Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 21 March

    Өнөөдөр Дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр

    Энэ бол шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүй илрэх хромосомын эмгэг юм. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор.  Учир нь хромосомын эмгэг ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд дауны синдромтой 20 мянга орчим хүн нас бардаг. …

  • 21 March

    Твиттерийг хэрхэн ашиглах вэ?

    Твиттер гэдэг бол маш олон хэрэглэгчдийн бичил блогуудыг нэгтгэсэн интернетийн нэг үнэгүй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүх твиттерчүүд дундаа бичил блогуудын нэг сүлжээтэй болж хүн бүр өөрийн шинэ мэдээллүүдийг бичин твиттерт илгээж бусад нь мэдээллийн туузаараа тэдгээр мэдээллүүдийг нь хүлээн авч унших ба сонирхсон хүнийхээ бичил блогийг байнга дагаж уншиж ажиглаж байх боломжтой болсон гэсэн үг юм. Ер нь твиттерыг …

  • 21 March

    С.Бямбацогт Тони Блейртэй санал солилцов

     Английн Ерөнхий сайд Тони Блейр өмнө нь ирэхдээ манай Засгийн газарт нэг жилийн хугацаатай зөвлөх баг ажиллуулах болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр өнгөрөгч лхагва гарагт Монгол Улсад ирсэн бөгөөд өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзсан байна. МАН-ын бүлгийн дарга Тони Блейр нар боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг …

  • 21 March

    3-р сарын 20-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014.03.20-нд хурдны зөрчил илрүүлэгч камерт  432 зөрчил, улаан гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камерт 83 зөрчил бүртгэгджээ. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 21 March

    ГССҮТ-ийн шинэ дарга ирэх даваа гаригт ажлаа хүлээж авна

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар сонгогдсон А.Мөнхтайван өнгөрсөн сарын дундуур ГССҮТ-н эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн билээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр А.Мөнхтайван өчигдрөөс эхлэн албан ёсоор ажлаа хүлээж авах байсан ч одоогийн байдлаар ГССҮТ-ийн даргаар томилогдоогүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус эмнэлгийн даргын үүрэг …

  • 21 March

    Автобусны жолооч нар 0,23-0,55 хувийн согтолттой жолоо барьж явжээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас өнгөрсөн лхагва гарагт 06.00-08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгасан байна. Шалгалтаар “Мяралзаа” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн, 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Hyundai Aero city” 540 маркийн 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, …

  • 21 March

    Геологийн хайгуулд 10 тэрбум төгрөг зарцуулна

    «Монголын геологи хайгуул-2014» чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулганаар геологийн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх, төрийн байгууллага бодлогоо танилцуулах, түүнд геологчдын санал бодлыг тусгахаас гадна геологийн ажлуудын үр дүнг танилцуулж байна. Геологчдын зүгээс төрөөс энэ салбарт зарцуулж буй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх жилүүдэд хөнддөг байсан. Энэ дагуу өнгөрсөн жил 7.3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөг …

  • 21 March

    Брэндан Рожэрс: Бүх анхаарал Кардиффын эсрэг төвлөрсөн

     Өнгөрсөн тойрогт заналт өрсөлдөгч Манчэстэр юнайтэдийг бахдалтайгаар буулган авсан Ливэрпүүлийг энэ тойрогт Уэльсийн Кардифф сити хүлээж байгаа билээ. Уг тоглолтын өмнө Улаануудын дасгалжуулагч Брэндан Рожэрс дараахи мэдээллийг хийсэн байна. “Одоо бидний анхаарлын төвд зөвхөн Кардифф л байна. Өөр юуны ч талаар бид бодохгүй байгаа. Олд Траффордоос бид сайхан үр дүнтэй буцсан, сайн тоглолтыг ч үзүүлсэн. Гэхдээ бидний хэн нь ч …

  • 21 March

    “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Тэгвэл  дээрх шагнал гардсан хүмүүсийн тухайд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн,  жүжигчин Ш.Алтанцэцэг, яруу найрагч Ц.Хулан, дуучин Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Мөн хөгжмийн зохиолчдын төлөөлөл  ч төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Тухайлбал, СУИС-ийн багш, МУСТА, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг мөн МУСГЗ …

  • 21 March

    Хотын дарга “Чингис хаан” нисэх буудалд ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтай танилцлаа. Чингис хаан олон улсын нисэх буудал өдөрт дунджаар 5-8 нислэг үйлдэж, 1000 хүртэл зорчигч хүлээн авдаг юм байна. Одоогийн байдлаар зорчигч, ачаа тээш, шалган нэвтрүүлэх орон нутгийн болон олон улсын 3 гарцаар хил хамгаалах хяналт шалгалт хийн, иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн Засаг дарга буудлын …

  • 21 March

    Өчигдөр 31 автомашин зөөж шилжүүлжээ

    2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 7 автомашин буулгаж 31 автомашин зөөж шилжүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 21 March

    Нийслэл дэх ТҮЦ-үүд бүгд нэг загвартай болно

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагтай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг …

  • 21 March

    Шүлхийн 500 мянган тун вакциныг битүүмжилжээ

    Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ. Тус компани хоёрдугаар сарын 21-нд л нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар …

  • 21 March

    Япон, Франц улс нийлээд ураны ордын 66 хувийг эзэмших хүсэлтэй байна

    Цөмийн энергийн газраас өxчигдөр “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Цөмийн энергийн газрын удирдлага, газрын дарга нараас гадна Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Арева” группийн охин компани болох “Арева Монгол” компани, Монголын төрийн өмчит “Мон атом” компанийн удирдлагууд оролцож, ураны хайгуул явцын талаарх мэдээллийг өглөө. Ураны нөөцөөрөө Монгол Улс …

  • 21 March

    УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт ажиллана

    Улсын Их Хурлын дарга З. Энхболд 2014 оны гуравдугаар сарын 21-24-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах томилолтоо “Наурыз” баярын хурал болон “Наурыз” баярын нээлтийн ажиллагаанд оролцсоноор эхлэх юм. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг нь сонсоно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой …