Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 30 June

    Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.  Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл …

  • 30 June

    Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү …

  • 30 June

    Г.Занданшатар: Үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, …

  • 30 June

    Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

    Өнөөдөр дэлхийд өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн суурь нь төрийн болон хувийн хэвшлүүд нь зөв менежментийн тогтолцоог бий болгож байна.Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, төрийн албан хаагчдын …

  • 30 June

    Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна

    Манай эх оронд жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав. Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1 хүртэл өрнөж байна. Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх …

  • 30 June

    Хүүхэд байхдаа урлаж байсан даавуун торон цүнхээрээ одоо ч “гангардаг”

     “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмжийг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сувиллын эмчилгээний хэсгийг хариуцахаас гадна байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар зорин ажилладгаараа түүний мэргэжил онцлогтой. -Түүний хувьд багаасаа …

  • 30 June

    Т.Баасансүрэн: Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхны парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан минь

    Нацагийн Багабанди Улсын Их Хурлын дарга болов. Дэд даргаар Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав сонгогдсон. Эрхүүд хуульчийн мэргэжил эзэмшсэн Н.Ринчиндоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар парламентын удирдлага 1992 онд ингэж бүрэлдсэн юм. Эрхүүгийн Их Сургуулийн орос хэлний бэлтгэл ангид хамтдаа суралцаж байсан Н.Багабанди өнөөх Баасансүрэн хаана явж …

  • 30 June

    Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ

    Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Монгол Улс энэхүү цахим шилжилтийн түүчээг үргэлжлүүлэн, алгуурхан боловч үр дүнтэйгээр шинэчлэлийг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон …

  • 30 June

    БНСУ дахь монголчуудын “Нүүдэлчин Монгол наадам” Пусанд болно

    Пусан хот дахь монгол иргэд, Өмнөд Кёнгсан муж дахь монголчуудын “Тулга” нэгдлийн санаачилгаар “Нүүдэлчин Монгол наадам”-ыг БНСУ-д амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах гэж байна.  Наадам БНСУ-ын Пусан хотын Кымжон дүүрэгт байрлах Тэханбүлгюжугэжунг Хунбобса буддын хийдийн өмнөх Зүлгэн талбайд 2022 оны долоодугаар сарын 3-ны өдөр  болох юм.  11 дэх жилдээ зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол наадам”-ын Ерөнхий зохион байгуулагчаар “Намуун Трэйд” ХХК, “Солонгос-Монголын …

  • 30 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд …

  • 29 June

    “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар өнөөдөр (2022.06.29) “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган …

  • 29 June

    Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд жүжигчин Г.Ундармаа тогложээ

    Дуучин, хөгжимчин Baljka-гийн гурав дахь уран бүтээл “Obsession” клип цацагдлаа. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гурав дахь клипээ өөрөө найруулж зураг авалтаа Япон улсын нийслэл Токио хотод хийсэн байна. Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин …

  • 29 June

    Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ

    Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм. Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим …

  • 29 June

    Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын иргэн, баг, хамтлагт шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, …

  • 29 June

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана

    Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх …