Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 26 September

    УИХ-ын ээлжит бус чуулган болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт гаргасан Эдийн засгийн байнгийн хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулах юм. Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин чуулганы хуралдаанаас өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа чуулганы хуралдааныг …

  • 26 September

    Нийслэлийн 100-аас дээш настай ахмадуудад бэлэг хүргэж өгнө

    Нийслэлийн хэмжээнд олон улсын ахмадын баярын өдрийг угтан “АХМАД НАСТНАА ХҮНДЭЛЬЕ “ арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр 10-11 цагийн хооронд нийслэлийн 100-аас дээш настай 9-н ахмад настанд баяр хүргэж гэрээр нь явж гарын бэлэг гардуулах юм.

  • 26 September

    “ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” лидер эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт болно

     УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм.  Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн …

  • 26 September

    Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН

    Сирийн Сөрөг хүчин буюу босогчид маш олон нэгжээс бүрэлддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө улс төрийн хүчин хэмээн батлахыг оролдож байгаа ч ямар нэг зохион байгуулалт, дэс дараа, үйл ажиллагааны “нэгдмэл бүтэц” гэж байхгүй. Өрнөдийн орнуудад зөвшөөрөгдсөн цор ганц субъект нь Сирийн Чөлөөт Арми. Бусад нь цэвэр аллага хүчирхийлэл, дээрэм тонуул хийгчид гэж ойлгож болох юм.  Судлаачид төдийгүй босогчид өөрсдөө хэдэн эвсэл, …

  • 25 September

    Хүнд бэртэл авсаны улмаас мэргэжлээ сольсон тамирчин

    Өөрийн нөр их хичээл зүтгэлийн үр дүнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн аварга болсон уран гимнастикч  Мария Столбова мэргэжлээ сольжээ. Учир нь тэрээр “Уран гимнастикийн дэлхий аварга” шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаад  айхтар бэртэл авчээ. Түүний энэхүү бэртэл нь  тэмцээний дараа хүндэрч нуруун дахь өвдөлт нь тэсвэрлэшгүй болсон тул цаашид уралдаан, тэмцээнд оролцож өөрийгөө зовоохоо болихоор шийджээ. Одоо …

  • 25 September

    Би тамхиа татаад алхаж байна

    Манай улсад тамхидалт  гэдэг зүйл   замбараагаа алдаж, долоон настай хүүхдээс далан настай хөгшин хүртэл тамхи татаж ойр орчмынхоо хүмүүсийг хордуулсаар байгаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж нэг хэсэгтээ л хүмүүс эмх замбараагүй, хаа таарсан газраа тамхи татах нь багассан. Тамхины хуулийн гол зорилго тамхины хор хөнөөлөөс Монгол Улсын хүн амыг хамгаалах, тамхитай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд …

  • 25 September

    Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ

    Говьсүмбэр аймагт эх­нэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч этгээд чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн ес­дүгээр сарын 14-ний өдөр хорих ангид нь тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүйг далимдуулан өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна. Тодруулбал жижиг сал­хивчны шилийг хагалж, тө­мөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл …

  • 25 September

    “Монгол ур чадвар 2013” Өдөрлөгөөр МҮСТ-ийн хүүхдүүд 4 төрөлд өрсөлдлөө

    Өнөөдөр Сүхбаатарын талбайд 11 цагаас эхэлсэн “Монгол ур чадвар 2013” өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдхүүнээр үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн МҮСТ хүүхдүүд чадвараараа дөрвөн төрөлд өрсөлдсөн юм. Тэд үсчин, нүүр будалт, барилгын өрлөг, цахилгаан гагнуур гээд эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдлөө. Мөн монголдоо анхдагч жинсэн өмд үйлдвэрлэгч “Урбан жинс” ХХК-ны загварын шоу болсон юм. Энэхүү шоунд загварын акулууд болох Топ модель …

  • 25 September

    “No-Gi British Open-2013”-т А.Мөнхбаяр аваргалжээ

    Англи улсад энэ сарын 22,23-ны өдрүүдэд болсон жюү-жицу бөхийн аварга шалгаруулах “No-Gi British Open-2013” тэмцээнд Монгол Улсын тамирчин А.Мөнхбаяр 64 кг жинд аваргалжээ. Дашрамд дуулгахад, Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид 10 сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелс хотноо зохиогдох мастеруудын болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 10-р сарын 27-28-нд Япон улсын Токио хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус тус бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ. 

  • 25 September

    Цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалтын 9-р сарын сүүлийн өдрүүдийн хуваарь

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ үеэр цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлаж байгаа юм. 9-р сарын сүүлийн өдрүүдийн засварын хуваарийг танилцуулъя гэж Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. 25/IX 10.00-17.00 СБД 19-р хороо Шарга морьтын зуслангийн хэрэглэгчид 10.30-17.00 СБД 2, 3-р хороо Наран их дэлгүүр, Наран трейд ХХК, Аэрофлот, Айст Монголия, Сондор төв, 5-р хорооллын 8, 9, 10, …

  • 25 September

    250 гаруй Монгол үндэстэн Чингисийн талбайд тоглолт хийнэ

     Ирэх ням гаригт буюу 9-р сарын 28-ны өдөр 250 гаруй Монгол үндэстэн оролцсон “Хамаг Монгол” тоглолт Чингисийн талбайд болно. Тус тоглолт МУГЖ С.Жавхлангийн санаачилсан “Хамаг монгол” төслийн хүрээнд хийгдэж буй 10 дахь тоглолт бөгөөд тоглолтоор үндэсний дуу, бүжиг язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх  зорилготой ажээ. Сохирхуулахад, “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол, Халимаг, Тува, Өвөрмонгол, …

  • 25 September

    Урд хөрш рүү 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэрт гаргахыг завджээ

    Замын-Үүдийн хилээр 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэртийг урд хөрш рүү гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Ш болно Б нар тус бүр 15 мянган ширхэг 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тээж явсан байна. Улмаар Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэж байгаад 0108 дугаар ангийн хилчдэд баригдсан ажээ. Одоогоор …

  • 25 September

    Нийслэлд 1569 малчин өрх амьдарч байна

     Нийслэлийн малын тоо толгойг дүүргээр гаргахад Багануур дүүрэг 109439, Багахангай дүүрэг 16349, Баянгол дүүрэг 17, Баянзүрх дүүрэг  39081, Налайх дүүрэг 39986, Сонгинохайрхан дүүрэг 62654,  Сүхбаатар дүүрэг 3626, Хан-Уул дүүрэг 35780, Чингэлтэй дүүрэг 1528 толгой малтай байна. Малын төрлөөр нийслэлд 177 тэмээ, 25803 адуу, 60598 үхэр, 124732 хонь, 97150 ямаа байгаа бол малтай өрхийн тоо 4927, малчин өрхийн тоо 1569 байна …

  • 25 September

    “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэлх замын зорчих хэсгийг маргааш нээнэ

    Улаанбаатар хотод  зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаас …

  • 25 September

    Дэлгүүр дээрэмдсэн Цагдаагийн ахмад ганц биш 4 удаа дээрэм хийжээ

     ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч өнгөрсөн 18-ний өдөр хийн буугаар зэвсэглэн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байранд байрлах “Толла” хүнсний дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг одоо УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа бөгөөд түүний сая илчлэгдсэн дэлгүүр дээрэмдсэн хэрэг нь ганц удаагийх биш байжээ. Тодруулбал, ахмад Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн наймдугаар сарын 2- нд …