Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 16 November

    Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4 иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5,2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ. Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас …

  • 16 November

    М. Лхагвагэрэл “Цэргийн арслан” боллоо

    Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, Алдар СХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Даян дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж “Цэргийн арслан” цолны эзэн боллоо. Булган аймгийн Орхон сумын …

  • 16 November

    Шинэ дуучдаар бүл нэмсэн “Тоонот” студи 3 жилийн ойн тоглолтоо хийнэ

    2018 оноос эхлэн шинэ залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй “Тоонот” студи гурван жилийн ойн баяраа энэ сарын 19-нд өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх гэж байна. Тэд жил бүр “Toonot volume” цомог гаргадаг бөгөөд энэ жил ч мөн адил “Toonot volume-3” цомгоо гаргажээ. “UG palace”-д болох уг тоглолтод тус студийн найман уран бүтээлч TOONOT …

  • 16 November

    Найруулагч А.Төгсбаярын “Манан” МУСК энэ сарын 26-нд нээлтээ хийнэ

    “GUYS” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна. Адал явдалт төрлийн “Манан” киног энэ сарын 26-наас кино театруудаар гаргах аж. Ташрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн …

  • 16 November

    Х.Баярмаа:Хайр дурлалын сэдэвтэй киноны гол дүрд анх удаа тоглолоо

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийх “Хас урлан” студийн бүтээл “Хиртээгүй сарнай” киноны гол дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа уригдан оролцлоо.

  • 15 November

    BTS хамтлагийн дэлгүүр Зайсан Хиллд албан ёсны эрхтэйгээр нээгдлээ

    Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг BTS POP-UP дэлгүүр Зайсан Хилл Цогцолборын  4 давхарт албан ёсны эрхтэйгээр нээгдлээ. The Wealth Record-ийн мэдээлснээр BTS хамтлагийн 2021 оны нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ цаг үеийн хамгийн алдартай хамтлагаар тодроод байгаа билээ. БНСУ-ын эдийн засагт BTS хамтлаг жилдээ дунджаар 5.5 их наяд воны үр нөлөө …

  • 15 November

    Ш.Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Байгаль орчны бие даасан тогтолцоо бүрдүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааны нийгэмд тус салбарт мөрдөгдөх хууль, тогтоомжуудыг анхлан боловсруулж батлуулан, ойн санг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ойн аж ахуйн заавар, зөвлөмж боловсруулах, салбарын залуу мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн сургах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж …

  • 15 November

    У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.             Чуулганаар : Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний …

  • 15 November

    Н.Ариунбат:Хаан банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг монголбанкнаас олгоогүй

    Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр түгээгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас тодрууллаа. – Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдоход хуулиар Төв банк зөвшөөрөл олгодог. ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдсон уу, Монголбанк зөвшөөрөл олгосон уу? – ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 11 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын болон …

  • 13 November

    Төрийн албаны ерөнхий шалгалт Даваа гарагт орон даяар эхэлнэ

    Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна. Шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс …

  • 13 November

    Г.Эрхэмбаяр Дэлхийн 3 удаагийн аварга боллоо

    НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний ангиллын +100кг жинд аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээний гурван удаагийн аварга болоод байна. АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

  • 13 November

    Монгол Улсад Олон улсын боксын тэмцээн зохиох санал гаргажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч У.Н.Кремлёв тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. У.Н.Кремлёв Монгол Улсад Олон улсын боксын томоохон тэмцээн зохиож байх, Боксын төв академи байгуулах саналаа илэрхийллээ. Мөн Монголын боксын холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв. ТОП-4 төрлийн нэг болох боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 13 November

    Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа. Өргөмжит консул Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өгөв. Эдгээр хуулбарыг хийхэд дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, хуулбарууд “Чингис хаан” …

  • 13 November

    Уул уурхайн компаниуд ирэх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж …