Амьдралын ээдрээ” киноны Ким Инха нэрээр танигдсан Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён өчигдөр хуримлалаа. Тэрээр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Мин Жонгтой гэрлэсэн юм. Хурим Сөүл хотын “Grand hat” зочид буудалд боллоо. Хосуудын хуриманд Солонгосын болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий 200 зочин оролцжээ. Нэрт жүжигчин И Бёнг Хён энэ жил 44 нас хүрч байгаа бол түүний эхнэр жүжигчин И …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
12 August
“Оюу толгой” юу болоод байна вэ?
“Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилт Засгийн газраас зөвшөөрөл авахтай холбоотойгоор түр хугацаанд хойшилсон тухай Рио Тинто компани мэдэгдсэн. Ийнхүү нэмэлт 5 тэрбум ам.доллар шаардаж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ шалтгаанаар хойшлуулаад байгаа. Энэ оны эхнээс гацаанд ороод байсан хэлэлцээрийн нөхцөлд Рио Тинто ийнхүү өөрийн талаас нүүдэл хийсэн бол Монголын Засгийн газар ч мөн өөрсдийн саналаа илэрхийлж байна. Тодруулбал, …
-
12 August
Цахилгааны үнийн өсөлт энэ өвөл нийслэлийн утааг хоёр дахин нэмэгдүүлнэ
Нийслэлчүүд бид өвөлдөө хоолой хорсгосон утаатай, зундаа тоос, шарилжтай орчинд амьдарсаар олон жилийн нүүр үзлээ. Үүнээс болж амьсгалын замын өвчин, элдэв харшилд дарлуулсаар эрүүл хүн бараг үлдсэнгүй. Утааны асуудлыг шийдвэрлэнэ хэмээн төр засаг, хотын удирдлагууд хэдэн жил тэмцэж байгаа ч хий дэмий хөрөнгө мөнгө салхинд хийсгэхээс өөр гавьтай зүйлд хүрээгүйг хүн бүхэн мэдэж байгаа. Өнөөх л утаагүй зуух, сайжруулсан …
-
12 August
С.Бодровын хэл ам дагуулсан киноны 2-р анги хийгдэх гэж байна
ОХУ-ын нэрт найруулагч С.Бодров Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн “Монгол” киноныхоо 2 дугаар анги буюу үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өмнөх анги нь Монголын түүх судлаачид, эрдэмтдийн уурыг барьж, түүхийг гуйвуулсан кино хийлээ хэмээн зэмлэл хүртэж байсан тэрээр ийнхүү хоёрдахь ангийн зураг авалтын газраа сонгох ажилд ороод байгаа гэнэ. 2007 онд дэлгэцнээ гарсан “Монгол” кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, гадаад шилдэг …
-
12 August
Шагийн тасалбараар хөлжигсөд буюу вокзалын нэгэн өглөө
Өглөөний нар мандахтай зэрэгцэн урд хөршийг зорих гэсэн наймаачид хөл дүүжлэх унааныхаа тасалбарыг авахаар “Улаанбаатар төмөр зам”-ын билетийн кассын өмнө дугаарлан зогсоно. Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол зогсоод ч хүссэн тасалбараа авч чадахгүй тохиолдол бишгүй. Учир нь жилийн яг энэ үед буюу наймдугаар сараас есдүгээр сарын хооронд “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн суудлын галт тэрэгний тасалбар бараг л нүдний гэм болтлоо …
-
12 August
Х.Тэмүүжин сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д өнөөдөр 13:00 цагаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлаар “Хуульчидын холбоо” байгуулагдах болсон талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажээ. Т.Түвшин Ugluu.mn
-
12 August
“Өндөр буянт холдинг”-ийн барилгаас оюутан залуу унаж амиа алдав
Барилгын дээрээс хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Тэрбээр энэ сарын 1-нд “Өндөр буянт холдинг” компанид ажилд орсон аж. 640 айлын тус хотхон 16 давхарын барилга зутгалтын ажил ид …
-
12 August
Крис Браун ухаан алдан унажээ
Америкийн R&B дуучин Крис Браун өнгөрсөн баасан гаригт Лос-Анжелос дахь студидээ гэнэт татаж унасан болохыг түүний хувийн сэтгүүлч мэдээлжээ. Эмч нар түүнийг хэт их ядаргаа, гүн сэтгэлийн хямралд орсон гэж оношилжээ. Ням гаригт тэрээр өөрийн твиттэр хуудсандаа “Чи дурсамж болон үлдэхэд тэд чамайг хайрлахаа болино.” гэж бичсэн байжээ. Нэг хэсэг тэрээр байнга хэрэг түвэгт орооцолдож рейтингээ ихээхэн алдсан юм. Тэрээ …
-
12 August
Дархан аварга Ж.Мөнхбат отгон аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлнэ
“Их шавийн дээд сургууль”-ийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат отгон аварга Гунаажавын Эрхэмбаярт өнөөдөр хүндэтгэл үзүүлнэ. Уг ёслол Их шавийн дээд сургуулийн байранд 12:00 цагаас болох бөгөөд тус сургуулийн төгсөгчид болох бусад бөхчүүд ч хүрэлцэн ирэх юм байна. Ugluu.mn
-
12 August
“Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг хуурамчаар ашигласан бололтой
“Стандарт” банк “УБТЗ”-ыг Лондоны шүүхэд өгсөн тохиолдолд дээрх 35.5 сая ам.долларыг заавал төлүүлэх аж “Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг дуурайлган тус газрыг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 35.5 сая ам.долларын зээл авсан гэх шуугиан нэгээр нэмэгдлээ. Тодруулбал Ш.Батхүү “Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банканд барьцаанд тавьсан, мөн “Олон овоот”-ын ордыг хоосон хэмээн мэдэгдэж геологич, эрдэмтдийн …
-
12 August
АНУ мөрдөх хөтөлбөрөө өөрчлөх болсон нь Сноудены гавьяа гэв
Алдарт “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тусгай албаны мөрдөх хөтөлбөрийг өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн нь уг хөтөлбөрийг дэлхий дахинд илчилсэн Эдуард Сноудены гавьяа” гэж өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ “Гэвч Ерөнхийлөгч Обама Эдуард Сноуденд талархахын оронд уг мөрдлөгийн хөтөлбөрийг өөрчлөх талаар эртнээс төлөвлөсөн байсан” хэмээн түүний үйлдлийг шүүмжлээд “Энэ бол үнэхээр инээдтэй хэрэг. Тэгээд …
-
12 August
Яармагийн шинэ замыг түр нээлээ
Яармаг, Нисэх чиглэлийн автозамыг өргөтгөж,урд урсгалыг нь шинээр хийж байгаа билээ. Тус замыг 8 сарын 11-ний өдрөөс эхлэн түр нээх бөгөөд 9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг “Эйч Кей Би” ХХК гүйцэтгээд байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэх шаардлагатай багаа тул урд урсгалын шинэ замыг 9 сарын 15 хүртэл …
-
12 August
Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шар сүүний уураг ашигладаггүй
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны 05 дугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсон талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай улсад худалдаалагддаг эсэх талаар судалгаа явуулж байна. Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн “WPC80” код бүхий шар …
-
10 August
Эмч нар хоёр нярайд вакцин андуурч хийгээгүй гэж ЭМЯ мэдэгдлээ
2013 оны наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улс төрийн тойм сонин, Монголын үнэн, Өнөөдөр сонин болон www.wikimon.mn, www.times.mn, www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл гарчээ. Энэхүү мэдээлэл нь худал, ташаа болох нь тогтоогдсон бөгөөд эндсэн гэх хоёр нярай эсэн мэнд байна. …
-
10 August
Хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгджээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвд хоёр өдрийн байдлаар гэрлэн дохионы 111 зөрчил бүртгэгджээ.Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлалгүй, улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон зөрчил ихээр илэрчээ. Мөн хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгдсэн байна. Ugluu.mn Т.Түвшин
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл