Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр улаан гэрлэн дохионы 106 зөрчил, хурд хэтрүүлсэн 118 зөрчил бүртгэгдэжээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох тухай журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн осол, …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
13 January
Америкт амьдарч буй жүжигчин О.Дөлгөөний нөхөр аз жаргалаа “тодорхойлжээ”
“Мөрөөдлийн театр”-аасаа хэсэг хугацааны чөлөө авч, алс холын Америкт сурахаар одсон жүжигчин О.Дөлгөөн харь оронд гэр бүлийнхэнтэйгээ цуг амьдарч буй. Хэдийгээр ээж болоод удаагүй байгаа ч гэсэн, уран бүтээлдээ эргэн орж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан авьяаслаг бүсгүйн хичээл сурлага ч өндөр байгаа сурагтай. Хувиараа бизнес эрхэлдэг царайлаг залууг насныхаа ханиар сонгож, хөөрхөн хүү төрүүлж өгөөд байгаа түүнийг …
-
13 January
Эбола вируст халдвараар 838 эрүүл мэндийн ажилтан өвчилжээ
Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%) нь нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь …
-
13 January
МУГЖ Т.Ариунаа: Хуурамч найзууд, хоосон нэр алдраас надад юу ч үлдээгүй
Үргэлж цоглог хэмнэл, өөдрөг гялалзсан өнгө төрхийг фэнүүддээ харуулж яваа МУГЖ, дуучин Т.Ариунаа уран бүтээлүүдээрээ ч өнөөг хүртэл тэсрэлт хийсэн хэвээр. Өөрт нь зориулж зохиосон дуу болгоныг шүүрч аваад байдаггүй ч, уран бүтээлээ далайцтай хийхээр зорьдог түүнийг рок попынхон “Хамгийн хөдөлмөрч, дайчин эмэгтэй” гэлцдэг нь оргүй зүйл биш. Харин сүүлийн жилүүдэд эр нөхрийнхөө асуудлаас болоод нэлээдгүй шаналж байгаа гавьяат жүжигчин …
-
13 January
ФИФА-аас оны шилдэгүүдийг тодрууллаа
ФИФА-аас зохион байгуулж тодруулдаг дэлхийн шилдгүүдийг тодрууллаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн шагнал гардуулах ёслол Швейцарийн Цюрих хотод болсон. Энэ удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр Португалийн шигшээ багийн ахлагч болон Реал Мадрид клубийн довтлогч Криштиано Роналду тодорлоо. Харин Криштиано Роналдутай хамт өрсөлдсөн хөлбөмбөгчид болох Аргентина шигшээ багийн ахлагч мөн Барселона клубын довтлогч Лионел Месси болон Бавари Мюнхен ба Германы шигшээ багийн хаалгач Мануэл Нойер нар дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний шагналд өрсөлдсөн билээ. …
-
13 January
Барак Обама цагаан ордонд Сан Антонио Спөрс багийг хүлээн авлаа
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама NBA-ийн 2014 оны аварга Сан Антонио Спөрс багийг цагаанд ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Техас мужийн баг өнгөрсөн оны 6-р сард Майами Хит-ийг цувралд 4-1ээр хожин 2007 оноос хойш анх удаагаа НБЭ-ийн аварга болсон юм Америкийн мэргэжлийн спортын лигүүдэд түрүүлж , аварга болсон багуудыг ерөнхийлөгч Барак Обама цагаанд ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. …
-
12 January
Криштиан Роналду хоёр жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо
Швейцарийн Цюрих хотноо дэлхийн шилдэг хөлбөмбөгчинийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Улмаар Португалийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын довтлогч Криштиано Роналду 37.66 хувийн саналаар шилдгээр тодорсон байна. Ийнхүү тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурав дахь удаагаа шалгарч, сүүлийн хоёр жил дараалан ялагч боллоо. Түүнтэй шилдгийн төлөө Лионель Месси /15.76/, Мануэль Нойер /15.72/ нар өрсөлдсөн билээ.
-
12 January
Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг 11.2 хувиар өсчээ
Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …
-
12 January
“Бэлгэдэл” төдий Үндсэн хууль
Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын өдөр. Монгол Улсыг өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхэд, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлэн алхахад 1992 онд батлагдсан Шинэ үндсэн хуулийн үзэл санаа юу юунаас илүү чухал үүрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Жил бүрийн энэ л өдөр Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлсний өдөр болгон баяр ёслолын …
-
12 January
Охиноо тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ
Өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай хүүхдээ тэврэн тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж …
-
12 January
Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмыг улс эргүүлэн авна
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулжээ. Учир нь “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд иж бүрэн 17 хорооллыг байгуулж, Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ сууршьлын бүсүүдийг бий болгох хөтөлбөр бий. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчимд байгаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг солих, …
-
12 January
Монгол бүсгүй цахим гэмт хэрэгт өртжээ
Гадаадын иргэнтэй үерхэж байсан монгол бүсгүй цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол БНСУ-д гарчээ. Д гэх бүсгүй Узбекстан улсын иргэн 23 настай А-тай үерхэж байгаад харилцаагаа дуусгавар болгох гэснээр уг хэрэг гарсан байна. Тодруулбал, Узбекстан залуу нууцаар бичлэг хийж Д-ийн нүцгэн зургийг нь интернетээр найзууддаа илгээж дарамтлах болжээ. Гэвч монгол бүсгүй тус улсад хууль бусаар амьдарч байснаас уг хэргийг нууж …
-
12 January
Хулгайлсан амьтдаа Нарантуул зах болон Вьетнамчуудад зардаг бүлэг этгээдийг барьжээ
Гэрийн тэжээвэр хараа хяналтгүй амьдыг хулгайлан худалдаалдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага саатуулжээ. Тэд хамгийн сүүлд 40 ширхэг хулгайн тахиа машинд ачиж борлуулахаар явахад нь цагдаагийн байгууллага саатуулсан байна. Гэмт этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн 4, 32,26 дугаар хороонд оршин суудаг Д,Н,А нарын таван хүн байжээ. Тэд одоогийн байдлаар найман удаагийн үйлдлээр иргэдийн тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул олон улсын худалдааны …
-
12 January
Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ?
Гадаадад 120 мянга орчим монголчууд ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл бий. Хөрөнгөжих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний газарт хөдөлмөрлөж буй монголчууд олсноо цуглуулан, боломж бололцоогоороо ар гэрийнхэндээ илгээмж явуулдаг. Ингэхдээ хувцас хунар, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хуучин болон шинэ хувцас, хүүхдийн гутал, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд …
-
12 January
Эхнэрийг нь залгисан матрыг алж, өшөөгөө авчээ
Угандагийн загасчин Мубарак Батамбузе аварга матрыг араас нь мөшгиж, толгойг нь жадаар цавчиж, нутгийн баатар болоод байна. Түүний найман сартай жирэмсэн эхнэрийг Угандагийн Кёога нуурын эрэгт явж байхад нь 7,5 метр урттай, 1000 кг жинтэй матар иджээ. Матар хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг зургаан хүнийг үхэлд хүргэснээс гадна хэд хэдэн хүнийг залгиад байсан юм. Дээрх аварга амьтан нь Нил мөрний матарнуудаас 6 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл