” их сургууль оюутнуудын 70 мянга дээр ажиллаж, дүнгийн голчийг нь харж өгч байна, мөн мөнгөө авахгүй гэсэн гарын үсэг хүчээр зуруулсан гэх юм. Мөн …

  • 26 December

    Анхын ерөнхий сайдын үзэсгэлэн гарч байна

    1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий …

  • 26 December

    Т.Батцэцэг “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнууллаа

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн мисс Т.Батцэцэгт Залуучуудын холбооны нэрэмжит “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ. Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд “Шилмэл загвар” агентлагийн багш юм. Энэ талаараа Т.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.

  • 26 December

    Гантогоо олон улсын топ моделийн тэмцээнд хүндэт шүүгчээр ажиллаа

    БНХАУ-ын Шензень хотод зохион байгуулагдсан “Miss Model of the World-2014” тэмцээнд  манай орны мисс Ариунзул тун амжилттай оролцлоо. Тэрээр “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Гантогоогийн хамтаар тус тэмцээнийг зорьсон юм. Энэхүү тэмцээний хүндтэй шүүгчээр мисс Гантогоо ажилласан таатай мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. “Miss Model of the World-2014” тэмцээний  шүүгчээр БНХАУ-ын урлагын нэрт зүтгэлтнүүд болон, “CCTV” телевизийн ерөнхий захирал, …