Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 12 November

    Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол улсын гавьяат багш цол хүртээлээ

    Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсаны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медаль хүртлээ. Энэ үеэр Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч “Бага ангийн багшдаа баярлалаа” дууны зохиогч Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Хөгжмийн …

  • 11 November

    Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

    2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ. МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХ-ны ерөнхийлөгч МБХ-ны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай …

  • 11 November

    ФОТО: Дөрвөн эрхэмд Ардын багш, 16 хүнд Гавьяат багш цол олголоо

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. АРДЫН БАГШ ЦОЛЫГ: Монгол Улсын дээд боловсролын салбарт 25 …

  • 11 November

    Б.Одсүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл худлаа

    Олон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа. –Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Арваннэгдүгээр сарын 4-нд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний …

  • 11 November

    “Анимейшн” төсөл шалгаруулах уралдаан зарлагдлаа

    Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Анимейшн” бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготойгоор “Анимейшн” бүтээлийн төсөл шалгаруулах уралдаан зарлалаа. ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ 2.1. Хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байна. 2.2. Уран бүтээлийн зохиол, дүрүүд, концепц гарсан байх, 2.3. Төслийн эхний бэлтгэл ажил …

  • 11 November

    “МОНГОЛ КИНОНЫ САР” аян явагдаж байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, …

  • 11 November

    Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ цахимаар бүртгэлээ

    Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ “e-Mongolia” -р дамжуулан цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэл болон Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг тус, тус “e-Mongolia”-р бүртгэлээ. Энэ талаар бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа. Ю.Энх-Эрдэнэ: “e-Mongolia” -д төрсний бүртгэл үйлчилгээг …

  • 11 November

    Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ. …

  • 11 November

    М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол …

  • 11 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна. 2021 оны 11 сарын 11-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …

  • 10 November

    Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

    Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал,  энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба …

  • 10 November

    Хүндийн өргөлтийн үндэсний шигээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт Гавьяат дасгалжуулагч цол олгоно

    Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан тэргүүтэй олон шилдэг туйванч бэлтгэж буй Ц.Хосбаярт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ. Монголын хүндийг өргөлтийн спортын хөгжил, тамирчдын амжилт түүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос хойш ажиллаж буй тэрбээр Монголын урдаа барьдаг туйванчдын нэг. 10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, …

  • 10 November

    Хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээнэ

    “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, хөгжмийн багш Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол олгохоор болжээ. Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон …

  • 10 November

    Фото:”Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ

    Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Хүүхдийн цуврал уран бүтээлийн нэг болох “Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ. Соёлын яамны дэмжлэгтэйгээр цоо шинээр тавигдсан уг бүжгийн жүжигт “Номадик балет” продакшны залуу уран бүтээлчид болон сонгодог бүжгээр хичээнгүйлэн суралцагч хүүхэд багачууд хамтран оролцсон юм. Үзэж амжаагүй хүүхэд багачууддаа зориулан бүжгэн жүжгийг ирэх сард олон нийтийн телевизээр дамжуулан хүргэхээр болжээ.

  • 10 November

    Оросын тал Хөшигийн хөндийн нисэх буудлын шатахуун нийлүүлэлтэд анхаарахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярив. Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлов. Энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг …