Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 25 September

    Зүүн сэлбийн замыг өнөөдрөөс эхлэн 6 хоног хаана

    Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 600 метр авто замын барилгын ажилтай холбогдуулан 2013 оны 9 сарын 25-наас 10 сарын 02-ны хооронд Натур худалдааны төвөөс урагш Шинэ дөл цогцолборын хажуугаар Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

  • 25 September

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурван сэтгүүлчийг яллуулав

     Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой, Монголын сонины холбоо байгуулагдсны 15 жилийн ой удахгүй болно. Энэ ойн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг гарлаа. Саяхан Чингэлтэй дүүргийн шүүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлоор гурван сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн, сэтгүүлч нарыг …

  • 25 September

    Нэр нөлөөтэй нэгэнд зодуулсан загвар өмсөгч Д.Солонго түүнийг илчлэхээс айж байна

    “Эра” төвийн багш  Д.Солонго хэдхэн хоногийн өмнө Зайсангийн ойролцоо зодуулж, хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнийг зодсон хүн нь Монголд нөлөө бүхий хүний том хүү гэдгийн бид дурьдаж байсан. Загвар өмсөгч маань тэр залууд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ төлөө зодуулсан байсан. Одоо загвар өмсөгч Д.Солонго бүсгүйн биеийн байдал тааруухан байгаа бөгөөд 4-5 хоног өнгөрчихөөд …

  • 25 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер А.Меркельд дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ

    АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцожбайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Канцлераар дахин сонгогдсон А.Меркельтэй утсаар ярьж баяр хүргэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гарган авах талаар харилцан ярилцаж байгаа төсөл хэрэгжиж, Монгол Улс дотоод зах зээлээ шатахуунаар хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр …

  • 25 September

    Хүний муухай дуу хоолой сонсогддог цэцэрлэгт хүрээлэн

    Тайландын Бангкок хотоос холгүйхэн  оршдог нэгэн  буддын сүмд харьяалагддаг цэцэрлэгт хүрээлэнд хамгийн хачирхалтай хөшөө үзмэрүүд байдаг ажээ. Тэнд  дүүжлүүлсэн, жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгааг харуулсан олон хөшөө байдаг ажээ. Үүний зэрэгцээ цэцэрлэгт  хүний муухай дуу хоолой сонсогддог гэнэ. Уг цэцэрлэгт хүрээлэнг нүгэл хийсэн …

  • 25 September

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэллээ

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр, засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монголын талын албаны хүмүүс оролцов. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарт зориулсан дайллагад Монгол …

  • 25 September

    Экспортлосон гэх “Оюутолгой”-н зэсийн баяжмал Хятадын гааль дээр гацжээ

     “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүрээнд есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний 38 мянган тонн баяжмалыг Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод руу тээвэрлэсэн бол “Оюутолгой”-н агуулахад 122 мянган тонн бүтээгдэхүүн хадгалагдаж …

  • 25 September

    Ээлжит бус чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдах товтой байна. Чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм. Ээлжит бус чуулганы хуралдааны өмнө Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэх дээрх гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

  • 25 September

    Х.Уламбаяр: ЮУГАА Ч ХУВААЛЦАХ ДАМАСКЧУУД

    Сирийн нийслэл Дамаск хотын жирийн нэг орой. Хэдий дайн тулаантай ч эв нэгдэлтэй хэвээр. Зовсон зүдэрсэн нь бишгүй олон. Гэлээ гээд нэгнийгээ тэд орхихгүй юм. Үдэш бүр л бусад дүүргээс бүрээс хүнс цуглана. Тийм их биш л дээ. Гэхдээ л сайхан сэтгэл. Олуулаа идсэн хоол амттай гэж тэр байх. Ертөнцаас “тусгаарладах” шахсан Дамаскт юм юм л дутагдана. Тэр тусмаа шим …

  • 25 September

    Пусанд болох “Олон улсын кино наадам”-д анх удаа Монгол кино өрсөлдөнө

    Ирэх 10 сарын 03-12-ны өдрүүдэд Пусан хотноо  “Олон улсын  кино наадам”  18 дах удаагаа зохион байгуулагдахад бэлэн болжээ.  Дэлхийн  70 орны 301 ширхэг кино оролцох уг наадам  нэрт кино жүжигчдийн оролцох Улаан хивсний ёслолоор эхэлж, 10 хоногийн турш үргэлжлэх ба энэхүү наадамд анх удаагаа Монгол улсын 2 кино оролцох гэж байна. С.Бямба найруулагчийн Монгол -Германы хамтран бүтээсэн 90 минут үргэлжлэх …

  • 25 September

    Жолооч та 9 сарын 23-нд дүрэм зөрчсөн эсэхээ шалгаарай!

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 23-ны өдөр  гэрлэн дохионы 191, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/09/23 22:59:30 0095УНД SPEED 71km/h 2013/09/23 12:13:58 0097УНВ SPEED 82km/h 2013/09/23 22:12:48 0147УНЯ SPEED 83km/h 2013/09/23 03:58:44 0171УНВ SPEED 90km/h …

  • 25 September

    “Азийн хөгжлийн банк”-тай хамтран Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийг хөгжүүлэх ажил 4-р сараас эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар 2 тал харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм.  Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хотын захиргааны цогцолбор”-ыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн …

  • 25 September

    Нийтийн тээвэрт цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглана

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Словак улсын Эдийн Засгийн Яамны 1-р орлогч сайд Павел Павлосыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Словак улсын Братислав хот болон Улаанбаатар хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Словак улс Улаанбаатар хотын дэд бүтцийн, тэр дундаа нийтийн тээврийн салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. …

  • 24 September

    Өршөөлийн хууль батлагдвал 3000 хүмүүжигч суллагдана

     УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай хууль санаачлагчид өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барихаар зэхсэн байсан ч өргөн барьж чадаагүй тус хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн байна. Мөн УИХ-ын ихэнхи гишүүдийн Өршөөлийн хуулийн шинэчилсэн хувилбарыг дэмжиж …

  • 24 September

    “Экспорт”, “Ерөөл” зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэсэн байна

    Нэг хэсэг “Азийн чоно” гээч хуурамч архинаас болж олон хүн хордлогонд орж зарим нь хорвоогоос халисны дараа манайд архины хууль нилээн чангарсан. Нэг хэсэгтээ л хуурамч архи энэ тэр гэж чихнээс хонх уяхгүй байсан. Гэтэл саяхан хуурамч архи үйлдвэрлэж байсан хэдэн этгээдүүдийг  цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Уг ноцтой хэргийг зохион байгуулсан иргэн Э нь айлын байр түрээслэн “Экспорт”, “Ерөөл” зэрэг …