Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 23 November

    “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд харцага Б.Цэдэнсодном түрүүллээ

    Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрсөн Бямба гаригт Монгол Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын …

  • 23 November

    Оюу толгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстой гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй гэдгээ Ерөнхий сайд дахин илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, …

  • 22 November

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул, Э.Батмагнай нар дөрөв дэх удаагаа залуучуудын улсын аваргаар тодорлоо

    Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Хавай” спорт зааланд боллоо. Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос тасралтгүй өрсөлдөж ирсэн энэ удаагийн тэмцээнд 35 байгууллагын 254 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв. Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон тэмцээнд “Токио-2020” олимпын наадамд оролцож тавдугаар байр эзэлсэн Болдсайханы …

  • 22 November

    Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ

    Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт …

  • 22 November

    О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна

    Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид …

  • 22 November

    “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” цахим форум болно

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг зохион байгуулах гэж байна. “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт цахим форумыг Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?, Радио, телевизийн үйл ажиллагаанд зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь? сэдвийн хүрээнд Оюуны өмчийн газрын Зохиогчийн …

  • 22 November

    Ид шидийн ертөнцөд хүргэгч “Зүүдний цирк” тоглолт Монголд анх удаа амилна

    Зохиолч Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романаас сэдэвлэсэн уншлагын театр, циркийн үзүүлбэрийн гайхамшгийг хослуулсан тоглолт Монголд анх удаа болох гэж байна. Ид шидийн ертөнцөөр аялах мэт мэдрэмж төрүүлэх уг тоглолтод өгүүлэгч Н.Ялалт дэлхийн шилдэг нарны циркийн тайзнаа уригддаг А.Уранбилэг, Д.Лхагва-Очир, нарын монгол циркчин мөн илбэчин Ц.Баярсайхан нар оролцох юм. Энэ сарын 26-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдах “Шөнийн цирк”-ийг ердөө ганц удаа …

  • 22 November

    У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо. Монгол …

  • 22 November

    Баянзүрхчүүдэд сайн чанарын нөөцийн мах худалдаална

    Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад хоёр зүйлийн талаар голчилж ярилцсан. Үүнд Түмэнцогт сумын өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжихНөөцийн мах борлуулах зэрэг багтсан юм. Уулзалтын үр дүнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн 160 …

  • 20 November

    Танилц: Үйл ажиллагаа нь иргэдэд таалагддаг улс төрчид

    Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улстөрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны арваннэгдүгээр сарын судалгааг хүргэж байна.  Иргэд үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улс төрчид,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх – 32 хувь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ- 28 хувьХ.Баттулга – 20 хувьУИХ-ын гишүүн Н.Алтанхуяг – 14 хувьУИХ-ын дэд дарга С.Одонтуяа – 9 хувь  Үйл …

  • 19 November

    Л.Оюун-Эрдэнэ:Вакцинд хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр “Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ …

  • 19 November

    Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

      Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш буюу 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.  Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 19 November

    Засгийн газрын “Century” төсөл “Finance Asia Awards”-н шилдэг төслөөр шалгарлаа

    Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард олон улс дахь санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Олон Улсын нэр хүнд бүхий Finance Asia-аас жил бүрийн санхүүгийн салбарыг шилдгүүдийг шалгаруулдаг “Finance Asia Awards”-д Монгол Улсын Засгийн газрын …

  • 19 November

    Д.Батболд:22 бригадын 298 үйлчлэгч зам талбайн цасыг цэвэрлэж байна

    Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, …

  • 19 November

    “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз, дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн хүрээнд бүтээгдсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулж, Монгол Улсад “Puppet movie” төрлөөр бүтээж буй анхны бүрэн хэмжээний кино бүтээл …