Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 18 November

    Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар …

  • 18 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 11 сарын 18-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …

  • 17 November

    Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ

    Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах …

  • 17 November

    Т.Цэнд-Аюуш жюү жицүгийн дэлхийн аварга болов

    Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu Championship-2021” тэмцээний хөх бүсний “Мастерс 1” ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Т.Цэнд-Аюуш аваргын алтан медалийн эзэн болов. Мөн эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Н.Чаминтуяа мөнгө, Булган аймгийн Орхон сумын харьяат тамирчин Б.Батжаргал “Мастерс 2” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд барилдаж хүрэл, “Мастерс 4” ангиллын …

  • 17 November

    “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна. Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо. Иргэд 2021 оны 11 дүгээр сарын …

  • 17 November

    ”Эрчим хүчний зохицуулалт-20″ онол практикийн бага хурал болж байна

    Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна.  Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, …

  • 17 November

    Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах ёстойг санууллаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа. Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа …

  • 17 November

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Ням гарагт болно

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арваннэгдүгээр сарын 21-н буюу Ням гарагт болно. Сугалаанд аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн хонжворын супер шагнал 30 сая төгрөг байх аж. Тохирлыг Ням гарагийн орой Боловрол суваг телевиз шууд дамжуулан хүргэнэ.

  • 17 November

    КОВАКС-ын шугамаар манай улсад Файзер вакцины нэг сая гаруй тун хандивласанд талархал илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо. Монгол Улсын бүрэн вакцинжуулалт үндэсний хэмжээнд 66 хувьтай байна. Бүүстер тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд КОВАКС-ын …

  • 17 November

    Д.Сумъяабазар:Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас …

  • 17 November

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.  Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын …

  • 17 November

    “ЭКСПО 2020-Дубай” үзэсгэлэнд Монголын үндэсний өдөрлөг болов

    Монгол Улс 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд болж буй “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд өчигдөр Монголын Үндэсний өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа. Үндэсний өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн, Дубай Экспо-гийн Ерөнхий комиссарын ажлын албаны дарга Нажийб Мухаммад Али нар үг хэлэв. Монголын Үндэсний өдөрлөгийг …

  • 17 November

    Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүдийн хоцролтын дундаж буурсан

    УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. Энэ хугацаанд УИХ-ын 57 гишүүн хуралдаан огт таслаагүй, 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцролттой байна гэлээ.  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас …

  • 17 November

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулахаар зохион байгуулах хорооны бүтэц, …

  • 17 November

    “Black comedy” нэртэй шинэ театр байгуулагджээ

    СУИС-ийг төгссөн жүжигчин залуус “Black comedy” театр байгуулжээ. Тус театрын найруулагчаар Г.Ган-Очир ажиллах бөгөөд хошин урлагийн шинэ, сонирхолтой төрлөөр уран бүтээлээ туурвих аж. Тодруулбал, Монголд анх удаа орчин цагийн театр болон телевизийн шоу урлагийг хослуулсан инээдмийн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хүрээлэн буй орчны гамшиг, ядуурал, дампуурал, архидалт, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд …