Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн …
Мэдээ мэдээлэл
September, 2013
-
24 September
Зам тээврийн хэргийн тоо 5,3 хувиар буурчээ
Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногийн дотор нийт 469 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн шинжтэй 198,осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч,690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, …
-
24 September
Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд 32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Нэмээд 7 дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлжээ. Сурагчдын нэгдсэн …
-
23 September
ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ
Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа 39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг 23:00 цагаас нээх юм. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд …
-
23 September
У.Мөнх-Эрдэнэ Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөхөөр боллоо
Казакстаны Алмата хотноо болох Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг жинд өрсөлдөх эрхээ авах сорилго тулаан дөнгөж саяхан У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын дунд болж өндөрлөлөө. Тулаанд МУГТ У.Мөнх-Эрдэн ялалт байгуулсан юм. Тиймээс тэрээр Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болж байна. МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ жиндээ дэлхийд нэгт эрэмбэлэгдэж байгаа билээ. МУГТ, У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцохыг …
-
23 September
Уран дархан болон монгол зургийн “Монгол урлаг” үзэсгэлэн гарна
Blue moon арт галерейгаас санаачлан энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл” -үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм. Blue moon арт галерей нь …
-
23 September
Эрүүл мэндийн сайд Н.Удвал үндэсний эв, эеийн төлөө нэгдэхийг уриаллаа
“Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгтэйчүүд байдаг байна. Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, “Гадаадын улс орнуудад боловсролтой чадварлаг эмэгтэйчүүд …
-
23 September
Александр Литвин: Энергээрээ таарч тохирохгүй хүмүүс хүүхэдтэй болж чаддаггүй
Бие бялдрын онцлог болон эмнэлэгийн онош зөв тогтоогдсон ч зарим гэр бүл удаан хугацааны турш хүүхэдтэй болж чадахгүй байдаг тухай тайлбарлахаар би амласан. Урт хугацаа гэдэг нь таныхаар хэдэн жил вэ? Миний ойлгож мэдсэнээр бол наймаас дээш жилийг л урт хугацаа гэж үзэж болно. Хувь заяа /энергийн харилцан үйлчлэлийн хууль/ их ухаалаг мэргэн болохоороо дээд зэргээр тооцоолж төлөвлөн …
-
23 September
Зөрчил гаргасан жолооч нар Нийслэлийн Төрийн сан дансанд 111,870,000 төгрөг төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 20288 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн …
-
23 September
Ухамсар дорой эхнэр нөхрүүдийн балаг
Сүүлийн үед гэр бүлийн маргаанаас болж, амиа хорлолт зодоон цохион, бие биенээ мэсээр гэмтээх гээд олон сөрөг хэргүүд гарах болсон. Гэтэл өнгөрсөн шөнө мөн л ийм нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 25 настай эмэгтэй Х нь, нөхөр болох 29 настай эрэгтэй Б-тэй хэрэлдэж улмаар хэт их уурлан, уур бухимдлаа бариж чадалгүй өөрийнхөө зүүн хөхний тушаа хутгалж өөрийгөө …
-
23 September
“Амгалан” дулааны станцын газар шорооны ажил 80 хувьтай явагдаж байна
Эрчим хүчний сайд М.Сономпил Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй “Амгалан” дулааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах 300 Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулааны станцын барилгын ажлыг өнгөрсөн сарын 21-нд эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компаниуд салбарын сайдад …
-
23 September
Ээжүүд ээ! Д.Арвин гишүүнээс 250 сая төгрөгөө нэхье
Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь ховор заяа, хосгүй аз завшаан. Тэр тумсаа тэрхүү биеийг төрүүлж өсгөсөн эх хүний ачлал, энэрэл гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт хүн чанараа гээгсэд ээжийнхээ нэрийг зээлдэж энд тэндээс мөнгө босгоод түүнийгээ өөрсдөө завшин, увайгүй …
-
23 September
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдлаа
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Дээд шүүхийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Худалдан авах ажиллагааны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулах юм байна. Харин сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материалыг Төрийн албаны …
-
23 September
Анна Ушенина Хятадын шатарчин Хөү И Фаньд гурав дахиа ялагдлаа
Дэлхиин эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-28 хооронд Хятадын Тайжөү-д болж байгаа билээ. Ингээд энэхүү оюуны их мастеруудын өрсөлдөөнд Хятадын залуу шатарчин Хөү И-фань Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь тэмцээнд Дэлхийн аварга Украины шатарчин Анна Ушенинаг ялж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрээр Ушенинаг 4 хожиж, 3 хайнцан, 5.5 : 1.5-ын оноогоор хожиж, тэмцээнээ урьдчилан дуусгасан юм. Энэ …
-
23 September
Дүүргүүдийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явагдаж байна
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг 2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ 2013 оны 9-р сарын 20-ноос 11-р сарын 01 хүртэл ажлын 30 хоногийн хугацаатай зохион байгуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл